May
19
2025
Anu.mn
Мэдээ
Өдөрт зөвхөн 15 минутыг дараах зуршилд зарцуулахад, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх боломж ...
Өдөрт зөвхөн 15 минутыг дараах зуршилд зарцуулахад, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх боломж гарч ирдэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Өдөрт зөвхөн 15 минутыг дараах зуршилд зарцуулахад, цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх боломж гарч ирдэг
Photo: Chimeandsense | Dreamstime.com

Өндөр цалинтай мэргэжилтнүүдийн нийтлэг нэг зуршил байдаг. Эдгээр энгийн алхмууд нь өдөрт хэдхэн минут зарцуулдаг ч гайхалтай үр дүнг авчирдаг. Эдгээр үйлдлүүд юу болохыг Форбс тайлбарлажээ.

Энэ зуршил нь, зорилтот стратегийн (outbound pitching) санаачилгуудын нэг бөгөөд ойлгож хүлээн авах хэрэгтэй. Олон хүмүүс орлого, амьдралын хэв маяг нь ид шидээр өөрчлөгдөнө, өдөр бүр шаргуу хөдөлмөрлөж, тууштай байвал эрт орой хэзээ нэгэн цагт шинэ боломжууд гарч ирэх болно гэж найдаж байдаг. Хэдийгээр энэ нь зарим талаараа үнэн боловч ажил мэргэжлийн амжилт эсвэл санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тууштай байх нь хангалтгүй юм. Тууштай байхыг стратегийн идэвхтэй үйл ажиллагаатай хослуулсан тохиолдолд өндөр ашиг авчирдаг бөгөөд энэ зарчмыг хэрэгжүүлбэл орлогын түвшингээ мэдэгдэхүйц нэмэгдүүлж, өөртөө шинэ карьер нээх боломжтой болдог байна.

Үүнд өдөрт ердөө 15 минут зарцуулах хэрэгтэй байдаг.

Санаачилгатай хандлага, санал бол зөв хүмүүст өөрийгөө зөвөөр харуулах арга зам бөгөөд хамгийн сайн тал нь, та өндөр туршлагатай, мэргэшсэн ажилтан байх албагүйд оршиж, харин амжилт тань, өөрийгөө болон ололт амжилт, үр дүнгээ хэрхэн танилцуулахаас хамаардаг байна.

Үр дүнгээ зарна гэсэн үг. Үүнд цөөн хэдхэн зүйл байсан ч, танилцуулах үед таны ажил, санал, шүүмж, зөвлөмж, тохиолдлууд таны өмнөөс ярьдаг.

Хэрэв танд эдгээр хэрэгслүүд байгаад, мөн та өдөр бүр зөв хүмүүстэй холбоо барьж чаддаг бол илүү их мөнгө олох боломж байна. Одоо байгаа ажил дээрээ цалингаа нэмүүлэхгүй ч, орлогоо нэмэгдүүлж, карьераа ахиулах гадны боломжуудыг олж нээнэ. Гэхдээ хүн бүр карьерыг тань ахиулахад тусалж чадахгүй, тиймээс шийдвэр гаргагчдыг олох хэрэгтэй болно.

Өдөрт ердөө 15 минут зарцуулах зуршил

Эхний 5 минут: Салбартаа нэг шийдвэр гаргагчийг ол

Үүнийг хийхийн тулд та карьер болон/эсвэл бизнесийн зорилгынхоо талаар тодорхой ойлголттой байх хэрэгтэй.

Хэрэв та фрилансер бол зорилтот үзэгчид, үйлчлүүлэгчид, зах зээлээ хэн болохыг мэдэж, сурталчлахын тулд гол хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийг тодорхойлох хэрэгтэй.

Хэрэв та гэрээт ажилтан бол, зөв хүн нь таны дарга, ахлах менежер, компанийн дэд ерөнхийлөгч эсвэл өөр хэлтсийн дарга нар байж болно.

Тэдний холбоо барих мэдээллийг авах. Та тэдгээрийг RocketReach эсвэл Hunter гэх мэт сайтуудаас, мөн LinkedIn-ийн холбоо барих мэдээллийн хэсгээс олж болно. Эсвэл InMail болно.

Дараагийн 5 минут: Тухайн хүнийг судал

Жишээлбэл, хэрэв та салбарынхаа хэвлэл мэдээллийн редакторт хандаж, нийтлэл гаргуулахыг хүсч байгаа бол,түүний сүүлийн үеийн нийтлэлүүд болон тэр ямар сэдвийг сонирхож байгаа, ямар хэв маягтай болохыг олж мэдээрэй.

Хэрэв та бие даасан ажилтан бөгөөд боломжтой үйлчлүүлэгчтэй харилцах гэж байгаа бол, тухайн компани, үйлчлүүлэгчид, түүний асуудал, хэрэгцээ, түүнчлэн тухайн хүн өөрөө хэр удаан ажиллаж байгаа, өмнө нь хаана ажиллаж байсан, тэдний тэргүүлэх чиглэл юу болохыг судалж үзээрэй.

Хэрэв та компанийхаа ахлах менежер эсвэл дэд ерөнхийлөгчтэй уулзах гэж байгаа бол, түүний удирдлагын арга барил, жилийн зорилго, мэргэжлээрээ ажилласан түүхийг судлаарай.

Ингэснээр танд түүнтэй ярилцахад дөхөмтэй болж, түүний хэрэгцээ, төлөвлөгөө, чиглэлийг үгүйсгэж, туйлшрахгүйгээр асуудлаа шийдүүлж чадна. AI нь, ChatGPT эсвэл Perplexity AI зэрэг хэрэгслийг ашиглан ийм төрлийн судалгааг хурдан хийхэд тань тусална.

Сүүлийн 5 минут: Богино, үнэ цэнэтэй агуулгатай мессеж бичих

Та хүлээн авагч бүрд тохирсон загвартай байх ёстой бөгөөд үүнд, хиймэл оюун ухааныг ашиглаж, тэдний байр суурь, сонирхолд нийцүүлэн тохируулж болно.

Таны мессеж дараах зүйлсийг агуулахад болно:

– Бие даасан үйлчилгээ эсвэл багц үйлчилгээг санал болгох;

– Подкастад оролцох хүсэлт;

- Түншлэл, хамтын ажиллагааны санал;

- Шинэ, сул ажлын байрны талаархи асуулт.

Илгээсний дараа шалгаж байхаа бүү мартаарай. Хэрэв долоо хоногийн дотор хариу ирээгүй бол тэдэнд сануул, жишээлбэл: "Та маш их захидал, зурвасуудад дарагдаж байгааг би ойлгож байна. Тиймээс би сануулах үүднээс бичиж байна." гэх мэт.

Долоо хоног бүр дор хаяж гурван санамж илгээгээрэй. Энэ нь таны ажил хэрэгч байдал, тууштай байдлыг харуулна. Шийдвэр гаргагчид ихэвчлэн завгүй байдаг бөгөөд эхний мессежийг анзаардаггүй байна.

Энэ зуршил яагаад танд мөнгө авчирдаг вэ?

Энэ зуршил, стратегийн үр дүнтэй байдлын тод жишээ бол Canva компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Мелани Перкинс юм. Тэрээр амжилтанд хүрэхээсээ өмнө буюу анхныхаа зөвшөөрсөн хариуг авахаасаа өмнө хөрөнгө оруулагчдад 100 гаруй санал илгээж татгалзсан хариу авч байсан ажээ. Хэдийгээр та бизнес эрхлэгч биш, гүйцэтгэх ажилтан байсан ч, энэ бол хүчтэй сургамж, хүлээн авууштай жишээ юм.

Хэрэв та өдөр бүр зөв хүмүүстэй холбоо барьж, татгалзсан хариу авч байсан ч, үргэлжлүүлэн ажилласаар байвал, эрт орой хэзээ нэгэн цагт энэ нь үр дүнгээ өгдөг бөгөөд магадгүй, та ажлаасаа халагдах эсвэл ямар нэг давагдашгүй хүчин зүйл болсон тохиолдолд таныг бусдад санал болгох, ажил санал болгох эсвэл хамтран ажиллах боломжтой гол салбарууда, аль хэдийн хүчтэй харилцаа холбоо тогтсон байх болно. Эцсийн эцэст, харилцаа холбоо нь карьер, бизнесээ өсгөх жинхэнэ валют юм.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.