Anu.mn
Дараагийн ногоон картын сугалааны тохирол хэзээ болох болон сугалааны дүрэмд гарсан өөрчлө ...

Дараагийн ногоон картын сугалааны тохирол хэзээ болох болон сугалааны дүрэмд гарсан өөрчлөлт

Sun Jul 24 2022
Дараагийн ногоон картын сугалааны тохирол хэзээ болох болон сугалааны дүрэмд гарсан өөрчлөлт

Энэ оны 9-р сард Төрийн департамент DV-2024 ногоон картын сугалааны бүртгэл нээгдэх огноог зарлах ёстой. Ихэвчлэн сугалааны бүртгэл 10-р сарын эхнээс 11-р сарын эхэн хүртэл явагддаг ба энэ жил ч мөн ижил хугацаанд болно гэж таамаглаж байна. Сугалааг явуулах дүрмээр бүртгэлийн хугацаа нь нэг сар гаруй үргэлжилдэг тул оролцогчдод бүртгүүлэх хугацааг хангалттай гэж үздэг бөгөөд энэ жилийн сугалааны азтангууд 2024 онд ногоон карт авах боломжтой болох юм.

Бүртгэл нь сугалааны албан ёсны ганц цахим хуудас болох www.dvlottery.state.gov дээр явагдана. Бүртгэлийн үйл явц нь үнэ төлбөргүй бөгөөд хэлний хамгийн бага мэдлэгтэй хүн ч маягтыг бөглөж болно. Зуучлагчгүйгээр биечлэн өргөдөл гаргах нь дээр, мөн энэ нь бүрэн үнэ төлбөргүй болохыг дахин сануулъя.
Түүнчлэн, 2022 ба 2023 оны сугалааны дүн гарсаар байгаа тул шалгахаа битгий мартаарай.

Өмнөх сугалааны үр дүнг хэрхэн шалгах вэ,
Та статусаа зөвхөн www.dvprogram.state.gov албан ёсны вэбсайтаас шалгаж болно (өмнө нь www.dvlottery.state.gov гэж нэрлэдэг байсан - хоёр хаяг хоёулаа зөв). Вэбсайт дээр та сугалаанд оролцогчийн дугаарыг оруулж, өргөдөл гаргагчийн нэр, овог, төрсөн оныг зааж өгөх шаардлагатай. Хэрэв таны нээгдсэн хуудсан дээр barcode болон таны мэдээлэл бүхий захиа, мэдэгдэл гарч ирсэн бол та хожсон гэсэн үг юм.

Энэ бол сугалааны үр дүнг мэдэх цорын ганц арга юм. Төрийн департамент танд ямар ч цахим шуудан эсвэл энгийн шуудан илгээхгүй. АНУ-ын Төрийн департаментаас танд илгээж болох цорын ганц имэйл бол сугалааны тохирлын дараа өөрийн статусаа шалгах сануулга юм. Үүнээс гадна энэхүү албан ёсны байгууллага мөнгө гуйвуулахыг хэзээ ч шаарддаггүй. Тиймээс зуучлагчаар дамжуулан өргөдөл гаргасан бол болгоомжтой байх хэрэгтэй.

Сугалаанд хожих нь ногоон карт авах баталгаа болохгүй гэдгийг мөн санах нь зүйтэй. АНУ-д цагаачлахын тулд та цагаачлалын виз мэдүүлэгчдэд тавигдах бүх шаардлагыг хангасан байх ёстой. Хэрэв та ногоон карт хожсон тухай мэдэгдэл хүлээн авах үедээ АНУ-д байгаа бол АНУ дахь статусаа цагаачлалын болгон өөрчлөх боломжтой болдог. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн албан ёсны вэбсайтаас авах хэрэгтэй.

Ногоон карт нь улсын иргэншилгүй АНУ-д байнгын оршин суугчийн гэрчилгээ юм. Энэхүү гэрчилгээ нь, хөдөлмөрлөх эрх, боловсролын тэтгэмжид хамрагдах эрх, мөн иргэний харъяалал хүсэх эрхийг олгодог.

2022 оны 9-р сарын 30 хүртэл та 2022 оны (DV-2022) ногоон картын сугалааны үр дүнг шалгах боломжтой. Энэ өдрөөс хойш шалгавал сугалаанд хожсон ч байсан, ногоон карт авах хүсэлт гаргах боломжгүй болно. Мөн 2023 оны 9-р сарын 30 хүртэл та DV-2023 сугалааны үр дүнг мэдэх боломжтой.

Паспорттой холбоотой чухал өөрчлөлт
2022 оны 2-р сард Колумбийн дүүргийн холбооны шүүх Дональд Трампын үеийн сугалаанд оролцогчдын тоог ихээр хязгаарласан дүрмийг цуцаллаа гэж George Town мэдээлсэн.
2019 онд батлагдсан "паспортын дүрэм"-д, сугалаанд оролцогчид зөвхөн хүчинтэй паспорттой байхыг шаарддаг болсон нь паспорт нь үнэтэй эсвэл авахад хүндрэлтэй улс орнуудын орлого багатай хүмүүст хөтөлбөрт хамрагдах боломжгүй болгоод байсан. Гэвч энэ жилийн DV-2024 сугалаанд паспортын дүрмийг хэрэгсэхгүйгээр, оролцогчидоос паспорт шаардахгүй юм.

DV хөтөлбөр нь АНУ-д тухайн улсаас бага тооны цөөхөн иргэд нь цагаачлахыг хүссэн эсвэл цагаачилсан, мөн АНУ-тай гэр бүлийн болон ажлын ямар ч холбоогүй хувь хүн хууль ёсоор виз авах боломж олгох цөөн хэдэн арга замуудын нэг юм. Хөтөлбөрийн зорилго нь, "АНУ дахь цагаачдыг ангилах, төрөлжүүлэх" бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс цагаачид сугалаанд оролцож АНУ-ын виз авах боломжийг олгодог. Гэвч, ногоон картын сугалаанд ялангуяа ядуу буурай орны иргэдийн хувьд паспорт нь хязгаарлагдмал, ихэвчлэн үнэтэй, мөн удаан хугацаанд гардаг, олон улсын аялалын тасалбар худалдаж аваагүй хүмүүст олгодоггүй гэх мэт шалтгаанууд хүндрэл болдог байна.

2019 онд паспортын шаардлага тавьж эхэлснээс хойш дэлхий даяар DV сугалааны өргөдлийн тоо 2018 онд 14,7 сая байсан бол 2019 онд 6,7 сая болж огцом буурчээ. Энэхүү паспорт шаарддаг дүрмийг DV-2024 сугалаанд хассанаар сугалаанд оролцох хүсэлтэй хүмүүс сугалаанд хожсоноо мэдэж, виз мэдүүлэх хүртлээ паспорттай байх шаардлагагүй болж байгаа юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн