
АНУ-ын дүүргийн шүүгч Сара Эллис, Чикаго дахь холбооны цагаачлалын албан хаагчдад биедээ камер зүүхийг тушаасан гэж The Guardian мэдээлэв. Үүний зэрэгцээ, Чикаго хот багтдаг тойргийн ерөнхий шүүгч Тимоти ЭвансКүүк, Цагаачлал, Гаалийн хэрэгжилтийн албаны (ICE) албан хаагчдыг, шүүхийн байранд хүмүүсийг баривчлахыг хориглосон тушаалд гарын үсэг зурсан гэж CBS News мэдээлэв.
Цагаачлалын албаныхан, жагсагчид болон орон нутгийн цагдаа нарын эсрэг чинжүү, утааны гранат, нулимс асгаруулагч хий удаа дараа хэрэглэсний дараа биеийн цээжин хэсэгт камер заавал хэрэглэх шийдвэр гарсан. 10-р сарын 16-нд шүүгч Эллис, "Би Чикагод амьдардаг. Би сохор биш шүү" хэмээн Дотоодын аюулгүй байдлын яамнаас (DHS) хийж буй түрэмгий үйл ажиллагааг эрс шүүмжилсэн юм. DHS-ээс сүүлийн хэдэн долоо хоногт Чикаго муж болон орон нутгаар цагаачид болон АНУ-ын иргэдийн эсрэг маш хатуу арга хэмжээ авч байна.
Чикагогийн оршин суугчид хариуд нь, баривчилгааны дайралтаас урьдчилан сэргийлэхийн тулд зохион байгуулалттай ажиллаж байгаа бол, DHS эдгээр үйлдлийг "үймээн самуунд тооцож, хууль дээдлэх ёсыг сахиулах, ажилчдаа хамгаалахын тулд үндэслэлтэй, үндсэн хуулийн арга хэмжээ авч байна" гэж мэдэгджээ. 10-р сарын 14-нд холбооны агентууд удирдсан машинтай мөргөлдөөн үүсгэсний зэрэгцээ, тэд анхааруулгагүйгээр жагсагчид болон Чикагогийн 13 цагдаагийн ажилтан руу нулимс асгаруулагч хий цацсан ажээ.
Иллинойс мужийн захирагч Ж.Б. Прицкер, "Цагаачлал, гаалийн алба энэ эмх замбараагүй байдлыг бий болгож байна", холбооны агентууд өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчид болон тайван жагсаал цуглааны эсрэг нулимс асгаруулагч хий, чинжүүний шүршигч болон бусад зэвсэг хэрэглэхийг хориглосон холбооны шүүгчийн тушаалыг зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр шийдвэр, хэвлэл мэдээллийнхэн болон жагсагчдын эсрэг гаргасан Чикаго хотын ICE байгууллагын холбооны агентуудын үйлдлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа гарч байна. гэж тэр хэлэв
Үүний зэрэгцээ Күүк мужийн ерөнхий шүүгч, ICE-д шүүхийн байранд хүмүүсийг баривчлахыг хориглосон тушаалд гарын үсэг зурав. Күүк мужид Чикаго багтдаг. Шүүхийн байрны гадна оршин суугчдыг саатуулах нь холбооны агентуудын хувьд нийтлэг тактик болсон бөгөөд тэд хэдэн долоо хоногийн турш мужийн шүүхийн байрны гадна байрлаж, баривчилгаа хийж, эсэргүүцлийг өдөөж байна. 10-р сарын 14-нд гарын үсэг зурж, маргааш нь хүчин төгөлдөр болсон уг тушаал нь, шүүхийн хуралдаанд оролцохоор ирэх замд нь иргэдийг болон гэрчүүд, эсвэл гэрч болох магадлалтай иргэдийг баривчлахыг хориглодог. Үүнд, шүүхийн байрны дотор, зогсоол, явган хүний зам, үүдний танхим хамаардаг. "Шударга ёсыг шударгаар хэрэгжүүлэхийн тулд шүүхүүд нээлттэй, хүртээмжтэй байх шаардлагатай бөгөөд ингэснээр талууд болон гэрчүүд баривчлагдахаас айхгүйгээр шүүх хуралд ирэх боломжтой болно" гэж тушаалд дурджээ.
Харин АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам, шүүхийн байрны гадна хүмүүсийг баривчлах практикаа зөвтгөж байна: "Бид дундад зууны үеийн хаант улс биш: хууль зөрчсөний үр дагавраас зугтаж, нуугдаж болох аюулгүй газар гэж байх ёсгүй. Үндсэн хуульд, хууль зөрчигчийг байгаа газраас нь баривчлахыг хориглосон зүйл байхгүй." гэж Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдэлдээ дурджээ.
Эванс шударга ёс нь, "хүн бүрийн айдас, саад бэрхшээлгүйгээр шүүхэд ирэх чадвараас хамаарна" гэдгийг онцолсон юм. Үүний зэрэгцээ, АНУ-ын гурав дахь том хотод, ICE-ийн эсрэг олон нийтийн санаачилга эрчимжиж, хөршийн бүлгүүд, агентуудын үйл ажиллагааг видео бичлэгээр хянахаар зохион байгуулагдаж байна.
10-р сарын 14-нд хот даяар хэдэн зуун хүн, "Whistlemania" арга хэмжээнд оролцож, "Өөрийн эрхээ мэдэж бай" товхимол, цагаачлалын агентууд ойрхон байх үед хөршүүддээ мэдэгдэхэд ашиглах заавар зэрэг мянга мянган "шүгэл багц" тараах арга хэмжээ авч байна. Цаашилбал, ICE агентуудын саатуулсан Чикагогийн оршин суугчдын хууль ёсны зардлыг санхүүжүүлэх зорилгоор, GoFundMe хуудсуудыг тараах асуудлыг эрчимжүүлж байна.
 АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна