Anu.mn
Costco-д гишүүнчлэлтэй байхын 10 ашиг тус

Costco-д гишүүнчлэлтэй байхын 10 ашиг тус

Wed Feb 01 2023
Costco-д гишүүнчлэлтэй байхын 10 ашиг тус

Хэрэв та Costco-ын худалдан авагчдын клубын гишүүн бол энэ гишүүнчлэлийн авчирдаг хөнгөлөлт, нэмэлт боломжуудын талаар мэдэж байгаа байх. Гэхдээ энэ сүлжээ дэлгүүрээс худалдан авагчдададаа зориулсан тэр бүр хүмүүс мэддэггүй саналууд байдаг бөгөөд тэдгээрийн жагсаалтыг SF Gate эмхэтгэн нийтэлжээ.

1. Худалдан авсан зүйлсийн техникийн дэмжлэг

Та Costco-оос зурагт, компьютер эсвэл бусад тоног төхөөрөмж худалдаж авснаар үнэ төлбөргүйгээр, утсаар техникийн дэмжлэг авах боломжтой.

2. Бэлгийн картын хөнгөлөлт

Costco-ын гишүүд хөнгөлөлттэй бэлгийн карт худалдан авах боломжтой. Жишээлбэл, 100 долларын карт, 79.99 доллар болно.

3. Машины үнэ

Бараг 3000 авто дилер, Costco Auto хөтөлбөрийн гишүүн бөгөөд тус компанийн төлөөлөгчид нь,  шинэ болон хуучин автомашин, мотоцикл, бусад тээврийн хэрэгслийн үнийг хамгийн блдлмжит үнээр тохиролцсон байдаг бөгөөд ингэснээр худалдан авагчдыг наймаацалдах ажлаас чөлөөлдөг байна.

4. Аялалын гайхалтай саналууд, мөн хөнгөлөлт хямдрал

Costco-ын гишүүд зөвхөн дэлгүүрт байгаа бараа бүтээгдэхүүнээс гадна, өөр хот эсвэл өөр улс руу аялах, нислэг хийх, аялал хийх, машин түрээслэх зэрэгт хөнгөлөлт эдлэх боломжтой.

5. Хямд үнэтэй эм

Хэрэв таны даатгалд, жороор олгодог эмийг даатгаагүй бол, Costco-ын жороор олгох эмийн хөтөлбөрт хамрагдаж, эмээ хямд үнээр (ихэвчлэн 5 доллар хүртэл) авах боломжтой.

6. Киноны тасалбараа бөөний үнээр

Costco-д бусад зүйлсээс гадна, та хэзээ ч хугацаа нь дуусдаггүй киноны тасалбарыг бөөнөөр нь (4 эсвэл 10 ширхэг) худалдан авч, дуртай үедээ, дуртай киногоо үзэх боломжтой.

7. Сонсгол үнэ төлбөргүй шалгах

Costco-ын сонсголын тусламжийн төв нь, гишүүддээ сонсголын сорилыг үнэ төлбөргүй хийхээс гадна чихний зарим эмчилгээг санал болгодог.

8. Хөнгөлөлтийн баримт хэвлэх

Банкинд шинэ хувийн чек хэвлэх нь тийм ч хямд биш байдаг. Харин Costco клубын гишүүддээ энэ үйлчилгээг банкны зардлын тал үнээр санал болгодог.

9. Ус хүргэх үйлчилгээ

Costco-ын гишүүд, усаа сав тутмыг 6 доллараар гэр, оффисдоо хүргүүлэхээр захиалж болно. Дэлгүүр нь, хүргэлтийн усны төрөл бүрийн маш олон сонголтыг санал болгодог.

10. Хэмнэлтийн программ ашиглах

Costco нь, хэвлэсэн купоныг хүлээн авдаггүй ч, ухаалаг утасны аппликейшн ашиглан хөнгөлөлт, урамшуулал авах боломжтой. Costco дэлгүүрээс худалдан авалт хийхдээ та урамшуулал авах боломжтой Ibotta, Mobisave эсвэл Checkout51 програмуудыг ашиглах хэрэгтэй. Тэдний хэмжээ тодорхой хэмжээнд хүрсэн тохиолдолд эдгээр урамшууллыг барааны төлбөр төлөх эсвэл бэлгийн карт авахад ашиглаж болно.

Сүүлд нэмэгдсэн