Anu.mn
Цагаачид Цагаан ордныг, тэдний иргэншил нь үндэслэлгүйгээр хойшлогдож байна гэж шүүхэд өгч ...

Цагаачид Цагаан ордныг, тэдний иргэншил нь үндэслэлгүйгээр хойшлогдож байна гэж шүүхэд өгчээ

Wed Jun 15 2022
Цагаачид Цагаан ордныг, тэдний иргэншил нь үндэслэлгүйгээр хойшлогдож байна гэж шүүхэд өгчээ

Канзас-Сити хотын эргэн тойронд орших шохойн чулуун, сүлжээ агуйнуудад олон сая цагаачлалын цаасан файлууд хадгалагддаг. Эдгээр газар доорх архивуудын зарим нь цар тахлын ихэнх хугацаанд цомхотголтой ажиллаж байснаас хугацааны саатал үүссэн гэж CNN мэдээлэв.

Одоо хэсэг хүмүүс, цагаачлалын албаныхны гарт, агуйд бичиг баримт өргөдлүүд нь шалтгаангүй дарагдаж буйгаас иргэний харъяалал нь гацсан хэвээр байна гэж засгийн газрыг шүүхэд өгөөд байна. Саяхан иргэний харъяалал авах хүсэлтээ шүүхэд өгсөн 13 хүнийг төлөөлж буй Америкийн Цагаачлалын Зөвлөлийн ахлах хуульч Лесли Деллон "Бид одоо энэ цаг үед, цагаачлалын албаныхан үзэг цаастай харьцаж байгаад нь үнэхээр гайхаж, цочирдож байна. Энэ нь АНУ-ын цагаачлалын систем нь хүнд сурталтай, хоцрогдсон, цаасан бичиг баримттай ажиллаж, хүмүүст маш их төвөг учруулж буйг харуулж байгаа бөгөөд тахлын үед боловсруулалт удааширч, саатал үүссэнийг албаныхан өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэ байдал үргэлжилж бусад хүмүүст ч нөлөөлж магадгүй юм. Өнгөрсөн сарын сүүлчээр шүүхэд зарга мэдүүлснээс хойш маш олон хүний ​​гомдлыг хүлээн авч байна. Бүгдийг нь хэрэгт нэмж оруулахаар төлөвлөж байгаа” гэв.

Архивын газраас, баримт бичгийг төвлөрүүлж хадгалснаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг хэмнэлттэй явуулах боломжийг бүрдүүлдэг. Мөн "Эдгээр бүртгэлийг дижитал хэлбэрт оруулах нь одоогоор маш өндөр зардалтай байна" гэж мэдэгджээ. Цар тахлын үед Миссури мужийн Канзас-Сити хотын эргэн тойрны газар доорх агуйнуудад байрладаг төвүүдэд цагаачлал хүссэн 350,000 хүсэлт ирсэн байсан, харин одоо 40,000 болж буурсан, 7 сар дуустал энэ саатлыг арилгахаар ажиллаж байна гэж мэдээлжээ.

Канзас-Сити орчмын шохойн чулууны агуйг олон жилийн турш цагаачлалын бүртгэлийн бичиг баримтуудыг хадгалахад ашиглаж ирсэн. Мөн USCIS 1999 онд Миссури мужийн Лис Саммит хотод Үндэсний агуйн төв архивыг нээжээ. Тус архив 2014 онд 15 жилийн ойгоо тэмдэглэх үед тус сайтад 20 сая гаруй бичиг баримт хадгалагдаж, жил бүр 1.5 сая шинэ баримт нэмэгддэг гэж албаны хүмүүс мэдэгдэж байжээ. Ойролцоох шохойн чулууны агуйд байрладаг архивуудад мөн 50 сая гаруй USCIS-ийн А-file-ууд хадгалагдаж байгаа бөгөөд үүнд 100 гаруй жилийн өмнө төрсөн цагаачдын 1 сая гаран А-file болон түүнээс хойшхи баримтууд хүртэл байдаг байна. Энэ агуйнууд нь 19-р зууны сүүлч, 20-р зууны эхэн үед шохойн чулууг өргөн цар хүрээтэй олборлож байсны үр дүнд үүссэн, 1950-иад оны үед тус бүс дэх барилгын эрчимжилт дуусч, аж ахуйн нэгжүүд агуйг агуулахын хэмжээнд ашиглаж эхэлсний дараа агуйнууд дийлэнхи нь хаягдсан. Анхны Архив нь 1997 онд уурхайн агуйд нээгдсэн, температур нь байгалиасаа 16-21 градусын хооронд байдаг тул температур, чийгшлийг хянахад ихээхэн хэмнэлт гаргадаг, үүнээс гадна газар доорх агуулах нь газрын дээрхээс хамаагүй хямд, зай ихтэй, хамгаалалт сайтай гэж түүхч Жесси Кратц 2016 онд нийтлэлдээ бичсэн байдаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн