Costco-гийн гишүүнчлэлийн 10 ашиг тус
Thu May 23 2024
Хэрэв та Costco-гийн Худалдан авагчдын Клубын гишүүн бол, гишүүн болсноор ирдэг хөнгөлөлт, нэмэлтүүдийг мэддэг байх. Гэхдээ энэ сүлжээ дэлгүүрээс гишүүддээ зориулсан олон саналуудын заримыг тэр бүр хүмүүс мэддэггүй тул, SF Gate эмхэтгэн нийтэлжээ.
1. Худалдан авсан бараа, бүтээгдэхүүний техникийн дэмжлэг
Та Costco-оос зурагт, компьютер эсвэл бусад тоног төхөөрөмж худалдаж авснаар, үнэ төлбөргүй техникийн дэмжлэг утсаараа авах боломжтой.
2. Бэлгийн картын хөнгөлөлт
Косткогийн гишүүд хөнгөлөлттэй бэлгийн карт худалдаж авах боломжтой. Жишээлбэл, 100 долларын картыг та ердөө 79.99 доллараар авна.
3. Хямд машин
Гурван мянга орчим авто дилерүүд, Costco Auto хөтөлбөрийн гишүүд бөгөөд компанийн төлөөлөгчид шинэ эсвэл хуучин автомашин, мотоцикль болон бусад тээврийн хэрэгслийн хамгийн боломжит хямд үнийн тохиролцоог урьдчилан хийж байдаг. Ингэснээр худалдан авагчид наймаалалцах шаардлагагүй.
4. Гайхамшигтай аялалын саналууд
Косткогийн гишүүд зөвхөн дэлгүүрийн бараа бүтээгдэхүүнээс гадна, өөр хот эсвэл улс руу аялах, онгоцны тийз, аялал, машин түрээслэх зэрэгт хөнгөлөлт эдлэх боломжтой.
5. Хямд үнэтэй эм
Хэрэв таны даатгалд жороор олгодог эмүүд ороогүй бол Косткогийн жороор олгох хөтөлбөрт хамрагдаж, эмээ хямд үнээр (ихэвчлэн 5 доллараас бага) авах боломжтой.
6. Киноны тасалбар бөөний үнээр
Costco-д та бусад зүйлсээс гадна, хэзээ ч хугацаа нь дуусдаггүй киноны тасалбарыг бөөнөөр нь (4 эсвэл 10 ширхэг) худалдан авч, дуртай кинонуудаа үзэх боломжтой.
7. Сонсголын сорилыг үнэ төлбөргүй хийнэ
Косткогийн Сонсголын тусламжийн төв нь, Косткогийн гишүүдэд сонсголын үзлэгийг үнэ төлбөргүй хийхээс гадна чихний сонгомол эмчилгээг санал болгодог.
8. Чек хэвлүүлэхдээ хөнгөлөлт эдлэх
Банкинд шинэээр хувийн чек хэвлэх нь тийм ч хямд биш байдаг. Харин Костко энэ үйлчилгээг гишүүддээ банкнаас авдаг үнийн дүнгийнх нь хагасаар санал болгодог.
9. Ус хүргэлт
Косткогийн гишүүд гэр, оффисдоо ус хүргүүлж авах боломжтой. Дэлгүүр нь хүргэлтдээ, олон төрлийн усыг санал болгодог.
10. Програмуудыг хадгалах
Costco нь хэвлэсэн купоныг хүлээн авдаггүй ч, та ухаалаг утсан дээрх програмуудыг ашиглан хөнгөлөлт эсвэл урамшуулал авах боломжтой. Costco-оос худалдан авалт хийхдээ Ibotta, Mobisave эсвэл Checkout51 програмуудыг ашиглан урамшуулал авах хэрэгтэй. Тэдний хэмжээ тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд эдгээр урамшууллыг барааны төлбөр төлөх эсвэл бэлгийн карт авахад ашиглаж болно.








