Anu.mn
Цагаачлалын хөтөч: Зарим улс орнуудын тухай

Цагаачлалын хөтөч: Зарим улс орнуудын тухай

Sat Oct 22 2022
Цагаачлалын хөтөч: Зарим улс орнуудын тухай

Цагаачлах улсаа сонгох, улс орнуудыг харьцуулах, зарим улсуудын талаар мэдээлэл авахад туслах зорилгоор, аялагчдад тулгардаг асуултуудын хариултууд болон улс орнуудын давуу болон сул талууд, виз авах онцлог, цалин хөлс, үнэ, нийгэмд нэгдэх арга замуудын талаар Vc.ru мэдээлэв.

АНУ

1. Яагаад АНУ гэж?

АНУ бол кино, инстаграмаас бидэнд танил болсон боломж, мөрөөдлийн орон юм. Өөрсдийнх нь хэлдгээр мөрөөдөл биелдэг улс. Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгууд болон шөнийн амьдрал, Майамигийн тайван, нарлаг эрэг, Сан Францискогийн мэдээллийн технологийн ертөнц, Калифорнийн серфингчид бол энэ улсын зөвхөн жижигхэн хэсэг юм. Америкад яг хаана амьдрахаа шийдэх шаардлагагүй: энэ нь эрх чөлөө, адал явдалт дурлагчдын хувьд маргаангүй давуу тал юм. Мөн АНУ бол цагаачдын орон гэдгийг битгий мартаарай, дасан зохицох үйл явц харьцангуй хэцүү биш гэдэг.

2. Виз авахад хэцүү юу?

Өнөөдөр АНУ-д жуулчны виз авах нь өмнөхөөсөө илүү хэцүү болсон. Америкийн элчин сайдын яам татгалздаг, тайлбарладаггүй гэдгээрээ алдартай боловч боломжгүй зүйл гэж байдаггүй - та суралцах эсвэл ажлын виз авах боломжтой. Оюутны визний хамгийн түгээмэл бөгөөд хялбар сонголт бол хэлний сургууль, хямд, олон саналтай, паспорт дээрээ оюутны визтэй бол та кредит карт болон амьдрахад шаардлагатай бичиг баримтыг авах эрхтэй. Ажлын виз авахын тулд ажил олгогчийн санал, баримт бичгийн багц шаардлагатай. Том, жижиг корпорацууд үргэлж сайн ажилчдыг хайж байдаг бөгөөд шилжих суурьшихад хөрөнгө оруулахад бэлэн байдаг тул онлайнаар ажил хайх нь зүйтэй.

3. Амьдрах  үнэтэй юу?

Америкт амьдрах өртөг нь муж бүрт өөр өөр байдаг. Цагаачид ихээхэн суурьшдаг Нью-Йорк, Лос-Анжелес, Сан Франциско, Чикаго хотуудад амьдрах нь үнэтэй байдаг. Нью-Йоркийн дундаж цалин жилд 70 мянган ам.доллар /татвараас өмнөх дүн/, Манхэттэн дэх байрны дундаж зардал сард 3000 доллар буюу жилд 36 мянган ам.доллар байдаг. Сан Францискод - илүү үнэтэй, Лос Анжелес хотод - арай хямд. Америкчууд найрсаг ард түмэн. Хүмүүс нь харилцааны хувьд нээлттэй байдаг бөгөөд гудамжинд, кафед, биеийн тамирын зааланд, тэр ч байтугай метронд ч танилцдаг.

4. Хэрхэн ажил олох вэ?

АНУ-д ажлын байрыг бусад газрын нэгэн адил ажлын зарын сайтууд эсвэл танил хүмүүсээр дамжуулан хайдаг. Ажил хайх сайтууд: LinkedIn.com, glassdoor.com, indeed.com, craiglist.com, reddit.com

Герман

1. Яагаад Герман гэж?

ХБНГУ бол хууль журмын мөрдөлт, цэвэр цэмцгэр орчин байдал,  сайхан сэтгэл, цалин хөлс, байрны үнийн сайн харьцаа, тэр байтугай Европын аль ч улс руу хүссэн цагтаа  явах боломжтой газар. Мөн Герман бол дээд боловсролыг үнэ төлбөргүй авах боломжийг олгодог цөөхөн орны нэг юм. Их сургуульд төлдөг хагас жилийн бэлэгдлийн шимтгэл нь ямар ч оюутны хувьд боломжтой байдаг.

2. Виз авахад хэцүү юу?

Оюутны визийг ямар ч хүндрэлгүйгээр авдаг бөгөөд зөвхөн сургуульд элсэхэд л хангалттай мөн тус улсад ямар ч асуудалгүйгээр үлдэх боломжийг олгодог. Үүний зэрэгцээ оюутануудад, жилд гурван сар хүртэл албан ёсоор ажиллаж мөнгө олохыг зөвшөөрдөг. Хэрэв та ажлын виз сонирхож байгаа бол Цэнхэр картын хөтөлбөрт хамрагдах хүмүүст үүнийг авахад хэцүү биш. Элчин сайдын яаман дээр хоёр хоногийн дотор виз өгдөг. Хэрэв мэргэжил нь Цэнхэр картын нөхцөлд хамаарахгүй бол та ердийн ажлын виз авахыг оролдож болно, гэхдээ энэ нь илүү төвөгтэй байдаг

3. Амьдралын өртөг

Амьдралын өндөр өртгөөс хамааран Герман нь зүүн ба баруун гэсэн хоёр туйлд хуваагддаг. Энэ нь ялангуяа орон сууцны асуудалд хамаатай. Мюнхен бол хамгийн үнэтэй нь бөгөөд харин Лейпциг эсвэл Бранденбургийн захын хорооллууд хямд. Мөн цалин, үнэ жилээс жилд жигд нэмэгдсээр байдаг. Хоол хүнс, гэр ахуйн барааны үнийн хувьд ойролцоогоор ижил байна. Барааны үнийн хувьд Герман бол Европт амьдрахад хамгийн хямд байдаг ашигтай улсуудын нэг юм. Нэмж дурдахад, энд олон тооны уулзалтууд зохион байгуулагдаж байдаг - техникийн сэдвээр болон ерөнхий сэдвээр, амьдралын тухай, тэр ч байтугай хүмүүс Герман хэлээр ярилцах дадлага хийхээр цуглардаг уулзалтууд хүртэл байдаг. Германчууд тэдэнтэй герман хэлээр ярихыг оролдсон бүх хүмүүст маш их урам зориг өгдөг ард түмэн юм.

4. Хэрхэн ажил олох вэ?

Ажил хайж байгаа хүмүүс профайл үүсгэж, янз бүрийн интернет порталууд дээр тусгайлан программистуудад зориулсан xing.de, monster.de, linkedin.com, stepstone.de plus stackoverflow.com зэрэг саналуудыг хайж олох хэрэгтэй. Германчууд яарах дургүй бөгөөд үйл явц нь маш удаан үргэлжлэнэ гэдэгт бэлтгэлтэй байх нь зүйтэй. Гэхдээ тэд чамайг авахыг хүсвэл тэд таныг хэдэн сарын турш ямар ч асуудалгүйгээр хүлээх болно. Хэрэв та ирчихсэн ажил хайж байгаа бол хөдөлмөрийн яармагт очиж эсвэл хотын  байгууллагуудтай танилцаж, шууд захидал бичиж болно. Мөн Arbeitsagentur вэбсайтад хандаж болно.

Испани

1. Яагаад Испани гэж?

Дулаахан, гэгээлэг, үзэсгэлэнтэй, хөгжилтэй, амьдралын өртөг харьцангуй хямд ийм сайхан газар цөөхөн байдаг. Үнэн хэрэгтээ эндхийн агаар баяр баясгалангаар ханасан мэт байна. Жилийн 300 хоног нь нарлаг энэ газарт бүх зүйл ямар нэгэн байдлаар энгийн бөгөөд тааламжтай байдаг.

2. Испани руу виз авахад хэцүү юу?

Энгийн гэмээр. Ямар ч нууц байхгүй, консулын вэбсайт дээр бүх зүйлийг гарийвчилан тайлбарласан байхаас гадна Консулын газар өдөрт хоёр цаг зөвлөгөө өгдөг тул та хэдэн ч удаа ирж асуулт асууж, зөвлөгөө авч болно. Энэ бол виз мэдүүлэхэд бэлтгэх хамгийн үр дүнтэй арга хэргэлдэг газар юм.

3. Испанид амьдрах нь үнэтэй юу?

Лондон, Цюрихтэй харьцуулахад тээвэр, хоол, үйлчилгээ нь хямд байдаг. Испанид мөнгө багатай ч гайхалтай амьдарч болно. Далайн эрэг, уулын зам, тоть, кипарис мод бүхий цэцэрлэгээр зугаалах  үнэ төлбөргүй.  Мөн Пиренейн энгэрт жинхэнэ, цэвэрхэн, гялалзсан цас байдаг гээд бод доо.

4. Испанид хэрхэн ажил олох вэ?

Хэрэв та программист, орчуулагч, сургагч багш, массажист, гэрэл зурагчин, багш бол ажил олдно. Infojobs болон Linkedin сайтууд байдаг

Израиль

1. Яагаад Израиль гэж?

Хэрэв та ёс суртахууны эрх чөлөө, хүлээцтэй байдал, бүх зүйлд үнэнч байхыг эрхэмлэдэг бол Израиль руу явах нь зүйтэй. Тэнд та найрсаг, тусархуу нийгэмд амьдарна.

2. Израильд амьдрах нь үнэтэй юу?

Эндхийн амьдралын өртөг нь харьцангуй ойлголт юм. Өртөг үнэ нь улс орны янз бүрийн хэсэгт ихээхэн ялгаатай байдаг. Тухайлбал, тус улсын хойд хэсэгт гурван өрөө байрыг 1500 шекелээр түрээслэх боломжтой. Мөн төвийн бүсэд яг адилхан байр 4000 шекел болно. Энэ бол хязгаар биш, Тель-Авив хотод тохилог дүүргийн орон сууцны үнэ 6000-аас эхэлдэг. Дэлгүүрт байгаа үнэ ойролцоогоор ижил байдаг боловч үнийг нь төрөөс тогтоодог үндсэн бүтээгдэхүүнүүд байдаг: талх, сүү, цөцгийн тос гэх мэт. Төвд амьдардаг бол, сард дунджаар 13000 шекел зарцуулдаг: 4000 нь орон сууц, 3000 нь хоол хүнс, гэр ахуйн бараа, 1000 нь кафе, рестораны хоолонд (энэ нь ховор), 2700 нь Хүүхдийн цэцэрлэг, 500-1000 унаа, машин түрээс (сард 1 удаа амралтын өдрөөр түрээслүүлнэ), мөн түүнчлэн бүх төрлийн хувцас, жижиг зүйл, эм тариа орно. Орлогын хувьд бас мэдээж ялгаатай: хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь цагт 30 NIS (сард 5000 орчим) байдаг бол өндөр технологийн мэргэжилтэй хүмүүс 20,000- 30,000  шекелийн орлого олдог.

3. Израильд хэрхэн ажил олох вэ?

Ихэнх мэргэжлүүд еврей хэлний мэдлэг шаарддаг. Мөн тус улс шинээр орж ирж буй хүмүүсийг зөвхөн хэл эзэмшээд зогсохгүй салбартаа хэрэглэх боломжтой болгохын тулд их зүйлийг хийж байна. Эмч нарт зориулсан мэргэжлээрээ суралцах хөтөлбөрүүд байдаг. Зарим хөтөлбөр нь хөнгөлөлттэй орон сууцаар хангадаг бол зарим нь дараагийн ажлын байраар хангадаг.

Португал

1. Яагаад Португал гэж?

Дулаахан, нарлаг, далайн эрэг, жүржийн моднууд гудамжинд нь ургадаг. Учир нь энд өнгө тод ургамал модод жилийн аль ч үед цэцэглэж байдаг. Эндхийн хүмүүс зочломтгой, эелдэг. Хоол хүнс нь эрүүл, төрөл олонтой, амттай. Цахлайнууд эргэлдэн нисч сайхан байдаг..

2. Виз авахад хэцүү юу?

Жуулчины виз өгөхгүй. Та зүгээр л элчин сайдын яам руу утасдаж, зөвлөгөө авч, ямар бичиг баримт цуглуулахаа олж мэдэх хэрэгтэй. Суралцах эсвэл ажиллахын тулд виз авах нь арай илүү хэцүү, гэхдээ бас шийдвэрлэх боломжтой.

3. Португалд амьдрах нь үнэтэй юу?

Энэ нь юутай харьцуулахаас хамаарна. Парисын аяга кофены үнээр та Португалд хооллож болно. Хамгийн бага цалин нь 600 евро. Ойролцоогоор ийм үнээр та Лиссабоны сайн хэсэгт 2-3 өрөө байр түрээслэх боломжтой. Хэрэв та ресторанд хооллож, брэндийн нэрийн дэлгүүрт хувцаславал үнэтэй болно. Мөн та маш их тамхи татаж, цуглуулгын виски уувал – бас үнэтэй.

4. Хэрхэн ажил олох вэ?

Хөдөлмөрийн зах зээл. Ажил хайж байгаа хэн бүхэн тэнд бүртгүүлж, ажлын байр хүлээн авч, анкетаа илгээх боломжтой. Ажил олгогч, ажилчдыг хайж байгаа тусгай пүүсүүд байдаг. Вэбсайтууд, сонинд зар сурталчилгаанууд байдаг - маш олон сонголт байдаг.

Олон цагаачид сүм хийдийн эргэн тойронд "цугларч" байдаг - Португалид Орос, Украины сүм, синагог, тэр байтугай буддын сүм хийдүүд байдаг. Ерөнхийдөө португалчууд их нийтэч, та тээврийн хэрэгсэлд эсвэл танихгүй хүнтэй кафед амархан ярилцаж болно.

Люксембург

1. Яагаад Люксембург гэж?

Тус улс эрчимтэй хөгжиж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, үүнтэй зэрэгцээд нам гүм, тайван, харьцангуй цөөн хүн амтай. Бага насны хүүхэдтэй гэр бүлд тохиромжтой.

2. Виз авахад хэцүү юу?

Оюутны виз, гэхдээ их сургуульд, арван хоёр жилийн сургууль төгссөний дараа эсвэл өөр их сургуулийн нэгдүгээр курс төгссөний дараа л авдаг. Ажлын виз/түр оршин суух зөвшөөрөл авахын тулд танд хөдөлмөрийн гэрээ хэрэгтэй. Нэг гэрээний дагуу бүхэл бүтэн гэр бүл амархан ирж болно.

3. Амьдрах нь үнэтэй юу?

Тийм ээ, үнэтэй. Хамгийн багадаа студи байр 1000 евро + 150 евро хэрэглээ, цахилгаан, интернет. Тиймээс олон хүн өрөө түрээслэж амьдардаг. Худалдан авалт хийхдээ ихэвчлэн Герман, Франц руу явдаг. Эрүүл мэндийн даатгал нь улсынх, заавал байх ёстой бөгөөд зардлын 80 хувийг даадаг.

4. Хэрхэн ажил олох вэ?

Үүний тулд санхүүч,эдийн засагч, мэдээллийн технологийн мэргэжилтэн байх нь давуу талтай. Мөн англи, франц,герман хэлтэй бол сайн. Хэрэв та төрийн алба / сургуульд орохыг хүсвэл иргэншил, төрийн гурван хэлний /франц, немц, люксембург/ мэдлэг хэрэгтэй. Тус улсын 50% гадаадын иргэд, нийслэлийнх нь 70% гадаадынхан байдаг.

Ирланд

1. Яагаад Ирланд гэж?

Ирланд бол эдийн засаг, улс төрийн хөгжил нь тодорхой тогтвортой , сайн хоол хүнс, сайхан цаг агаарын нөхцөлтэй  улс юм. Ирландад бүх зүйл маш тайван байдаг. Ирландын хоол гайхалтай амтлаг, эрүүл. Хамгийн шинэхэн загас, зөөлөн хурганы мах, далайн хясаа, дун гэх мэт. Ирландын гүзээлзгэнэ маш амтлаг, сайхан үнэртэй учираас үүнийг идэж дассаны дараа та эх газрын Европ эсвэл өөр газрын гүзээлзгэнийг идэхдээ голдог болдог. Ирландчууд хүнтэй уулзахдаа үнэхээр баяртай байдаг. Ирланд нь цагаачлалын хамгийн таатай улсуудын нэг гэж тооцогддог. Европын тэргүүлэх мэдээллийн технологийн компаниуд болон орон нутгийн стартапуудын төв оффисуудын тоогоор Ирландыг Европын цахиурын хөндий гэж нэрлэх боломжтой. Эмийн үйлдвэр ч энд маш өндөр хөгжсөн. Тиймээс эм тариа нь сайн.Тус улсад 5 жил оршин суусны дараа иргэншил авах нь нэлээд хялбар байдаг.

2. Виз авахад хэцүү юу?

Жуулчины виз - Шенгений орнуудтай харьцуулахад хэцүү биш - 60 еврогийн визний хураамж төлнө. Шаардлагатай  баримт бичгийн жагсаалт нь бараг ижил (ажлын гэрчилгээ, банкнаас авсан гэрчилгээ, паспорт, гэрэл зураг гэх мэт). Урт хугацааны визний хувьд баримт бичгийн жагсаалт нь адилхан, хураамжийн хэмжээ ч ижил 60 евро байдаг. Гэхдээ урт хугацааны виз авахын тулд ажлын зөвшөөрөл хэрэгтэй болдог. civilsinformation.ie Их сургуульд суралцах, сайн дурын ажил хийх, гэр бүлтэйгээ нэгдэх гэх мэт визний төрлүүд байдаг.

3. Амьдрах нь үнэтэй юу?

Энэ нь юутай харьцуулахаас хамаарна. Үл хөдлөх хөрөнгө үнэтэй, гэхдээ АНУ-ынх шиг үнэтэй биш: Дублины сайн хэсэгт байрлах студи загварын байрны түрээс 1000 евро, 1 өрөө 1500 евро, 2 өрөө байр 2000 евро, гэх мэтээр дээд тааз үнэ байхгүй. Хэрэв та орон сууцны түрээсээ шийдэж чадсан бол бусад нь хялбар. Гол асуудал нь орон сууц олоход оршдог. Нэг орон сууцанд 30-50 хүн өрсөлдөж байдаг тул ажил олгогч болон өмнөх түрээслүүлэгч нараасаа тодорхойлолт авсан байх нь тустай байдаг. Daft.ie нь орон сууц олоход тусалдаг. Түүнчлэн, эмнэлэг нь нэлээд үнэтэй, төлбөртэй байдаг тул сайн эрүүл мэндийн даатгалын талаар ажил олгогчтойгоо урьдчилан тохиролцоорой. Европын дунджаас арай илүү үнэтэй, Швейцарь / Дани / Норвеги улсаас хямд байдаг.

4. Ажил хаанаас олох вэ?

Мэдээллийн технологи, эм зүй, инженерийн чиглэлээр ажил олох нь хамгийн хялбар байдаг. Олон томоохон компаниуд сайн мэргэжилтэн хайж олох тусгай хөтөлбөртэй байдаг. Ерөнхий зөвлөгөө - сайн анкет бичиж, LinkedIn дээр нийтэлж, нэмэх. Хэрэв мэдээллийн технологийн мэргэжилтэй бол linkedin/stackoverflow/hackerrank-ийг санал болгож байна - тэнд бүртгэл үүсгэж, зөв ​​сурталчлаарай. Github / bitbucket ч гэсэн илүүдэхгүй байх болно. Ирландчууд маш нээлттэй хүмүүс - хамгийн ойрын аль ч паб руу ороход ярих хүн олдно. Дублин хотын төвд асар том бүхэл бүтэн пабуудын дүүрэг байдаг.

Сүүлд нэмэгдсэн