Costco хувийн онгоцны тасалбар зарж эхэлсэн нь хямд биш ч, маш ашигтай санал болж байна
Sat Dec 31 2022
Costco нь, ариун цэврийн цаас болон бусад зүйлийг бөөний үнээр санал болгож, Kirkland брэндийн оливын тос, үнэгүй бяслагны дээж тараах хэмжээний биш болжээ. Хэдийгээр эдгээр нь бүгд тийшээ очих маш сайн шалтгаан болдог ч, бөөний компани одоо хувийн онгоцны тийз зардаг болов. Одоо дэлгүүрт үнэхээр бүх зүйл байна гэж хэлж болно хэмээн Travel and Leisure нийтэлжээ.
Хувийн онгоцны тийзийг гишүүддээ, онгоцоо цагийн үнээр ашиглах боломжийг олгодог Wheels Up чартер компани, 17,499.99 доллараар 12 сарын гишүүнчлэлийн эрх, дээр нь 3,500 долларын Costco дэлгүүрийн карт, 4,000 долларын нислэгийн кредит, хувийн онгоцоор жилийн турш улс даяар аялах онгоцны баталгаа, онцгой арга хэмжээнд оролцох эрх, тансаг зэрэглэлээр амрах жилийн үнэ төлбөргүй Inspirato гишүүнчлэл, төлөвлөлтөд туслах дансны менежмент гэх мэт гайхалтай эрхүүдийг гишүүддээ олгодог байна.
Wheels Up нь 300 хувийн онгоц, мөн гишүүдийн хэрэгцээ шаардлагаас хамааран өөр өөр хэмжээтэй, түнш компаниудын 1250 онгоцтой (Дельwта флотыг оруулаад). Бүх онгоцууд Wi-Fi, дуудлага, мессежийн үйлчилгээ, хувийн ариун цэврийн өрөө, ундаагаар тоноглогдсон байна.
Түүнчлэн тус компани хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуй, аюулгүй байдлын дүрэм журмаа шинэчилсэн бөгөөд Safe Passage хөтөлбөрийнхөө дагуу ажилчдаа COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, хяналтад хамруулахаас гадна, сар бүр нянгийн эсрэг өргөтгөсөн ариутгал хийх, нислэг хоорондын төгс цэвэрлэгээ, бүхээгийн агааржуулалтын 3 минут тутамд цэвэр агаар оруулагч HEPA шүүлтүүр ашиглах зэргээр дэвшилтэт ариутгалын журмыг баримталдаг. Мөн хувийн онгоцоор аялах хүмүүсийн сонирхол нэмэгдсээр байгаа бөгөөд хувийн онгоцны аялал нь, эрүүл мэндээ хамгаалахад шаардлагатай орон зай, тусгаарлалтыг хялбар болгож, мөн аяллын төлөвлөгөөгөө мөрдөхөд тусална. Хэрэв та аялахаар төлөвлөж байгаа ч, хөл хөдөлгөөн ихтэй нисэх онгоцны буудал эсвэл онгоцноос бэрхшээж байгаа бол хувийн онгоц түрээслэх нь сайн сонголт юм. Хувийн онгоцны гишүүнчлэлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Costco вэбсайт руу зочилно уу.








