Далайд унагасан iPhone утас, далайн ёроолд 33 хоногийн турш хэвтсэн ч, гаргасны дараа асч эзэн нь хэрэглэж байна
Wed May 10 2023
Хүн олохоос өмнө, хэн нэгнийутсаараа бичлэг хийж байгаад далайд унагасан iPhone утас Вайкики (Хавай) орчим, 33 хоног далайн ёроолд хэвтсэн ажээ. Энэ талаар khon2. хэвлэл нийтэлжээ.
Утасны эзэн Зак Сиггелко, Хавайд амарсан, амралтынхаа сүүлчийн өдөр завиар явж байхдаа дээгүүр нисч буй онгоцуудыг бичиж байсан бөгөөд том давалгаанд цохиулан утсаа далай руу алджээ. Хавайн давалгаа бол түүний хувьд дасаагүй зүйл байсан гэж ярьжээ.
Тэтгэвэрт гарсан загас агнуурын эрдэмтэн, доктор Карл Бруккинс сар гаруйн дараа энэ утсыг олсон бөгөөд тэрээр амралтын өдрүүдээр "Уран зургийн" үзэсгэлэнд зориулсан гэрэл зураг авахын тулд, үе үе Вайкики орчимд шумбадаг байв.
Доктор Бруккинс, -“Тэндэхийн ёроол нь нэлээд жигд аливаа зүйл анзаарагдмаар, элсэрхэг, бага зэрэг чулуулаг, тиймээс нэг дөрвөлжин зүйл шууд анхаарал татсан. Хажууд нь бас нарны шил байсан. Тэгээд, тэрхүү олсон гар утсаа юутай ч цагаан будаа, давстай уутанд чийгийг нь гаргахын тулд хийж орхиод, долоо хоногийн дараа цэнэглэхээр залгахад асаж, мөн ажиллаж байсан. Би утсыг хаягаар нь явуулсан. Энэ бол сайн үйлс. Хэрэв тэр миний төлсөн тээвэрлэлтийн зардлыг буцааж илгээвэл зүгээр, гэхдээ би шаардахгүй” гэсэн бол, Сиггелко, -"Би гар утас минь олдсонд үнэхээр гайхсан. Тэгээд бас тэр хүн утсыг асааж, видеог сэргээж, миний имэйл хаягийг олж чадсаныг, мөн утсыг минь үнэ төлбөргүй буцааж явуулсанд үнэхээр гайхаж, үнэхээр биширсэн. Тээвэрлэлтийн зардлын төлбөр дээр нэмж талархлын мөнгө явуулсан” гэж бичжээ.
Apple-ийн цахим хуудсанд, iPhone 14 загварууд зургаан метрийн гүнд 30 минут орчим байх боломжтой гэсэн байдаг. Харин, Сиггелько утсаа унагасан усны гүн нь 4-5 фут /12-15м/орчим байсан ч, утас нь 33 хоног гэмтээгүй байсан байна.








