Anu.mn
Цагийн өөрчлөлт: АНУ хэзээ өвлийн цагт шилжих вэ?

Цагийн өөрчлөлт: АНУ хэзээ өвлийн цагт шилжих вэ?

Mon Oct 23 2023
Цагийн өөрчлөлт: АНУ хэзээ өвлийн цагт шилжих вэ?

Арваннэгдүгээр сарын 5-ны ням гарагт, орон нутгийн цагаар 02:00 цагт, америкчууд цагаа нэг цагаар ухрааж, нэг цаг илүү унтах болно. Цагийг жилд хоёр удаа ихэнхи мужуудад шилжүүлдэг, гэхдээ бүх мужууд нийтдээ хамрагдаггүй гэж USAToday мэдээлэв.

Жил жилийн гуравдугаар сард дахин цагийг урагшлуулж, зуны цагт шилжсэнээр нэг цагаар зуны оройн амралтыг уртасгах, харин арваннэгдүгээр сараас өвлийн хуваарьт шилжин өглөөний гэрэлтэй үеийг ажил, сургууль эхлэхэд тааруулахаар тохируулдаг байна.

2024 онд, DST 3-р сарын 10-ны Ням гарагийн 2 цагт эхэлж, 11-р сарын 3-ны Ням гарагийн 02:00 цагт дуусна.

1966 онд Конгресс 3-р сараас 11-р сар хүртэл зуны цагийн хуваарийн уртыг стандартчилсан "Нэгдмэл цагийн тухай" хуулийг баталжээ. Зуны цаг нь жил бүрийн 3-р сарын хоёр дахь ням гарагт эхэлж, 11-р сарын эхний ням гарагт дуусдаг.

Зуны цагийн хуваарь нь эрчим хүч хэмнэхэд нөлөөлж, зам тээврийн ослыг багасгаж, гэмт хэрэг гаралтыг бууруулдаг гэж, цагийн бүс болон зуны цагийн хуваарийн мөрдөлтийг хянадагТээврийн газраас мэдээлдэг байна.

Гэвч, АНУ-ын бүх муж, нутаг дэвсгэр буюу Хавай, Аризона, (Навахо үндэстнийг эс тооцвол) Америкийн Самоа, Гуам, Хойд Марианы арлууд, Пуэрто-Рико, АНУ-ын Виржиний арлууд өвөл, зуны цагийн өөрчлөлтийг баримталдаггүй.

Мөн 2022 онд, АНУ-ын Сенатаас нарны гэрлийг ашиглах тухай хуулийг санал нэгтэй баталж, 2023 оноос эхлэн зуны цагийг өөрчлөхгүй хэрэглэх хуулийн төслийг баталсан ч, АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас давж чадаагүй бөгөөд Ерөнхийлөгч Жо Байден гарын үсэг зураагүй ажээ.

Сүүлд нэмэгдсэн