Форбес сэтгүүлээс 2022 оны дундуур гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад ихэвчлэн технологийн магнатууд багтаж байна. Форбесын баячуудын каталог нь 1982 онд Америкийн хамгийн баян 400 хүнийг жагсаадаг Форбес 400 сэтгүүлээс эхэлсэн ба 1982 оны жагсаалтын эхэнд байсан хүн бол далайн тээврийн магнат Даниел Кит Людвиг байсан юм. Одоогийн Форбес сэтгүүлийн энэ жагсаалтад тухайн хүний цэвэр хөрөнгө, буяны үйлсийн оноо, өөрийн гаргасан оноо (self-made score) зэргийг багтаадаг. Жишээ нь: Жорж Сорос, Рианна хоёр хөрөнгөжих замдаа орохоосоо өмнө ядуу амьдралтай байсныг нь дурдаад “self-made score” 10 оноо авсан байна.
2022 оны байдлаар Элон Маскийн хөрөнгө 219 тэрбум ам.доллар болж, түүнийг дэлхийн хамгийн баян хүн болгож байна.
2021 оны жагсаалтын 2-р байрнаас 2022 онд 1-р байрт дэвшсэн тэрээр Амазон компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцэж түрүүлэв. Forbes сэтгүүлийн мэдээлснээр Жефф Безосын хөрөнгө 131.9 тэрбум доллар байгаа ба Амазоны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал асан тэрээр Элон Маскыг түүнийг гүйцэх хүртэл Форбес сэтгүүлийн тэрбумтнуудын жагсаалтын нэгдүгээр байрыг дөрвөн жилийн турш эзэмшиж байсан юм.
Эх сурвалж: usatoday.com