Дэлхий дээрх там: Үхлийн хөндийд халалтын дээд үзүүлэлт тогтоогдов.
Tue Sep 06 2022
Манай гарагийн хамгийн халуун газруудын нэг гэдгээрээ алдартай Үхлийн хөндий(Death Valley)-н үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 9-р сарын 1-нд Фурнас Крик дэх термометрийн заалт цельсийн +52.7 хэм хүрч, манай гарагийн хамгийн халуун өдрөөр шинэ дээд амжилт тогтоосон гэж CBS мэдээлэв.
Халуун нь хүмүүсийг үргэлжид сүүдэр газар хайхад хүргэж байдаг ч, сонирхолтой нь жуулчдыг энэ нөхцөл Үхлийн хөндий рүү татдаг бөгөөд энэхүү аймшигт халуун нь тэднийг гайхшруулдаг байна.
“Бид хөрсний гадаргуугийн температурыг хэмжихэд +94 хэм хүртэл халсан байсан. Газрын халуун агаарт гарч байна" гэж Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгч Эбби Вайнес хэлж байв.
Гэсэн хэдий ч 1913 оны 7-р сарын 10-нд тус паркын Үхлийн хөндийд бүртгэгдсэн +C56,6 хэмийн, дэлхийн хамгийн өндөр температурын рекордыг эвдэх магадлал бага байгаа гэж цаг уурчид үзэж байна.
Үхлийн хөндийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орсон monsoon буюу улирлын борооны улмаас үер бууж, хэд хэдэн замд ноцтой хохирол учруулснаас хойш сар хүрэхгүй хугацааны дараа энэхүү халууны дээд амжилтад дөхсөн үзэгдэл болсон байна.
Эх сурвалж: forumdaily.com








