Цагт 100,000 хүртэл долларын хөлс авдаг, орчин үеийн "асуудал шийдэгч" буюу trouble-shooter гэж хэн бэ?
Wed Sep 07 2022
Асуудал арилгагч, шийдэгч буюу trouble-shooter гэсэн мэргэжил байдаг талаар мэдэх үү? Энэ мэргэжлийнхэн дэлхийгээр тойрон нисч, томоохон компаниуд, хүмүүсийн асуудлыг шийдэж байдаг юм. Ихэвчлэн томоохон корпорацууд тэднийг захиалдаг гэж Тайны Мироздания сэтгүүлд бичжээ.
Дэлхий дээр энэ мэргэжлийн нийт 100 хүрэхгүй хүн байдаг. Заримынх нь цагийн хуваарь хэдэн сарын өмнөөс төлөвлөгдсөн байдаг ба цагт 100,000 доллар хүртэл хөлс авдаг байна.
Асуудалтай тэмцэгчдийн хувьд гол зүйл нь чадвар, нэр хүндэд нь байдаг. Үйлчлүүлэгчид нь энэ мэргэжлийнхнийг өрсөлдөгчдөөсөө нууж, өөр хоорондоо дамжуулж холбогдох маягаар асуудлаа шийдүүлж байдаг. Харин trouble shooter-ууд, “100 хувийн үр дүн, алдаа байхгүй” гэсэн ганцхан зүйлийг амалдаг зар сурталчилгаатай байдаг.
Тэдний ажлын мөн чанарыг илүү сайн ойлгуулахын тулд, асуудал шийдэгчидийн ажлын хоёрхон жишээг дурджээ.
Формат бол бүх зүйл юм
Америкт, сар бүр “шар хуудас” гэх мэдээллийн лавлах гаргадаг хоёр том пүүс байсан. Тэд зах зээл дээр шахагдаж, бие биенээ харлуулах, хор хийх, ажилчдаа нэг нэгнээсээ ятгаж урвуулах, хулгайлахдаа тулцгаасан байв.
Тэр үед, ихэнхи оффисын ажилчид нэг дор энэхүү хоёр лавлахыг худалдаж авдаг байсан бөгөөд аль нь илүү сайн, аль нь муу болохыг огтхон ч мэддэггүй бүр боддог ч үгүй байж. Дашрамд хэлэхэд, лавлах ном хоёулаа ижил мэдээлэлтэй байсан. Ингээд эдгээр пүүсүүдийн нэг нь асуудал шийдэгчийг урьжээ.
Тэрээр, нөхцөл байдлыг сайтар судалж, бодож үзээд, "Дараа сард жижиг форматтай гарын авлага гарга, ижил хэмжээний мэдээллүүдийг бүгдийг багтаахын тулд жижигхэн харин зузаан байх ёстой" гэж зөвлөсөн бөгөөд төлбөрөө аваад явснаас нь хойш хоёр сарын дараа өрсөлдөгч компани нь дампуурчээ.
Шалтгаан нь, урд нь лавлахууд ижил форматтай байх үед, тэд карт шиг оффисын ширээнүүд дээр зэрэгцээд хэвтэж байдаг байжээ. Харин нэг лавлах нь том хавтгай, хоёр дахь нь жижиг, гэхдээ зузаан байснаар ямар ч тохиолдолд жижиг нь том дээрээ тавигдаж хамгийн түрүүнд хүмүүсийн гарт өртөх болсон нь энэ үр дүнд хүргэсэн аж..
Үүнийг судлахад, лавлахуудын хэмжээ өөрчлөгдсөнөөс хойш сар орчимын дараа, хүн зөвхөн дээд талынхыг нь ашигладагаа, харин томд нь нэг ч удаа хүрээгүй гэдгээ ойлгож, жижигт нь бүх зүйл байхад яах гэж томыг авах гэж нэг доллар илүү зарцуулах билээ гэснээр өрсөлдөгч компанийхыг авахаа больсноор тухайн захиалагч компанийн асуудал шийдэгдсэн ажээ.
Nike-гийн асуудал
Nike компанийн төв байранд 1000 хүн, нэгэн шийдэгдэхгүй асуудлын талаар толгойгоо гашилгаж байв. Ингээд тэд асуудал шийдэгчийг урьж, дараах асуудлаа танилцуулжээ.
Тэд Африкийн хамгийн ядуу орнуудад пүүз хийж эхэлсэн бөгөөд бүх зүйлийг урьдчилан тооцоолж, үйлдвэр барьж, боловсон хүчин бэлтгэж, зардал нь багассан боловч нэгэн гэнэтийн асуудалтай тулгарсан нь, үйлдвэрийнх нь орон нутгийн ажилчид бэлэн бүтээгдэхүүнийг нь хайр найргүй хулгайлдаг асуудал байв. Жижиг том гэлтгүй тэр хавийн бүх тосгодын хүмүүс хөгшин залуугүй, компанийн жилийн орлоготой дүйцэхүйц үнэ бүхий хулгайн пүүз өмсдөг болсон байна.
Тэгээд, хяналтаа сайжруулахын тулд, харуул хамгаалалтын ажилтнууд орон нутгаас олноор ажилд авсан ч бүр дордож, тэдгээр хамгаалалтын ажилтнууд болон тэдний гэр бүлийнхэн ч пүүзээр гангарах болцгоож илүү их зарлага гарах болжээ.
Ингээд Америкаас харуул хамгаалалтын ажилтнууд авчирах гэхээр зардал нь асар их болохоор тооцоо гарч, үйлдвэрийн харуул хамгаалалтад их мөнгө заралгүйгээр хулгайг бууруулах асуудлыг шийдүүлэхээр асуудал шийдэгчид ханджээ.
Асуудал шийдэгч мэдээж гутлын үйлдвэрлэлийн технологийн талаар юу ч ойлгодоггүй байсан ч, ойлгодог 1000 шилдэг менежерээс ялгаатай нь аливаа асуудлыг огт өөр өнцгөөс харахыг мэддэгт байв. Харанхуй сэрүүн өрөөнд тэр хэсэг хугацаанд ганцаараа сууснаа, “Та нар зүүн, баруун хөлний пүүзүүдийг, өөр өөр улс оронд тусад нь үйлдвэрлэх хэрэгтэй.” гэж зөвлөснөөр шийдэж өгчээ.
Эх сурвалж: forumdaily.com








