November
12
2025
Anu.mn
Мэдээ
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй ...
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй үр дагаварт хүргэдэг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй үр дагаварт хүргэдэг
Photo: Unsplash

ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, хиймэл оюун ухаанаас илүү сайн хариу авах хөгжилтэй арга мэт санагдаж магадгүй ч, шинэ судалгаагаар энэ нь, зөвхөн чатботод таагүй нөлөөлөөд зогсохгүй санамсаргүй, таашгүй үр дагаварт хүргэж болзошгүй нь харагдсан гэж Fortune мэдээлэв.

10-р сарын 29-нд Nature Human Behavior сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, хэрэглэгчид ChatGPT гэх мэт томоохон хэмжээний хэлний загваруудад хандахдаа түрэмгий эсвэл доромжилсон хэллэг хэрэглэх үед хиймэл оюун ухааны хариу үйлдлийн нарийвчлал нэмэгддэг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч, судлаачид энэхүү тактик нь нийгмийн өргөн хүрээтэй үр дагаварт хүргэж болзошгүйг, ялангуяа онлайн харилцаанд хортой харилцааг нэмэгдүүлж, хүмүүсийн энэрэнгүй сэтгэлийг бууруулж болзошгүй гэж анхааруулсан байна.

Карнеги Меллон Их Сургуулийн компьютерийн шинжлэх ухааны туслах профессор, судалгааны гол зохиогч Ли Жан, "Бидэнд бүдүүлэг зан авирыг гаргах нь хялбар байдаг нь харагдсан. Гэхдээ үүний үр дагавар нь дижитал орон зайд түрэмгий зан үйлийг хэвийн болгох асуудалд хүргэнэ. Загвар нь гомддоггүй. Энэ нь зүгээр л бүдүүлэг байдлыг даалгаврын ач холбогдлын тэмдэг гэж үздэг " гэж бичжээ.

Туршилтаар судлаачид, 500 оролцогчоос OpenAI-ийн боловсруулсан GPT-4 хувилбартай харилцахыг хүссэн. Хэрэглэгчдийн тал хувьд нь эелдэг байхыг зааварлаж, нөгөө хэсэгт нь санаатайгаар бүдүүлэг хандаж, "Битгий тэнэглэ" эсвэл "Зөв хий, тэнэг минь" гэх мэт хэллэгийг ашиглахыг хүсэхэд, бүдүүлэг хүсэлтүүдэд эелдэг хүсэлтээс дунджаар 12% илүү нарийвчлалтай, 8% илүү бүрэн гүйцэд хариу үйлдэл үзүүлсэн нь харагдсан байна.

Хиймэл оюун ухаан нь түрэмгийллийг, хэрэглэгч хамгийн өндөр нарийвчлал шаардсан дохио гэж хүлээн авч, улмаар илүү гүнзгий дүн шинжилгээг идэвхжүүлдэг бололтой гэж үзжээ. Гэхдээ эрдэмтэд, энэхүү гүйцэтгэлийн өсөлт нь сул талтай гэдгийг онцолж байна. Оролцогчид бүдүүлэг байдал үр дүнтэй байгааг хараад дараагийн харилцаандаа энэ зан үйлийг давтах магадлал нь өндөр байсан бөгөөд зөвхөн хиймэл оюун ухаантай төдийгүй онлайн чат дахь бусад хүмүүстэй ч мөн адил байв. Өөр нэг туршилтаар ChatGPT-д бүдүүлэг хандсан хэрэглэгчдийн 40% нь, туршилтын дараа ч хүмүүстэй хийсэн яриандаа доромжилсон үг хэллэг хэрэглэсэн байна.

Судалгааны хамтран зохиогч, Стэнфордын Их Сургуулийн сэтгэл судлаач Сара Леви, "Бид харгис орчин үүсгэж байна. Хүмүүс түрэмгий харилцааг үр дүнтэйд тооцон, үүнийгээ бодит ертөнцийн харилцаанд оруулдаг. Юутай ч ChatGPT-ийн хөгжүүлэгч OpenAI нь, ийм нөлөөллийг бууруулахын тулд аль хэдийн ажиллаж байгаагаа мэдэгдсэн. Бид хүндэтгэлтэй харилцаа холбоог дэмжихийн тулд загваруудаа байнга сайжруулахад анхаарах ёстой." гэжээ.

Судлаачид хэрэглэгчдэд, зөвхөн ёс зүйн шалтгаанаар төдийгүй урт хугацааны ашиг тусын тулд эелдэг байхыг зөвлөсөн бөгөөд "Нарийвчлал чухал ч, ёс зүй, хүн чанараа алдахгүй байх”-ыг сануулав. Бүдүүлэг байдал нь хиймэл оюун ухааны нарийвчлалыг богино хугацаанд нэмэгдүүлэх боломжтой ч, үүний үнэ өртөг хэтэрхий өндөр байж магадгүй гэж анхааруулж байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.