Чулуужсан олдворын судалгаагаар Шотландын Лох Несс нуурын мангас орших бүрэн боломжтой байсан гэдэгт эрдэмтдийг итгэхэд хүргэжээ.
Sat Jul 30 2022
Шотландын ардын аман зохиолын гол баатар энэхүү мангасыг хүмүүс, плезиозавртай төстэй жижиг толгой, урт хүзүүтэй балар эртний мөлхөгчидийн нэг байсан байх гэж итгэж иржээ. Харин үүнд үл итгэгчид, далайн давстай усны плезиозавр Лох Несс цэнгэг уст нууранд амьдрах ямар ч боломжгүй гэж маргадаг байна. Гэтэл эрдэмтэд, энэхүү мангас уг нууранд байх боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн тухай The Independent бичжээ.
Судлаачид 100 сая жилийн настай гол мөрний систем буюу одоогийн Мороккогийн Сахарын цөлд, үлэг гүрвэлийн үеийн урт хүзүүт далайн хэвлээр явагчид болох жижиг плезиозавруудын чулуужсан олдвор олдсоны дараа ийм таамагт хүрсэн бөгөөд энэ нь плезиозаврууд цэвэр усанд амьдрах боломжтой гэдгийг харуулсан байна.
Cretaceous Research сэтгүүлд нийтлэгдсэн University of Bath-ийн эрдэмтэд, плесиозаврууд цэвэр усанд дасан зохицсон, тэр ч байтугай өнөөгийн голын дельфин шиг амьдралаар амьдарч байсан байж магадгүй гэсэн байна. Чулуужсан олдворуудын дунд насанд хүрсэн гурван метр өндөртэй плесиозаврын яс, шүд, нэг метр хагас хэмжээтэй зулзагануудын сарвууны яс олдсон байна.
Эдгээр амьтад мэлхий, матар, яст мэлхий, загас, усны том үлэг гүрвэлүүд, мөн Спинозавруудтай цэнгэг усанд амьдарч, тэдгээрийн заримаар хооллодог байсан гэж нийтлэлийн хамтран зохиогч Дэвид Мартил нийтлэлдээ дурдсан бөгөөд “Эртний Мороккогийн голд маш олон махчин амьтад зэрэгцэн амьдардаг байсан нь миний сэтгэлийг хөдөлгөж байна. Энэ бол усанд сэлэх газар биш байжээ", Плезиозаврын шүд нь Спинозаврынх шиг маш их элэгдсэн байгаа нь, тэд ч мөн адил уг голын хуягт загасаар хооллодог байсантай холбоотой гэж үзэж байна гэж бичжээ.
Уг нийтлэлийн зохиогч, доктор Лонгрич: “Плезиозавр яагаад цэнгэг усанд амьдарч байсныг бид үнэхээр мэдэхгүй байна. Энэ нь бага зэрэг маргаантай боловч палеонтологичид бид тэднийг үргэлж "далайн хэвлээр явагчид" гэж нэрлэдэг болохоор тэд далайд амьдрах ёстой гэж үү? Далайн олон амьтад цэнгэг усанд амьдардаг байсан." гэсэн байна.
Анхны бүрэн плезиозаврын араг ясыг 1823 онд Их Британын Дорсет мужийн Лайме Регисээс чулуужсан олдворын ангууч Мэри Аннинг олсон. Энэ амьтан нь жижиг толгой, урт хүзүү, дөрвөн урт сэрвээтэй байв.
University of Bath-ийн хэвлэлийн мэдээнд, шинэ олдвор нь Лох Нессийн мангас "орших магадлалтай"-г, мөн Плезиозаврууд зөвхөн далайд төдийгүй бас цэнгэг усанд амьдардаг байсныг харууллаа. Түүнчлэн энэхүү чулуужсан олдворууд нь сүүлчийн плезиозаврууд 66 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй нэгэн зэрэг мөхсөн болохыг харуулж байна гэж тэмдэглэжээ.
Эх сурвалж: forumdaily.com








