Anu.mn
Дэлхийн хамгийн баян гурван гэр бүл АНУ-д амьдардаг

Дэлхийн хамгийн баян гурван гэр бүл АНУ-д амьдардаг

Mon Oct 10 2022
Дэлхийн хамгийн баян гурван гэр бүл АНУ-д амьдардаг

Блүүмбэргийн есдүгээр сарын тайланд дурдсанаар Уолтон, Марс, Кох нарын гэр бүл дэлхийн хамгийн чинээлэг овгийн жагсаалтыг тэргүүлжээ. Эдгээр гэр бүлүүд хэдэн жилийн турш АНУ болон дэлхийд хамгийн баян гэсэн нэрээ хадгалсаар байгаа юм. Мөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд сая сая доллар хандивласан Уолтоныхон хүртэл баян гэдэг тодотголоо алдаагүй аж. Fox Business хэвлэл эдгээр саятнуудын талаар нийтэлжээ.

Walmart-ыг үндэслэгч Сэм Уолтоны үр удам дэлхийн хамгийн чинээлэг гэр бүл боловч тэдний санхүү, одоогийн байдлаар 290.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн Илон Маскийнхад арай хүрэхгүй байна.

Уолтоны гэр бүлийн хөрөнгө Жефф Безосын хөрөнгөөс давж, одоогийн байдлаар 205.4 тэрбум ам.долларт хүрсэн. Харин Кох, Марс нарын тус тусын гэр бүлийн хөрөнгө Безосын хөрөнгөний хэмжээнд хүрээгүй байна.

Уолтоны гэр бүл

Компани: Walmart

Хөрөнгө: 238.2 тэрбум доллар

Хэдэн үеэр баян байгаа: гурав

Байршил: Бентонвилл (Арканзас)

Сэм Уолтон 1962 онд Арканзас мужийн Бентонвилл хотод анхны Walmart-ыг нээсэн гэж тус компанийн цахим хуудсанд бичжээ. Walmart бол одоо дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ юм.

Марсын гэр бүл

Компани: Mars Inc.

Хөрөнгө: 141.9 тэрбум доллар

Хэдэн үеэр баян байгаа: тав

Байршил: Маклин (Виржиниа)

Mars Candy компанийг 100 гаруй жилийн өмнө Фрэнк Марс үүсгэн байгуулжээ. Марсын Snickers, M&M, Twix, Dove зэрэг алдартай чихрүүдээс гадна компанийн орлогын талаас илүү хувийг тэжээвэр амьтдын арчилгааны бүтээгдэхүүн бүрдүүлдэг.

Кохын гэр бүл

Компани: Koch Industries

Хөрөнгө: 124.4 тэрбум доллар

Хэдэн үеэр баян байгаа: гурав

Байршил: Вичита (Канзас)

Кохчуудын хөгжил цэцэглэлт Фред Кохын газрын тосны фирмээс эхэлсэн. 1980-аад онд хоёр хүү нь гэр бүлээсээ явахаас нь өмнө гэр бүлийн хөрөнгийг дөрвөн хүүдээ хувааж өгсөн. Чарльз, Дэвид Кох нар үлдэж ажил үйлсийг нь үргэлжлүүлсэн бөгөөд өнөөдөр нэг нь ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал; нөгөөх нь болох Дэвид  2018 он хүртэл удирдах албан тушаал хашиж байгаад 2019 оны 8-р сард таалал төгссөн байна.

Сүүлд нэмэгдсэн