
Энэ сарын сүүлээр Нью-Йорк хотод ер бусын поп-ап төсөл нээгдэнэ. EVA AI нь, дэлхийн анхны хиймэл оюун ухаантай болзох, болзооны кафег нээнэ гэж TimeOut мэдээлэв.

Энэхүү формат нь, хиймэл оюун ухаан хамтрагчтайгаа, харилцаагаа дэлгэцнээс бодит ертөнцөд аваачихыг хүсдэг хүмүүст зориулагдсан байна.
EVA AI кафе нь, жинхэнэ болзоонд зориулсан орон зай болон бүтээгдсэн бөгөөд бодит ширээ, бодит өрөөтэй. Таны өмнө ухаалаг утас тань, хамтрагч чинь болно.
Бүтээгчдийн үзэж байгаагаар, энэ нь хиймэл оюун ухаантай харилцах холбоог дижитал орчноос физик орон зай руу шилжүүлэх оролдлого юм.
Хиймэл оюун ухаан хамтрагчид, олны анхаарлыг татсан үзэгдэл болж, өдөр тутмын амьдралд чимээгүйхэн орж ирсэн бөгөөд EVA AI-ийн судалгаагаар, 30-аас доош насны эрэгтэйчүүдийн бараг гуравны нэг, эмэгтэйчүүдийн дөрвөнний нэг нь хиймэл оюун ухааны хамтрагчтайгаа байнга харилцдаг байна. Хүмүүс харилцаа холбоо, сэтгэл санааны дэмжлэг, стресс тайлах зорилгоор чатботоо ашигладаг. Өнөөг хүртэл ийм харилцаа зөвхөн дэлгэцэн дээр л оршин тогтнож байсан. Энэхүү кафе нь энэхүү туршлагыг бодит болгох оролдлого хийж байгаа аж.
Нэг хүнд зориулсан орон зай
Энэхүү санааны орон зай нь, зориудаар жаахан бодит бус хийгдсэн. Хоёр хүний ширээний оронд нэг хүний ширээ байдаг. Суудал бүр нь утасны тавиуртай. Ухаалаг гар утсыг зочны өмнө байрлуулж, бүрэн ажиллагаатай ярианы хамтрагчийг бий болгодог. Кафены дизайн нь кино мэт. Сул гэрэлтүүлэгтэй. Минималист интерьер. Уламжлалт болзооны рестораны, дотно дулаан уур амьсгалыг бүрдүүлж өгсөн. Тэр үед та, эргэн тойронд байгаа бүх хүмүүс утсаа халуун дотноор харж байгааг нь анзаарна.
EVA AI кафед зочлохын тулд та, EVA AI аппликейшнийг татаж авах хэрэгтэй. Үүний дараа та өөрчлөн тохируулж болох AI хамтрагчийг бий болгоно. Дараа нь та кафены хүлээлгийн жагсаалтад бүртгүүлэх хэрэгтэй. Дотор ямар ч, скрипт эсвэл заавал биелүүлэх үйлдэл байхгүй. Дарамт шахалт байхгүй. Бусад үйлчлүүлэгчидтэй харилцах шаардлагагүй. Та ярилцаж, гомдоллож, сээтэгнэж мөн зүгээр л хамтдаа чимээгүй байж болно. Энэ нь бүтээгдэхүүний туршилт биш, харин хотын аялал мэт санагдаж байх ёстой.
EVA AI кафе 2026 оны 2-р сард нээгдэхээр төлөвлөгдсөн бөгөөд хаяг байршлыг хүлээлгийн жагсаалтад байгаа зочдод зарлана. Энд зөвхөн захиалгаар зочлох боломжтой, ширээнүүд нь зөвхөн ганц хүний суудалтай. Нью-Йорк дахь нээлтийн хүрээнд EVA AI шинэ боломжуудыг нэвтрүүлэх болно. Тэдгээрийн дотор шууд дуут чат багтана. Энэ нь танд хөдөлгөөнт хиймэл оюун ухааны түнштэйгээ, бодит цаг хугацаанд ярилцах боломжийг олгоно. Энэ нь харилцаа холбоог, ширээн дээрх энгийн яриатай ойртуулна гэсэн үг.
Мөн энэ төсөл аль хэдийн маргаан үүсгээд байна.
Дэмжигч нар үүнийг, хүмүүс хиймэл оюун ухааныг хэрхэн ашиглаж байгаагийн логик өргөтгөл гэж үзэж байна.
Энэ бол дарамтгүй харилцааны нэг хэлбэр. Энэ нь болзооны аппликейшнаас залхсан эсвэл нийгмийн түгшүүртэй хүмүүст онцгой сонирхолтой гэх хүмүүс ч байна.
Шүүмжлэгчид, энэ форматыг технологи ба дотно харилцааны хоорондох заагийг бүдгэрүүлнэ гэж айж байгаагаа илэрхийлж байна.
Мөн 2026 онд ганцаардал, донтолт, тэр ч байтугай харилцаа гэж юу болох талаар асуултуудыг хөнднө гэж үзэж байна.
Зарим хүмүүсийн хувьд энэ санааг утопи, харин зарим хүмүүс сэтгэл хөдөлгөм, бусад нь "Ийм кафе зөвхөн Нью-Йоркт л байдаг" гэсэн форматын ердийн жишээ гэж хүлээн авч буй.
Юутай ч, энэ кафе нь жинхэнэ соёлын өөрчлөлтийг тусгах юм. Сэтгэл хөдлөл, харилцаа нь ихэнхдээ, ширээний нөгөө талд заавал өөр хүн байхыг шаарддаггүй сэтгэл санааны байдалтай зохицно гэж үзэж байна.
АНУ: Алдартай тарвага Панксатони Фил, өвөл дахин зургаан долоо хоног ургэлжилнэ хэмээн урьдчилан таамаглав