Costco, Sam's Club-ийн гишүүнчлэлийн аль нь дээр вэ?

Зөвхөн гишүүдэд зориулсан бөөнөөр худалдан авалт хийх тухайд Costco болон Sam's Club 2-ын дээр нь өөр ямарч дэлгүүр гарахад хэцүү байдаг. Энэ хоёр аварга дэлгүүр нь үнэ, урамшуулал, худалдан авалтын туршлагын хувьд нэлээд төстэй. Итгэлтэй, үнэнч үйлчилүүлэгч болохын тулд гишүүнчлэлийн хураамжаа алинд нь өгөхөө шийдэхэд тустай харьцуулсан мэдээллийг Lifehacker нийтэлжээ.
Sam’s Club эсвэл Costco - аль нь хямд вэ?
Sam’s Club болон Costco нь, зүгээр ороход ч гишүүнчлэлийн карт асуудаг. Хоёр дэлгүүрийн хураамж:
Costco: ЭнгийнGold Star эсвэл Business гишүүнчлэл 60 доллар;
Executive план нь 120 доллар байх ба үүнд 2% бэлэн мөнгөний буцаалт (1000 доллар хүртэл) багтдаг.
Sam’s Club: Үндсэн гишүүнчлэл 45 доллар;
Plus ангиллын хувьд 100 доллар, үүнд худалдан авалтын 2%-ийн бэлэн мөнгөний буцаалт (жилд 500 доллар хүртэл) багтна. Sam's нь Select Plus-ийн гишүүдэд үнэ төлбөргүй хүргэлт санал болгодог бөгөөд энэ нь давуу тал нь бөгөөдSam’s Club-т гишүүнчлэлгүйгээр дэлгүүр хэсэх хэд хэдэн арга байдгийн нэг нь 90 хоногийн хугацаатай туршилтын үнэгүй бүртгэл юм.
Гишүүнчлэлгүйгээр Costco эсвэл Sam's Club-ээс худалдан авалт хийх боломжтой ч, гишүүнчлэлийн картын саналууд нь давуу тал, үнэ цэнэ болдог.
Бүтээгдэхүүний сонголтын хувьд аль нь илүү вэ?
Costco-гийн гишүүнчлэл нь илүү үнэтэй боловч дэлгүүр нь илүү чанартай бүтээгдэхүүн санал болгодог гэдгээрээ алдартай.
Sam's Club-д тоо хэмжээн дээр анхаарлаа хандуулдаг (бүх хүн мэддэг, дуртай олон брэндийн нэрийн бараа худалдаж авах боломж олгодог). Харин Costco нь өөр хаанаас ч авч чадахгүй өөрийн брэнд болох Kirkland Signature зэрэг бүтээгдэхүүнүүдийг санал болгодог байна. Брэндийн ялгаа нь Costco нь Costco Wholesale Corporation-д, харин Sam's Club нь Walmart-д харъяалагддагтай холбоотой.
Хоёр дэлгүүр нь хоёулаа хүнсний бүтээгдэхүүн, машины дугуйнаас эхлээд ханиад томууны эсрэг эм, нүдний шил, Дисней ертөнц рүү аялах эрх зэрэг бүх зүйлд асар их хөнгөлөлт үзүүлдэг. Маш төстэй бизнес загвартай учраас үйлчилүүлэгчдийн дунд эзлэх нэр хүндийн хувьд, аль альных нь санал болгож буй бүтээгдэхүүн тэргүүлэх байр суурь эзлэхгүй нь тодорхой юм.
Мөн зарим тодорхой барааны үнийн хувьд, бараг ялгаагүй. Жишээ нь, sweet bars - амтат чихэр,
Sam’s Club (36 ширхэгтэй): 10.68 доллар (ширхэг бүр нь 0.30 доллар)
Costco (48 ширхэгтэй): $12.79 (ширхэг бүр нь ойролцоогоор $0.27)
Альных нь хоолны газар илүү дээр вэ?
Costco-ийн $1,50-ын үнэтэй хот-дог нь гайхалтай амттай. Харин одоог хүртэл Sam's Club-ийн хоолны газар үүнтэй төстэй зүйл санал болгоогүй байна.
Альных нь зээлийн карт илүү сайн давуу эрхтэй байдаг вэ?
Хоёр дэлгүүр хоёулаа гишүүнчлэлийн үнэмлэхээр үйлчилдэг өөрсдийн кредит картыг санал болгодог бөгөөд хоол хүнс, аялал, тэр ч байтугай шатахууны хөнгөлөлт үзүүлэхэд ижил төстэй хөнгөлөлтүүдийг санал болгодог. Гэхдээ, Costco карт нь Gold Star-ын 2%-ийн бэлэн мөнгөний буцаалт хийдгээрээ давуу талтай. Харин Sam's Club зөвхөн 1%-ийн бэлэн мөнгөний буцаалт авах боломж олгож, илүү үнэтэй ангиллыг сонгох тохиолдолд л, энэ боломж 3% хүртэл өсдөг байна.
Sam’s Club-ийн өвөрмөц урамшууллууд
Гишүүнчлэлийн ашиг тусыг аль ч дэлгүүрээс нь эдэлж болох ч, Costco нь илүү өндөр чанарыг санал болгож, сайн үнэлгээ авах хандлагатай байдаг. Гэхдээ,Sam’s Club-ийг дэмжих хэд хэдэн гол давуу талууд мөн байдаг:
-Зөвхөн Sam's Club Plus-ийн гишүүдэд зориулж өглөө бүр дэлгүүрт 3 цагийн өмнө орж үйлчлүүлэх эрх олгодог.
-Машинаас үйлчилүүлэх: Costco нь бараа бүтээгдэхүүнийг онлайнаар захиалж, дэлгүүрээс очиж авах боломжийг олгодог бол, харин Sam’s Club нь Plus карт эзэмшигчдээ захиалгыг нь шууд машинд нь хүргэж өгнө..
-Бэлэн мөнгө буцааж авах боломж нь жилд нэг удаа биш, харин сар бүр.
Costco ажиллахад илүү тохиромжтой газар
Costco-гийн цагийн цалин Sam’s Club-ээс 50% өндөр байдаг. Цагт $15-$21, харин Sam’s Club $10-$19 хооронд хэлбэлздэг. Costco-ийн ажилтнууд компанийнхаа талаар эерэг сэтгэгдэл үлдээдэг бол, харин Sam’s Club тэр бүр сайн санал авч чаддаггүй.
Байршил
АНУ-д Costco 572, Sam’s Club 600 дэлгүүртэй тул та өөрт ойр байрлах хоёр дэлгүүрийн алийг нь ч сонгох боломжтой. Мөн дэлгүүрүүд хоорондоо их адилхан харагдахаас гадна ижил төстэй олон зүйлтэй тул аль нэг рүү нь очих гэж бензинээ үрэхийн оронд хамгийн ойр өөрт тохиромжтой байрлалтайг сонгох нь танд ашигтай юм.
Эх сурвалж: forumdaily.com








