January
4
2026
Anu.mn
Мэдээ
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шуу ...
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна

Тээврийн аюулгүй байдлын алба (TSA), албадан гаргах тушаалд хамрагдах хүмүүсийг тодорхойлж, саатуулахын тулд зорчигчдын жагсаалтыг Цагаачлал, Гаалийн хэрэгжилтийн алба (ICE)-тай хуваалцаж буй талаар The New York Times мэдээлэв.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд (нууцалж байсан) TSA, нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхөөр төлөвлөж буй аялагчдын жагсаалтыг долоо хоногт хэд хэдэн удаа ICE-тэй хуваалцдаг болсон бөгөөд ICE нь энэхүү өгөгдлийг ашиглан агентуудыг онгоцны буудлууд дээр ажиллуулж байна..

Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд гарсан баривчилгааны тоо тодорхойгүй байна. ICE-ийн хуучин ажилтаны хэлснээр, түүний бүс нутагт хөтөлбөрийн дагуу бүртгэгдсэн хэргүүдийн 75% нь уг хамтын ажиллагааны үр дүн гэж ярьжээ.

Түүхэнд, ICE нь дотоодын агаарын тээврийн мэдээлэлд хөндлөнгөөс оролцохоос зайлсхийж ирсэн. Гэхдээ 3-р сард эхэлсэн нисэхийн аюулгүй байдлын алба болон Дотоодын аюулгүй байдлын яамны түншлэл нь, Трампын засаг захиргааны холбооны яамдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хамгийн сүүлийн алхам бөгөөд энэ бүхэн нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том албадан гаргах кампанит ажил явуулах ерөнхийлөгчийн зорилгын нэг хэсэг юм.

Агаарын тээврийн зорчигчид, холбооны хяналтын тодорхой түвшинд удаан хугацаанд байсаар ирсэн. Агаарын тээврийн компаниуд нислэг захиалсны дараа зорчигчдын мэдээллийг TSA-д өгдөг. Энэ мэдээллийг үндэсний аюулгүй байдлын мэдээллийн сантай харьцуулж шалгадаг бөгөөд үүнд мэдэгдэж буй эсвэл сэжигтэй террористуудын нэрсийг агуулсан жагсаалт багтдаг байна. TSA өмнө нь цагаачлалын хэрэгт оролцож байгаагүй юм.

Харин ICE-ийн ажилтнууд, уг хамтын ажиллагааны хүрээнд нислэгийн дугаар, хөөрөх цаг, зорчигчийн зургийг хөөрөхөөс хэдхэн цагийн өмнө авдаг ч, энэхүү хөтөлбөр нь баривчлагдсан хүмүүсийг хурдан албадан гаргах боломжийг олгодог тул онцгой үр дүнтэй хэмээн онцолж байна.

Трампын засаг захиргаа, цагаачдыг саатуулах эсвэл албадан гаргах зорилгоор, бусад мэдээллийн санг ашиглахыг оролдож буй бөгөөд энэ оны эхээр Татварын алба цагаачдын хаягийг ICE-тэй хуваалцахаар тохиролцсон ч, Холбооны шүүх энэ санаачилгыг арваннэгдүгээр сард хориглосон ажээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.