
Мекленбург гүнлигийн шериф Харри Макфаддены хэлснээр, холбооны эрх баригчид энэ амралтын өдрүүдээр эсвэл ирэх долоо хоногийн эхээр АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын ажилтнуудыг Шарлотт хотод байршуулахаар төлөвлөж байгаа гэж Associated Press мэдээлэв.
Шериф Макфадден, “Холбооны хоёр албан тушаалтан түүнд төлөвлөгөөгөө танилцуулж батлуулсан. Эдгээр албан тушаалтнуудын нэрийг зарлахгүй. Уг ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл тодорхойгүй байгаа бөгөөд түүний хэлтсээс уг ажиллагаанд туслахыг хүсээгүй” гэж мэдэгдэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп, Лос Анжелес, Чикаго, тэр ч байтугай Вашингтон зэрэг Ардчилсан намын удирддаг хотуудад, цэргийн болон цагаачлалын ажилтнуудыг байршуулах ажиллагаагаа хамгаалж байгаа бөгөөд гэмт хэрэгтэй тэмцэх, олноор нь албадан гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд урьд өмнө байгаагүй далайцтай ажиллагаа шаардлагатай гэж үзэж байна.
Шарлотт бол, Ардчилсан намын бас нэгэн тулгуур газар юм. Хэд хэдэн орон нутгийн болон бүс нутгийн албан тушаалтнууд, тус хотод 150,000 гаруй гадаадад төрсөн оршин суугчид амьдардаг. Тус хотын хүн амын ойролцоогоор 40% нь цагаан арьстан, 33% нь хар арьстан, 16% нь испани гаралтай, 7% нь ази гаралтай гэж мэдэгдэв.
Трампын засаг захиргаа, энэ зун Шарлотт хотын метронд Украины дүрвэгч Ирина Заруцкаягийн аминд хүрсэн явдлыг, Ардчилсан намын удирдсан хотууд оршин суугчдыг хүчирхийллээс хамгаалж чадахгүй байгаагийн нотолгоо болгон ашиглаж байна. Эрүүгийн гэмт хэргийн бүртгэлтэй нэгэн эрийг уг аллагад буруутгасан юм.
Идэвхтэнүүд, шашны удирдагчид болон орон нутгийн албан тушаалтнууд, цагаачдын нийгэмлэгийг бэлтгэж, байгаа нөөцийн талаар мэдээлэл өгч, хүмүүсийг тайвшруулахыг оролдож эхэлсэн гэж мэдэгдэв. Лхагва гарагт ШарлоттЕАСТ бүлгийн зохион байгуулсан онлайн уулзалтад 500 орчим хүн оролцжээ.
Онлайн уулзалтын зорилго нь, харилцан туслалцааны сүлжээг бий болгох явдал гэж Хотын зөвлөлийн гишүүнээр сонгогдсон Ж.Д. Мазуэра Ариас ярьсан бол, ШарлоттЕАСТ-ийн гүйцэтгэх захирал Грег Аскиутто, оршин суугчдыг дэмжлэг үзүүлэх байгууллагуудтай холбогдохыг уриалжээ.
Шарлотт-Мекленбергийн цагдаа нар, холбооны цагаачлалын хуулийг хэрэгжүүлэх эрх мэдэлгүй бөгөөд ийм үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэхэд оролцдоггүй гэдгээ мөн мэдэгдэв.
Мазуэра Ариас болон бусад хүмүүс, орон сууцны хороолол болон нийтийн тээврээр холбооны агентуудтай төстэй энгийн хувцастай хүмүүсийн талаар батлагдаагүй мэдээлэл хүлээн авч эхэлсэн гэж мэдээлсэн бөгөөд "Энэ бол Чикагод бидний харсан эмх замбараагүй байдлын нэг хэсэг" гэж Шарлотт болон Мекленбург мужийг төлөөлж буй мужийн сенатор Калеб Теводрос 11-р сарын 13-нд мэдэгдэв.
Трампын засаг захиргааны "Мидвэй блиц" ажиллагаа орон нутгийн удирдлагуудын эсэргүүцлийг үл харгалзан 9-р сарын эхээр Чикаго мужид эхэлсэн. Эхэндээ цагаачлалын албаныхан хотын захын хорооллуудад баривчилгаа явуулсан боловч, дараа нь уг ажиллагаа өргөжиж, хэдэн зуун гаалийн болон хил хамгаалах агентуудыг хамруулж, тактик нь улам хатуу болсноор тус бүс нутагт цагаачлалын хууль зөрчсөн гэж сэжиглэгдсэн 3200 гаруй хүнийг баривчилжээ.
11-р сарын 14-нд "Indivisible Charlotte" болон "Carolina Migrant Network" гэсэн олон нийтийн байгууллагууд, цагаачлалын байгууллагуудтай харилцах болон холбооны төлөөлөгчидтэй харилцах үеийн хүний эрхийн асуудлаар сайн дурынханд зориулсан сургалт явуулна.
"Indivisible Charlotte "-ын хэвлэлийн төлөөлөгч Тони Сиракуса, “Тэд ICE логотой хантааз үргэлж өмсдөггүй.Эсэргүүцлийн жагсаалын талаар хэлэлцнэ. Орон нутгийн оршин суугчид сандралгүй байгаа ч, нөхцөл байдалд ноцтой санаа зовж байна” гэсэн байна.
Каролинагийн Цагаачдын Сүлжээний харилцаа холбооны захирал Даниела Андраде, зохион байгуулагчид цагаачлалын дайралтаас болж, энэ жилийн Латин Америкийн өвийн наадмыг цуцалсан гэж тэмдэглэжээ. Тус бүлэг, оны эхнээс цагаачдын эрхийн талаар биечлэн хичээл зааж байсан ч, онлайн хэлбэрт шилжин ажиллаж байгаа аж.
АНУ-ын түүхэн дэх, хамгийн удаан хугацааны Засгийн газрын үйл ажиллагааны зогсолт дууслаа
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн газрын зогсолт дуусч магадгүй байна
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй үр дагаварт хүргэдэг
2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт, урд өмнөх дээд амжилтуудыг эвдэж, АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн зогсолт болж байна