Дэлхийн 3-р дайныг аль хэдийн эхэлсэн гэж Пап лам Францис үзэж байна
Wed Jun 15 2022
Итали улс, Ром хот, 6-р сарын 14. Дэлхийн 3-р дайн аль хэдийн ирлээ гэж Ла Стампа мягмар гарагт Ромын пап Францисын хэлснийг иш татав.
"Хэдэн жилийн өмнө бид Дэлхийн 3-р дайныг хэсэг хэсгээр нь туулж байна гэж үзэх, хэлэх санаа надад төрсөн юм. Харин өнөөдөр миний хувьд Дэлхийн 3-р дайн аль хэдийн эхэлсэн байна" гэж Пап лам Иезуит сэтгүүлийн редакторуудтай уулзах үеэр хэлэв. "Энэ талаар бид зайлшгүй эргэцүүлэн бодох ёстой. Хүн төрөлхтөнд юу тохиолдож байна вэ? Нэгхэн зуунд дэлхийн гурван дайныг туулж байгаа нь? Энэ нь хүн төрөлхтөнд маш муу, гамшиг тохиолдож байна" гэж Италийн сонин Пап Францисын хэлснийг бичжээ.
Мөн тэрээр, Нигерийн хойд, Конго улсын хойд хэсэгт "дайн үргэлжилж байгаа ч хэн ч анхаарахгүй байна", хэмээн Африк тивийн зарим хэсэгт мөргөлдөөн гарч байгааг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж : TAСС агентлаг








