АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS), цагдаагийн өргөтгөсөн эрх мэдэл бүхий шинэ тусгай агентуудыг ажилд авна гэж тус агентлагийн вэбсайтад мэдээлжээ.
1811 ангиллын дагуу шинээр томилогдсон USCIS офицерууд (тусгай агентууд гэж нэрлэдэг), АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчсөн эсэхийг шалгаж, зөрчигчдийг саатуулж, эрүүгийн хариуцлагад татах боломжтой болж байна.
Шинэ дүрмийн дагуу Дотоодын аюулгүй байдлын яам (DHS), АНУ-ын Холбооны хууль сахиулах байгууллагууд эдэлдэг, саатуулах, зэвсэг авч явах, эрэн сурвалжлах, баривчлах зэрэг эрх мэдлийг USCIS-д олгосон байна. Энэ дүрэм нь USCIS-д, цагаачлалын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үндэсний аюулгүй байдал болон залилан мэхлэлтийг илрүүлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаагаа бүрэн хэрэгжүүлэх боломжийг олгоно.
"USCIS нь үргэлж хууль сахиулах байгууллага байсаар ирсэн. Манай цагаачлалын тогтолцооны нэгдмэл байдлыг сахин хамгаалснаар, бид тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг баталгаажуулдаг. DHS-ийн нарийн бичгийн дарга Ноемийн хуулиар тогтоосон энэхүү эрх мэдэл нь, манай агентлагийн чадавхийг өргөжүүлэх болон чухал үүрэг даалгавраа биелүүлэх боломжийг өргөтгөж байна.” гэж USCIS-ийн, агентлагийн харьяаллын хүрээнд нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргах, захиргааны болон эрүүгийн цагаачлалын зөрчлийг хоёуланг нь шалгах бүрэн эрхтэй комиссар Жозеф Б. Эдлоу ярьжээ.
Энэ нь, АНУ-ын Цагаачлал, Гаалийн алба (ICE), Дотоодын аюулгүй байдлын мөрдөн байцаалтад (HIS) хувийн хэргийг шилжүүлдэг байснаас илүүтэйгээр, USCIS-д DHS-ийг илүү сайн дэмжиж, мөрдөн байцаалтыг эхнээс нь дуустал явуулах боломжийг олгоно. Энэ нь ICE HSI болон ERO (ICE-ийн цагаачлалын саатуулах, саатуулах, зайлуулах алба) нь үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус цагаачдыг баривчлах, албадан гаргахад анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгоно. USCIS нь эргээд цагаачлалын системийг залилан мэхлэхийг завдсан хүмүүсийн хэргийг илүү үр дүнтэй шлрүүлэн шийдвэрлэж, тэднийг яллаж, улсаас албадан гаргах боломжтой болно. USCIS хууль сахиулах шинэ эрх мэдлийн давуу талыг ашиглахын тулд тусгай агентуудыг элсүүлэн сургах төлөвлөгөөтэй байна. Энэ дүрэм нийтлэгдсэнээс хойш 30 хоногийн дараа хүчин төгөлдөр болох аж.