Өдөрт 113 ширхэг чихэр идэж жилийн 78 мянган долларын цалин авах ажил.
Mon Aug 01 2022
Ийм мөрөөдлийн ажил үнэхээр байдаг уу?
Канадын чихэр үйлдвэрлэдэг Candy Funhouse компани жилийн олон мянган долларын цалинтайгаар өдөр бүр чихэр идэх хэн нэгнийг хайж байна.
"Дэлхийн анхны бөгөөд цорын ганц Чихрийн захирал/Chief Candy Officer" нь өдөр бүр тус компанийн бүх төрлийн чихрүүдээс 113-аас олон ширхэгийг амталж, дүгнэлт гаргаж өгснөөр сар бүр 3500 гаруй ам.долларын цалин авах юм.
Компани нь мөн чихрийн зөвлөлийн хурлыг зохион байгуулж, ямар бүтээгдэхүүн борлуулахаа шийдэн, "FUNhouse" чихрийн стратегийг удирдана. Мөн тэд, "албан ёсны CCO (Chief Chief Officer) батлах тамга тэмдэг"-тэй амттаны шагнал хүртэл гаргана.
Энэ ажлын байранд 8-р сарын 31 хүртэл өргөдөл гаргах боломжтой бөгөөд ажилд орохыг хүсэгчийн байршил, тэр байтугай насны хязгаар тогтоогоогүй байна.
Тус компани 5-аас дээш насны өргөдөл гаргагчдыг хүлээн авах боломжтой бөгөөд уг ажил нь зайнаас хийх боломжтой тул заавал ажлын газар дээр нь байх шаардлагагүй, хэрвээ хүсвэл Канад эсвэл Нью Жерси дахь оффист нь ажиллах боломжтой гэж мэдэгджээ.
"Ажлын туршлага шаардлагагүй"
Энэ ажилд туршлага шаардлагагүй ч Candy Funhouse ажилд орохыг хүсэгчдээс "судсаар нь шоколад урсдаг эсэх?", "чихэрт хандах тааламжтай хандлага, мөн поп соёлын талаар болон чихэрлэг зүйлд донтолттой юу?" гэж асуудаг байна.
Энэ ажлын байрны зарыг тойрсон сэтгэл догдлол яалтачгүй цахим орчинд өрнөөд байгаа ба ажлыг сонирхогч хүүхэд, залуус өөрсдийн чихрийн донтолтоор давхар мөнгө олох боломжийг ашиглахыг хүсч байна.
Твиттер хэрэглэгч Мэттью Крүүкс, түүний 8 настай охин нь аль хэдийн ажлын өргөдөл гаргаж, өөрийн Linkedin-ий профайлаа хүртэл үүсгэсэн гэж жиргэсэн байна.
Хэрэв амжилттайгаар ажилд орж чадвал, шинэ амт шалгагчийг жил бүр 100,000 канад доллар (ойролцоогоор 78,167.70 ам.доллар) хүлээж байгаа ба "амталгааны тагнайн сургалт"-д хамрагдаж, мөн "тусгай шүдний эмчилгээ"-г санал болгох юм.
Ажлын байрны зарыг сонирхвол дараах холбоосыг үзнэ үү: www.linkedin.com/jobs/view/3177227708/
Эх сурвалж: fortune.com








