![Цагаачид англи хэлний [th] авиаг устгаж байна.](https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/f669ba17fbe9f669381c9de889b5ef5a28396714-1000x667.jpg?rect=0,84,1000,500&w=1200&h=600)
Англичууд, англи хэлний өөрчлөлтөд маш их санаа зовж байна гэж The Telegraph бичжээ.
Хэл шинжлэлийн ухааны судлаачид 2066 он гэхэд англи хэлний [th] авиа, олонхи цагаачид шүд хоорондын гийгүүлэгч буюу дээд үүдэн шүд болон хэлний дундуур агаар шахах замаар үүсдэг энэ авиаг хэлж чаддаггүйгээс бүрмөсөн алга болно гэж үзэж байна.
Йоркийн Их Сургууль(University of York)-ийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар цагаачлалын их урсгал ирэх 10 жилийн хугацаанд хэлийг үндсээр нь өөрчлөнө гэжээ.
[th] – авиаг дуугүй, шүдний фрикатив гэдэг бөгөөд магадгүй [f], [d] эсвэл [v] -ээр солигдож, mother- гэх англи үгийг [muvver], thick нь [fick] гэж дуудагддаг болно.
Йоркийн Их Сургуулийн мэргэжилтэн, нийгэм хэл судлаач, Доктор Профессор Доминик Ватт, - "Лондон хот англи хэлээр ярьдаг дэлхийн хэл шинжлэлийн хувьд хамгийн нөлөө бүхий хот гэсэн статустай ч энэ зууны дунд үе гэхэд Англи хэлэнд томоохон өөрчлөлт гарахаар байна. Ирэх 50 жилийн хугацаанд бидний ярих аргад томоохон өөрчлөлт гарч үгийн авианы найрлага хялбарчлагдаж, богиносох байх. Сүүлийн 50 жилийн хугацаанд англи хэл хэрхэн өөрчлөгдсөнийг харснаар бид давтагдах хэв маяг(pattern)-ийг тодорхойлж чадах юм.”, “Хэлнүүд хоорондоо холбогдох үед бас өөрчлөгддөг. Англи хэл бусад хэлнээс олон мянган үг зээлсэн байдаг бөгөөд гол төлөв франц, латин, грек хэлнээс, гэхдээ өөр олон арван хэлнээс зээлсэн үгсүүдээс бүтсэн байдаг” гэж ярилцлага өгчээ.
Эх сурвалж: forumdaily.com
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна
Хиймэл оюун ухаанаар бүтээсэн жүжигчин Холливудыг шуурганд автуулж, кино оддыг айлгаж байна