Цахиурын хөндий бол АНУ-ын инновацийн өлгий юм
Tue May 31 2022
Хэрэв Калифорни муж нь тусдаа улс байсан бол дэлхийн хамгийн баян чинээлэг улсуудын нэг болох байв. Сүүлийн хэдэн арван жилд Цахиурын хөндий нь технологийн хөгжлийн хувьд дэлхийг орвонгоор нь эргүүлсэн бөгөөд өчүүхэн газар нутаг дахь гайхалтай бүтээлч сэтгэлгээ нь Цахиурын хөндийг дэлхийн бусад улс оронд алдаршуулсан билээ. Энэ бол АНУ-ын шинжлэх ухаан, технологийн дэвшлийн бэлэг тэмдэг болсон компьютерийн хувьсгалын өлгий нутаг юм.

Энэ бүс нутаг, өндөр технологийн компаниуд, корпорацуудын төв болж, Цахиурын хөндий гэж нэрлэгдэхээсээ өмнө, "Зүрхний баясгалангийн хөндий" эсвэл "Дэлхийн чавганы нийслэл" гэж нэрлэгддэг цэцэрлэгт хүрээлэн байсан ажээ. Газарзүйн хувьд энэ газрыг Санта Клара хөндий гэж нэрлэдэг. Энд хагас дамжуулагч, электрон тоног төхөөрөмж, тухайлбал цахиурын үйлдвэрлэлийн эхлэл тавигдсан. "Цахиурын хөндий" гэдэг нэрийг Калифорнийн бизнес эрхлэгч Ральф Вурст санал болгосон бөгөөд түүний найз Дон Хофлер 1971 онд "АНУ-ын Цахиурын хөндий" нэртэй цуврал нийтлэл бичиж, Калифорни дахь мэдээллийн технологийн хамгийн том компаниудын талаар дэлхий нийтэд таниулж байжээ
Харин хамгийн сүүлийн үеийн технологи бүхий бүсийг бий болгох санааг анх Стэнфордын их сургууль гаргасан бөгөөд дайны дараах жилүүдэд их сургуулиа хөгжүүлэх мөнгө байгаагүй зөвхөн сургуулийн харьяа газартай л байсан аж. Ингээд сургуулийн удирдлагууд энэхүү газраа технологийн салбарт шинэлэг бүтээн байгуулалт хийж байгаа компаниудад урт хугацаагаар түрээслүүлэхээр шийдэж, их сургууль өөрөө ч мөн судалгааны төвөө нээсэн байна. Түүгээр ч барахгүй энэ шийдвэр нь, сургуулийнхаа авьяаслаг төгсөгчидийг ажилаар хангах, Калифорниас ажил хайж явахгүй байхад нөлөөлөн, “Тархины урсгал”-ыг түр зогсоосон гэдэг. Жишээлбэл, Стэнфордын их сургуулийг төгсөгч асан Уильям Хьюлетт, Дэвид Паккард нар Цахиурын хөндийд ажиллахаар үлдэж, дараа нь мэдээллийн технологийн салбарт аварга компани болсон алдарт Hewlett-Packard –г байгуулсан нь Цахиурын хөндийн анхдагчуудын нэг юм.
Өнгөрсөн зууны 70-аад оны үед хагас дамжуулагчийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүд энд бат бөх суурьшсан байсан бол 90-ээд оноос хойш хамгийн сүүлийн үеийн компьютерийн хөгжүүлэлт, програм хангамж нь тэргүүлэх чиглэл нь болж, Дэлхийг донсолгосон нээлтүүд Цахиурын хөндийг жинхэнэ "гайхамшигт орон" болгож байна.
Өнгөрсөн зууны 70-аад оны үед хагас дамжуулагчийн аж ахуйн нэгж, үйлдвэрүүд энд бат бөх суурьшсан байсан бол 90-ээд оноос хойш хамгийн сүүлийн үеийн компьютерийн хөгжүүлэлт, програм хангамж нь тэргүүлэх чиглэл нь болж, Дэлхийг донсолгосон нээлтүүд Цахиурын хөндийг жинхэнэ "гайхамшигт орон" болгож байна.
Цахиурын хөндий гэж нэрлэгддэг энэхүү бүс нутаг нь Калифорни мужийн 30 хотоос бүрддэг. Мөн бүс нутгийн 5 их сургууль, программ хангамж, техник хангамжийн долоон мянга орчим компани байдаг. Тэдгээрийн дунд Adobe Systems, Apple Inc., Google, Intel, Hewlett-Packard, Nintendo, Symantec, Yahoo болон хүмүүсийн сайн мэддэг бусад компани, корпорацууд байдаг. Мөн Цахиурын хөндийтэй шууд хамааралгүй олон мэдээллийн технологийн корпорацууд өөрийн төлөөлөгчийн газраа ажиллуулдаг байна. Жишээ нь Microsoft, PayPal, Netscape.
АНУ-ын энэ бүс нутаг хамгийн олон саятантай гэгддэг. Компьютерийн хөгжил, шинэ бүтээлийн ачаар эндээс гайхалтай их мөнгө олдог. Тийм ч учраас Цахиурын хөндийг саятнуудын хөндий гэж бас нэрлэдэг байна. Энгийн программистын жилийн дундаж цалин ойролцоогоор 108,000 ам.доллар байдаг.
Энэ хөндийд ажиллагсадын амжилтын нууц юу вэ? Хариулт нь үнэхээр гайхалтай... Тэд эрсдэл хүлээж, инновацид хөрөнгө оруулахаас айдаггүй. Энд тэд ямар нэгэн галзуу зүйлийг зохион бүтээх, хэрэгжүүлэхээс айдаггүй. Энд бүгд бие биедээ итгэж, олон өрсөлдөгчид хамтран ажилладаг. Энд таны арьс ямар өнгөтэй, ямар шашин шүтлэгтэй вэ гэдгийг хэн ч тоодоггүй. Энд оюун ухааны байнгын тэмцэл өрнөж байна. Энд хүн бүр алдаа гаргах эрхтэй, алдаа гаргахаас айдаггүй бөгөөд энэ нь хамгийн чухал зүйл юм. Энд ажил хийдэг, галзуу хүмүүс ажилладаг. Энд байгаа хүн бүр өндөр технологи, дижитал ирээдүйд итгэдэг. Түүгээр ч барахгүй энд бүх зүйл түүний төлөө л хийгдэж байна.
Сан Хосе хот Цахиурын хөндийн нийслэл юм. Энэ хотод, хотын усан парк болон Винчестер хаус, Хотын соёлын баялаг өвөөр дүүрэн музейнүүд байдаг. Жишээлбэл, та Белла Виста цайз дахь Үндэсний музейд очиж болно. Энд зөвхөн урлагийн объектууд төдийгүй Сан Хосе хотын түүх, соёлын талаар өгүүлэх олон тооны түүхэн баримт бичиг, олдворууд байдаг. Бас нэг ер бусын зүйл байдаг нь хаш чулуу, үнэт металлаар хийсэн гар урлал, үнэт эдлэл, үнэт олдворуудын цуглуулга бүхий алтны музей юм.
Ерөнхийдөө энэ бүс нутагт аялагчдын таашаалд нийцэх, цэцэрлэгт хүрээлэн, дарсны үйлдвэр, усан үзмийн талбай гэх мэт олон сонирхолтой газрууд байдаг. Цахиурын хөндийн ойролцоо муж улсын хоёр алдартай дарсны бүс нутаг байдаг нь Сонома, Напа хоёр юм.
Цахиурын хөндийд аварга том компаниудын оффист үнэ төлбөргүй орж, Пало-Альто дахь хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийн дуртай кафе Coupa кафе эсвэл Café Venetia зэрэг старт апуудын цугларах дуртай газарт тухалж, Стив Жобсын музей. Стэнфордын их сургуулийн кампус, ханан дээр нь алдартай төгсөгчдийн нэрийг сийлбэрлэсэн их сургуулийн хашаанд зочилж, эцэст нь алдарт мэдээллийн технологийн оффисуудын өмнө зураг авахуулж болно. Хэдийгээр эртний өв соёл, үзэмж шингээсэн барилга байгууламж, хөшөө дурсгал байхгүй ч энд энгийн, бас тийм ч энгийн бус хүмүүс байдаг. Болвол Цахиурын хөндийг хэзээ ч бүү орхи!








