Costсо дүрмээ өөрчилснөөр, хэн нэгний картыг ашиглан дэлгүүрт нэвтрэх боломжгүй болж байна
Tue Jan 30 2024
Costco, гишүүнчлэлийнхээ картыг хууль бусаар ашиглахтай тэмцэж буй талаар CNN мэдээлэв.
Costco-д худалдан авалт хийхийн тулд гишүүнчлэлийн картаа ажилтанд үзүүлэх ёстой бөгөөд гишүүнчлэлийн картыг бусдад шилжүүлэхийг хориглодог ч, гишүүддээ, гэр бүлийн хоёр дахь картаа гэр бүлээрээ ашиглахыг зөвшөөрдөг. Мөн карт эзэмшигч дэлгүүрээр үйлчилүүлэхдээ нэг удаа, хоёр хүртэл зочин авчрах боломжтой байдаг. Гэвч Costco, гишүүн бус хүмүүс өөрсдөд нь хамааралгүй гишүүнчлэлийн картаар нууцаар нэвтэрч үйлчилүүлж байгааг ялангуяа өөртөө үйлчилэх үйлчилгээгээ өргөжүүлснийхээ дараа анзаарсан бөгөөд саяхнаас дүрэм зөрчигчдийг таслан зогсоох зорилгоор худалдан авагчдаас гишүүнчлэлийн картын хамт зурагтай үнэмлэх шаардах болсон. Costco-ийн удирдлага, "Гишүүн бус хүмүүс, манай гишүүдтэй адил ашиг, хөнгөлөлт авах нь шударга бус" гэж мэдэгджээ.
Шинэ систем
Одоо Costco дэлгүүрт орохдоо ажилчдад карт үзүүлэх бус, харин гишүүнчлэлийн картаа сканнердаж ордог системийг туршиж байна.
Costco-гийн санхүүгийн захирал Ричард Галанти, цар тахлын үеэс, хүмүүс гишүүнчлэлийн картаа дамжуулж эхэлсэн. Одоо хэд хэдэн дэлгүүрт сканнеруудыг туршиж байна. Ажилчид тооцоо хийхдээ үйлчлүүлэгчийн гишүүнчлэлийн карт асуух шаардлагагүй болно. Мөн орох хөдөлгөөн, тооцоо хийх үйл явцыг хурдасгаж байна. Бид шинэ системд итгэж байна." гэж ярьж байв. Энэ бол, Costco, Netflix зэрэг компаниуд, гишүүнчлэлгүй хүнд карт дамжуулан үйлчлүүлэх асуудалтай тэмцэж байгаагийн жишээ юм.
2022 онд Costco ойролцоогоор 66 сая төлбөртэй гишүүн, 119 сая карт эзэмшигчтэй байсан нь дэлхийн хамгийн том гишүүнчлэлийн клубуудын нэг болж байв. Costco-д, жирийн гишүүд жилд 60 доллар төлдөг, харин нэмэлт ашиг, үйлчилгээ бүхий картыг ашиглахдаа 120 доллар төлдөг.
Гишүүнчлэлийн загвар нь тахлын үед цэцэглэн хөгжсөн бөгөөд Costco-ийн бизнест чухал ач холбогдолтой, жилийн хураамж нь компанийн ашгийг нэмэгдүүлж, зардлыг нөхөхөд туслахын зэрэгцээ бүтээгдэхүүнүүдийн үнийг хямд байлгах, өсгөхгүй барихад тусалдаг байна. 2022 онд гишүүнчлэлийн татвараас 4.2 тэрбум долларын орлого олсон нь, 2021 оныхоос 9%-иар өссөн мөн гэрээний сунгалтын хувь 93%-иар өндөр хэвээр байгааг харуулжээ.








