October
19
2025
Anu.mn
Мэдээ
ChatGPT, Лос Анжелесийн ой хээрийн түймрийн буруутныг олоход туслав
ChatGPT, Лос Анжелесийн ой хээрийн түймрийн буруутныг олоход туслав
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
ChatGPT, Лос Анжелесийн ой хээрийн түймрийн буруутныг олоход туслав

2025 оны 1-р сард Лос-Анжелес хотын Номхон далайн Палисадад гал тавьсан сэжигтнийг АНУ-д баривчилжээ. Энэ түймрийн улмаас 12 хүн амиа алдаж, 6000 гаруй байшин шатаж сүйдсэн гэж ВВС мэдээллээ.

29 настай Жонатан Риндеркнехт 10-р сарын 7-нд Флорида мужид баривчлагдаж, яллагдагчаар татагдсан гэж, өмгөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Билл Эссайли 10-р сарын 8-нд Лос Анжелес хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв. Түүнд мөн хүн амины хэргүүдээр нэмэлт ял тулгаж магадгүй байна.

Хууль зүйн яамны мэдээлснээр, Риндеркнехтийн дижитал төхөөрөмжөөс цуглуулсан нотлох баримтад, түүний ChatGPT ашиглан бүтээсэн шатаж буй хотын зураг байжээ.

Лос-Анжелесийн түүхэн дэх хамгийн аймшигт түймрийн нэг болох энэ түймэр, 1-р сарын 7-нд далайн эрэг рүү харсан явган аялалын замын ойролцоо эхэлсэн. Мөн, Лос-Анжелесийн өөр дүүрэгт тухайн өдөр гарсан Итон түймэрт, 19 хүн амиа алдаж, 9400 барилга шатсан бөгөөд үүний шалтгаан одоо болтол тодорхойгүй хэвээр байгаа юм. Харин Палисадын түймэр 9300 гаруй га талбайг хамарч, ойролцоогоор 150 тэрбум долларын хохирол учруулсан бөгөөд гурван долоо хоног гаруй үргэлжилж, бүхэл бүтэн хорооллуудыг сүйтгэж, Топанга, Малибугийн хэсгүүдийг сүйрүүлсэн. Шатсан байшингуудын дунд Холливудын алдартнууд болох Мел Гибсон, Парис Хилтон, Жефф Бриджс нарын байшингууд байжээ.

Сэжигтэн Риндеркнехт, Лос-Анжелес хотод гарсан түймрийн дараахан уг мужаас нүүсэн бөгөөд Флорида мужид баривчилсан байна. 10-р сарын 16-нд Орландо дахь АНУ-ын дүүргийн шүүх түүнийг шүүх болно. Тэрээр, шинэ жилийн үдэш буюу 2025 оны 1-р сарын 1-нд алдсан галыг нь гал сөнөөгчид шуурхай унтраасан, өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсээр байгаа юм. Харин мөрдөн байцаагчид, түймэр газар доогуур ургамал моддын үндсэнд уугисаар, хүчтэй салхины улмаас дахин ассан гэж үзэж байна.

Эрх баригчид энэ сарын 1-нд, гал гарах үед Риндеркнехтийн хаана байсныг тогтоохын тулд түүний утасны мэдээллийг ашиглаж нотолгоо олсон боловч, байгаагүй гэж мэлзсээр байсан гэж мэдэгджээ., Риндеркнехт хэдийгээр, энэ үйлчилгээний идэвхтэй жолооч биш байсан боловч, Uber компани газарзүйн байршил болон бусад мэдээллийг ашиглан түүний байршлыг тогтооход тусалсан байна.

Хиймэл оюун ухаан

Риндеркнехтийн утаснаас авсан мэдээллээр, тэр нэгдүгээр сарын 1-ний шөнө дунд өнгөрч байхад яаралтай тусламж руу удаа дараа залгасан боловч зам дээр сүлжээ муу байснаас холбогдож чадахгүй байснаа нэг удаагийн дуудлага нь диспетчертэй холбогдож тусламж дуудсан нь баримт болон үлдсэн байв. Мөн түүний утасны ChatGPT-д, "Хэрэв миний тамхинаас гал гарсан бол би буруутай юу?” гэж асуусан нь хадгалагдсан байжээ.

Мөн 2024 оны 7-р сард, гал гарахаас таван сарын өмнө, Риндеркнехт ChatGPT-ээс, "Зургийн голд хэдэн зуун мянган ядуу хүмүүс, долларын тэмдэг бүхий аварга том хаалгаар орохыг оролдож байна. Хаалганы нөгөө талд хэт баян хүмүүсийн нэгдэл бий. Тэд амарч, дэлхий шатаж буйг, ард түмнийг эсэргүүцэн тэмцэж байгааг харж байна. Тэд инээж, хөгжилдөж, бүжиглэж байна." гэсэн тайлбарын дагуу шатаж буй ой болон галаас зугтаж буй олон хүмүүсийг дүрсэлсэн аймшигтай дүр зургийг бүтээхийг хүсч байжээ. Харин сарын өмнө Риндеркнехт ChatGPT дээр, "Би өөрт байгаа Библээ шууд утгаар нь шатаасан. Гинжнээс суларсан санагдах үнэхээр гайхалтай мэдрэмж юм" гэж бичиж байсан нь илэрч нотлох баримт болжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.