Anu.mn
Далайн эрэг рүү хийсэн аялал эмгэнэлтэйгээр төгсөв: Флорида мужид өсвөр насны хүүхэд тархи ...

Далайн эрэг рүү хийсэн аялал эмгэнэлтэйгээр төгсөв: Флорида мужид өсвөр насны хүүхэд тархи иддэг амёбаар халдварлажээ

Fri Jul 29 2022
Далайн эрэг рүү хийсэн аялал эмгэнэлтэйгээр төгсөв: Флорида мужид өсвөр насны хүүхэд тархи иддэг амёбаар халдварлажээ

Флорида мужид амьдардаг өсвөр насны 13 настай Калеб Сигелбауэр саяхан "тархи иддэг амёб" Naegleria Fowleri халдварын улмаас эмнэлэгт хүргэгдсэн гэж Yahoo мэдээлэв.

Флоридагийн Форт Майерс дахь NBC мэдээний агенлагийн салбар NBC2-ын мэдээлснээр, уг хүүхдийн толгой нь өвдөх, хий юм харах зэргийн зовиуртай байснаас яаралтай тусламжийн тасагт хүргэгдсэн байна. 7-р сарын 1-нд гэр бүлийнхэнтэйгээ Флорида мужийн Порт Шарлотт дах далайн эрэг рүү явснаас хойш долоо хоног орчмын дараа эдгээр шинж тэмдгүүд илэрч эхэлсэн аж. Эцэг эх нь Калебыг эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт аваачисны дараа, уг эмнэлгийн эмч нар түүний биед "тархи иддэг амёб" гэгддэг Naegleria fowleri хамраар нь нэвтэрсэн байна гэсэн онош тавьсан байна. Үүний дараагаар хэдэн 7 хоногийн турш Калебын бие маш хүнд байдалтай Голисаногийн Хүүхдийн эмнэлэгт байгаа юм.

CDC-ийн мэдээлснээр Naegleria fowleri нь бүлээн цэнгэг усанд амьдардаг нэг эст организм бөгөөд хамраар дамжин биед орсноор анхдагч амёбын менингоэнцефалит (PAM) гэж нэрлэгддэг ховор тархины халдварыг үүсгэдэг. Энэхүү PAM-ийн тохиолдол маш ховор бүртгэгддэг. Гэвч, энэ жилийн удаанаар үргэлжилж байгаа халуун цаг агаар, халууны давалгаа нь гол нуурын усны түвшинг бууруулж, улмаар усны температур нэмэгдсэнээр халдварын тохиолдол нэмэгдэхэд хүргэж байна гэж үзжээ.

Эхний шинж тэмдгүүд нь, толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, бөөлжих зэрэг шинжүүдээр илэрч, дараа нь хүзүүнд хүндрэх мэдрэмж төрж, ухаан балартах, анхаарал сулрах, тэнцвэр алдагдах, таталт өгөх, хий юм харах зэрэг зовиурууд илэрч хүндэрдэг байна.

Калебын нагац эгч Кэти Чиет, олон хүмүүс "эмнэлэгт хурдан хүрч чаддаггүй", харин бид цаг тухайд нь амжиж тусламж авсан гэж найдаж байна. Мөн энэхүү Naegleria fowleri халдвар нь, хүүхдэд менингитийн шинж тэмдэгээр илэрч байна. Тиймээс эхний үед, түүний зовиурын эдгээр шинж тэмдгүүд нь далайн эргийн усанд орсонтой холбоотойг ойлготлоо гэр бүлд нь хугацаа хэрэгтэй байсан. Эмнэлэгт хэвтсэнээс хойш Калебын тархины үрэвсэл нэмж ихэссэн байгаа гэж ярилцлага өгчээ.
7-р сарын 16-ны өдөр, Кэти фэйсбүүк хуудсандаа зээ дүүгийнхээ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, түүнийг эрчимт эмчилгээнд байгаа, өнгөрсөн шөнө амьсгалын аппаратнаас салгасан. Тэр өөрөөрөө амьсгалж, биеийн байдал нь тогтвортой байгаа ч маш бага хугацаагаар ухаан орж байгаа ба маш бага ухамсрын төлөвт байгаа тул ихэнх хугацаанд тэр унтаж, өвчинтэйгээ тэмцэж байна. Түүний MRI-ийн зурганд тархины хэсэг болон ялангуяа хамрын хөндийн хэсэгт илүү үрэвссэнийг харуулсан гэж бичжээ.

Мөн энэ сарын эхээр Айова мужийн Three Fires нууранд халдвар авсан Миссури мужийн оршин суугчаас Naegleria fowleri өвчний өөр нэг тохиолдол илэрсэн бөгөөд 7-р сарын 7-ны Пүрэв гарагаас нуурын эргийг түр хугацаагаар хаасан гэж мэдээлжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн