Anu.mn
Цагдаа нар газраас доллар олвол гартаа хүргэхгүй байхыг анхааруулаад, үхэлд хүргэх аюултай ...

Цагдаа нар газраас доллар олвол гартаа хүргэхгүй байхыг анхааруулаад, үхэлд хүргэх аюултай байж болзошгүй гэж мэдэгдэв

Tue Jun 14 2022
Цагдаа нар газраас доллар олвол гартаа хүргэхгүй байхыг анхааруулаад, үхэлд хүргэх аюултай байж болзошгүй гэж мэдэгдэв

Эрх баригчид сүүлийн үед тохиолдож буй газраас олсон доллартай холбоотой хэргүүдээс болж, олсон долларын дэвсгэртүүдэд хүрэхгүй, авахгүй байх, үүнтэй холбоотой болзошгүй эрсдэлүүдийн талаар сэрэмжлүүлэг гаргасан гэж Dailyvoice мэдээлэв.

Теннесси мужийн Гилес мужийн Шерифийн хэлтэс 6-р сарын 9-ний пүрэв гарагт, цагаан нунтаг бодис гадаргуу дээр нь түрхэгдсэн байдалтай нугалж базсан долларын дэвсгэрт газраас олж, гартаа барьсан хоёр тохиолдол гарсан, доллар дээрх бодисыг шинжилгээнд өгөхөд метамфетамин болон фентанил илэрсэн гэж Шерифийн алба мэдэгджээ. Энэ тохиолдлууд хоёулаа шатахуун түгээх станцын дэргэд болсон гэдгийг мөн анхааруулсан байна. Фентанил агуулсан бага хэмжээний нунтаг нь түүнтэй харьцсан хүнийг үхэлд хүргэх магадлалтай гэж эрх баригчид нэмж мэдэгдсэн бөгөөд "Хүүхдүүддээ, гудамж, тоглоомын талбай гэх зэрэг газраас олж болох мөнгийг газраас авахгүй байх, хүрэхгүй байхыг хэлж анхааруулах, маш болгоомжтой хандах, эцэг эх, асран хамгаалагчиддаа мэдэгдэхгүйгээр авахгүй байхыг хэлж ойлгуулахыг" хүмүүсээс Шерифийн алба хүссэн байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн