Чинээлэг Нью-Йоркчууд Хэмптонс дүүргийн түгжрэлд явахдаа бие засах газар хайх, зогсох шаардлагагүй болохын тулд давсагны мэс засал болон тусгай ботокс хийлгэж байна.
Tue Jul 05 2022
Хэмптонс руу явах замд, замын түгжрэл хэт ихэсч Нью-Йоркийн зарим чинээлэг хүмүүс, хурдны зам учраас зогсох боломжгүй, жолоогоо орхиод явж болохгүй, мөн зам дагуу бие засах газрууд ховор зэрэг хүндрэлтэй шалтгаануудаас болж эмчид хандан эмнэлгийн тусламж авах боллоо гэж Yahoo News мэдээлэв.
Гэртээ харих, буцах замын энэхүү тэвчихийн аргагүй зуны түгжрэл нь, хотын толгой баячуудыг давсагны хэрэгцээгээ тэвчихгүйд хүргэжээ. Ийнхүү чинээлэг Нью-Йоркчууд эмнэлгийн тусгай мэс засал хийлгэхэд бэлэн байна. Түрүү булчирхайн артерийн эмболизаци (PAE) нь эрэгтэйчүүдийн түрүү булчирхайн хэмжээг багасгадаг бол харин давсагны ботокс нь эмэгтэйчүүдийн шээс хүрэх давтамжийг бууруулдаг байна.
“Олон хүмүүс энэ асуудалтай тулгарч, Хэмптонс руу явах замдаа тэд замдаа дөрөв, таван удаа зогсох ёстой ч бие засах газар олдохгүй хэцүүддэг” гэж Нью-Йоркийн урологич доктор Дэвид Шустерман хэлэв. Тэрээр эдгээр процедурыг "Ариун цэврийн өрөө рүү биш, Хэмптонс руу яараарай" гэсэн уриан дор сурталчилдаг бөгөөд энэ зун PAE процедурыг эрэлхийлж буй өвчтөнүүдийн тоо 20%-иар өссөн.
“5-р сар хүртэл уг процедурыг хийлгэх хүн бараг байхгүй байснаа, 5-р сар гарангуут гэнэт илүү олон хүн хандаж эхэлдэг”, “олуулаа машинд сууж явах үед цаг тутамд бие засах газар хайх нь тухай зорчигчийн хувьд ичмээр юм” гэж Шустерман ярив.
Сүүлийн хэдэн сарын турш долоо хоногт 10 орчим PAE эмчилгээ, харин нэгээс хоёр удаа давсагны ботокс хийдэг. Мөн 50-60 насны эрчүүдийн тал орчим хувь нь түрүү булчирхайн томролтой байдаг. Энэ нь бие засах газар руу илүү олон удаа явахад хүргэдэг. Нэг цаг орчим үргэлжилдэг PAE процедур нь түрүү булчирхай руу цус орохыг зогсоож, хэмжээг нь багасгадаг. Энэ процедурын эдгэрэлт нь хурдан, харьцангуй өвдөлтгүй байдаг бөгөөд тэр өдөртөө гэртээ харьдаг. Мөн бэлгийн харьцаанд орох болон шээс ялгаруулахгүй байх эрсдэл маш бага байдаг. Уг процедурыг Medicare болон бусад даатгалд хамруулж болох ч, зарим даатгалгүй өвчтөнүүд халааснаасаа 20,000 доллар гаргадаг.
Мөн эмэгтэйчүүд давсагны ботокс хийлгэхээр ханддаг ба дурангийн шинжилгээтэй төстэй байдлаар өвчтөнүүдийг унтуулж, шээсний сүвээр нь жижиг дуран оруулж, тусгай зүү ашиглан тарьдаг. Үр нөлөө нь зургаан сар үргэлжилдэг тул зуны турш хамгаалагддаг. 20-80 насны бүх насны эмэгтэйчүүд хийлгэдэг. Энэ процедурыг нь ихэвчлэн даатгалд хамруулдаг боловч халааснаасаа төлсөн тохиолдолд, хэдэн мянган долларын өртөгтэй байдаг гэж тэрээр ярьжээ.
Энэ хавар PAE хийлгэсэн 60 настай нэгэн эр маш их баярлаж байгаагаа илэрхийлээд, Хэмптонс дахь гэр лүүгээ явах замдаа зогсолт хийх шаардлагаас ангижирсандаа баяртай байгаагаа болон Цар тахлын улмаас Нью-Йорк хотын ихэнх хүмүүс Хэмптонс дахь байшин руугаа нүүсэн. Энэ нь маш их хөл хөдөлгөөн, түгжрэл үүсгэж буй талаар бичсэн байна. Шустерман эмч мөн, энэ зун машинаар удаанаар аялах үедээ, Хэмптонсын ягаан дарс хэрэглэхгүй байхыг, мөн архи давсагийг шууд цочроох нөлөөтэй тиймээс бие засах газаргүй зам дээр хэцүүдэхийг хүсэхгүй байгаа бол зөвхөн энгийн ус уу гэж зөвлөжээ.
Эх сурвалж: yahoo.news








