Anu.mn
COVID-ийн өсөлтийг урьдчилан таамаглах боломжтой болж байна уу? Omicron-ын шинэ хувилбаруу ...

COVID-ийн өсөлтийг урьдчилан таамаглах боломжтой болж байна уу? Omicron-ын шинэ хувилбаруудын өгч буй сануулга

Wed May 25 2022
COVID-ийн өсөлтийг урьдчилан таамаглах боломжтой болж байна уу? Omicron-ын шинэ хувилбаруудын өгч буй сануулга

BA.4 болон BA.5 нэртэй омикроны төрлүүд нь Өмнөд Африкт COVID-19-ийн өвчлөлийн шинэ давалгааны ард, далд илрэлтэй байгаа нь SARS-CoV-2-ыг урьдчилан таамаглах  шинж тэмдэг  байж болох боломжтой гэж үзэж байна.

Омикроны шинэ хувилбаруудын халдвар Өмнөд Африк, Европт нэмэгдэж байна.

Өмнөд Африкийн судлаачид Omicron коронавирусын хувилбарыг олж тогтоосноос хойш бараг зургаан сарын дараа,  өөрчилөгдсөн хоёр төрөл COVID-19 тохиолдлын тархалтын давалгааг дахин үүсгээд байна. Өнгөрсөн долоо хоногт гаргасан хэд хэдэн судалгаагаар BA.4 ба BA.5 гэгддэг хувилбарууд нь Omicron 1 - ийн өмнөх хэлбэрүүдээс  халдварлалт нь өндөр бөгөөд өмнөх халдварын вакцинжуулалт болон дархлааны хамгаалалт үйлчилэхгүй байж болох талтайг харуулжээ. Өмнөд Африкийн Йоханнесбург хотын Витватерсрандын их сургуулийн вирус судлаач Пенни Мур: “Бид  халдварын эрчтэй өсөлтийг харж байна. Миний лабораторид зургаан хүн өвчтэй байна. , BA.4 болон BA.5-д тулгуурласан COVID Өмнөд Африкт дахин сэргэж байна гэж мэдэгджээ. Гэхдээ BA.4 болон BA.5 хувилбараар Өмнөд Африкт болон өөр бусад орны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэх эсэхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна, Омикроны халдварын өмнөх давалгаа болон вакцинжуулалтаар бий болсон хүн амын дархлааны өндөр түвшин нь SARS-CoV-2-ийн шинэ хувилбаруудыг хохирол багатай давахад туслах болно.Түүнчлэн, BA.4 ба BA.5-халдвар,  Хойд Америк дахь Омикроны бас өөр нэг хувилбарын тархалт  болон SARS-CoV-2 давалгаа нь урьдчилан таамаглахуйц хэв маягт шилжиж, харин шинэ давалгаанууд эргэлтийн омгууд дунд үе үе гарч ирж буйг харуулж байна  гэж эрдэмтэд үзсэн байна. ӨАБНУ-ын Стелленбосчийн их сургуулийн биоинформатикч Тулио де Оливейра, тахлын эхний хоёр жилтэй харьцуулахад эдгээр  вирус нь өөрөөр хөгжиж байгаагийн анхны шинж тэмдэг гэдгийг судалгаанууд харуулж байна гэжээ.

Дамжих чадвар

Де Оливейра болон түүний хамтрагчид эмнэлзүйн дээжээс вирусын геномд дүн шинжилгээ хийснээр 2021 оны 12-р сарын дунд болон 2022 оны 1-р сарын эхээр BA.4 болон BA.5 тус тус үүссэн болохыг тогтоожээ. Түүнээс хойш голомтлосон тархалт нь нэмэгдэж байгаа бөгөөд одоогоор Өмнөд Африкт COVID-19 тохиолдлын 60-75 хувийг эзэлж байна. Судлаачид өөр 10 гаруй оронд, ялангуяа Европт эдгээр хувилбаруудыг олж тогтоогоод байна.

Өмнөд Африкт гуравдугаар сард 1200 орчим байсан BA.4 болон BA.5-ын тохиолдлын тоо өдөрт дунджаар 5000 орчим болж өссөн нь Оливейрагийн багийнхны тооцоолсноос илүү хурдан тархаж байна. Omicron-ын BA.2-н (энэ нь өөрөө анхны Omicron хувилбар болох BA.1-ээс арай илүү халдварлаж байсан) судалгаа medRxiv preprint сервер дээр нийтлэгдсэн ч хараахан хянаж дуусаагүй байна.

Бельгийн Левенийн Католик Их Сургуулийн хувьслын биологич Том Венселерс: "Бүх зүйлийг нэгтгэж, бүх өгөгдлийг харахад халдварын шинэ давалгаа ирэх нь гарцаагүй юм шиг санагдаж байна."

Вашингтоны Сиэтл хотын Фред Хатч судалгааны төвийн вирусын хувьслын биологич Жесси Блум: BA.4 болон BA.5 нь бусад Омикроны хувилбартай харьцуулахад илүү хурдан тархаж байгаа гэдэгтэй санал нэг байна. "Тэд яагаад илүү халдварладаг нь тодорхойгүй хэвээр, дамжих чадвар нь илүү хүчтэй байна. Мөн хүний бие организм дах эсрэг биетүүдээс зайлах чадвартай тул  дархлааны хариу урвалыг дарж өмнө нь  дархлаажсан хүмүүст ч халдварлах боломжтой байна гэлээ.

Хоёулаа BA.2-той нягт холбоотой, гэхдээ яг яаж байгаа нь тодорхойгүй ч, Блум: BA.4 ба BA.5 хоёулаа халдварыг хариуцдаг, дархлааны хариу урвалын гол бай болох уургууддаа F486V гэж нэрлэгддэг гол мутацыг агуулдаг. Манай баг энэ мутаци нь вирусыг дарах эсрэгбиетүүдээс зайлсхийхэд тусалдаг болохыг өмнө нь олж мэдсэн гэсэн байна.

Судалгаанаас үзэхэд BA.4 ба BA.5 нь дархлааны хариу урвалаас зайлсхийж чаддаг тул  нэмэгдэж байна. Өмнөд Африкийн Дурбан дахь Африкийн эрүүл мэндийн судалгааны хүрээлэнгийн вирус судлаач Алекс Сигалаар ахлуулсан баг Омикроны анхны давалгааны үеэр халдвар авсан 39 хүний ​​цусны дээжийг шинжилэхэд, тэдний 15 нь урд нь вакцинд хамрагдсан хүсүүс байжээ. Гэхдээ эдгээр хүмүүсийн организм дах  эсрэг бие нь эсийг BA.4 эсвэл BA.5-аар халдварлахаас сэргийлсэн үр дүнтэй байсан. Мөн  вакцин хийлгэсэн хүмүүсийн биед үүссэн эсрэг бие нь  шинэ хувилбаруудын эсрэг илүү хүчтэй байсан гэсэн судалгааг medRxiv сайтад нийтэлжээ.

Бээжингийн их сургуулийн вирус судлаач Шиаолиан Си тэргүүтэй багийнхны ResearchSquare- хэвлэлийн сервер дээр нийтэлсэн өөр нэг судалгаагаар BA.1-ийн халдвараас үүдэлтэй эсрэгбие нь BA.4 болон BA.5-ын эсрэг бага нөлөөтэй болохыг тогтоожээ. Моор хэлэхдээ, үр дүн нь түүний туршилтуудтай таарч байна гэв.

BA.4 ба BA.5-ын дархлаанаас зайлсхийх чадавхи нь илүү, “ халдварын давалгаанд хүргэх хангалттай”  боломжтой боловч  өмнөх давалгааны үеийнхээс илүү хүнд өвчин үүсгэхгүй байх, Ялангуяа вакцин хийлгэсэн хүмүүст гэж Сигал твиттер хуудсандаа бичжээ. "Тэдний  эсрэг биеэс зайлсхийх давуу тал нь тархалтынх нэг хүчин зүйл юм" гэж Блум хэлжээ.

Өмнөд Африкт дөрөвдүгээр сарын эхээр COVID-19 тусч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 2000 гаруй хүнээс, эмнэлэгт хэвтэх нь аажмаар нэмэгдэж байгаа ч BA.4 болон BA.5 нь эрүүл мэндэд нь сөрөг нөлөө учруулах эсэх, эмчилгээнд хүндрэл учируулах эсэхийг хэлэхэд эрт байна гэж судлаачид үзэж байна. Мөн "Өмнөд Африкт эмнэлгүүд хоосон, хүн амын дархлаа өндөр байна" гэж де Оливейра хэлсэн байна.

Дараагийн давалгаа

BA.4 болон BA.5 нь Европын хэд хэдэн улс болон Хойд Америкт илэрсэн ч эдгээр хувилбарууд нь шууд COVID-19-ийн шинэ давалгаа үүсгэхгүй байх магадлалтай. Энэ хувилбаруудтай төстэй BA.2 хувилбар Европт дөнгөж тархан өнгөрсөн тиймээс хүн амын дархлаа өндөр хэвээр байж магадгүй. Энэ нь магадгүй Европт  давуу тал болж, энэ хувилбарууд давалгаа үүсгэх магадлал нь бага байх болов уу гэсэн найдвар төрүүлж байна. Хойд Америкийн зарим хэсэгт мөн BA.4, BA.5-тай ижил  уургийн мутаци бүхий бусад Омикроны дэд удамшлын өсөлт ажиглагдаж байна. BA.2.12.1 гэж нэрлэгддэг ийм хувилбаруудын нэг нь өмнөх Омикроны халдвар, вакцинжуулалтаас үүдэлтэй эсрэг биетүүдээс зайлсхийх чадвартай гэж Се, Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн вирус судлаач Дэвид Хо нар тус тусдаа хийсэн судалгааны ажлын үр дүндээ бичжээ. Эдгээр омгууд гарч ирсэн нь Омикрон нь  дархлааг сулруулж, улам хүчтэй болсоор байгааг харуулж байна. "Омикроны хэд хэдэн цоорхой нь эдгээр шинэ дэд хувилбаруудаар аажмаар дүүргэгдэж байгаа нь тодорхой байна." гэж Хо хэлэв.

Доктор Мур:Хэрэв SARS-CoV-2 энэ замаар үргэлжилбэл түүний хувьсал нь томуу зэрэг амьсгалын замын бусад халдвартай төстэй болж магадгүй юм. Энэ хувилбарт Omicron гэх мэт эргэлтийн хувилбаруудын дархлааг бууруулдаг мутаци нь хүн амын дархлаа буурахтай нэгдэж халдварын тархалтын үе үе давалгаалах гол хөдөлгөгч хүч болж болох юм гэсэн байна.

Wenseleers болон бусад эрдэмтэд, Альфа, Дельта, Омикрон зэрэг өмнөх хувилбарууд нь өмнөх үеийнхээсээ эрс ялгаатай байсан бөгөөд бүгд SARS-CoV-2 омгийн  холын төрлүүдээс гарч ирсэн. SARS-CoV-2-аас иймэрхүү гэнэтийн зүйл гарахыг үгүйсгэх ёсгүй гэжээ. Жишээлбэл, Дельта бүрмөсөн алга болоогүй байгаа бөгөөд Omicron-ы  улмаар тэлж буй хувилбаруудын дархлаа нэмэгдэхийн хэрээр Делтагийн шинэ хувилбарууд эргэн ирж магадгүй юм. Тэдний гарлаас үл хамаарсан шинэ хувилбарууд ойролцоогоор зургаан сар тутамд гарч ирж байна гэж Венселерс тэмдэглээд, тиймээс COVID-19 тахалыг, суурьших бүтцийн хэмжээнд авч үзэх  асуудал тулгарах нь гэж мэдэгджээ.

Сүүлд нэмэгдсэн