September
19
2025
Anu.mn
Мэдээ
Цагаачдын анхаарах зүйл: бүх төрлийн ногоон карт ба түүнийг авах үндэслэл
Цагаачдын анхаарах зүйл: бүх төрлийн ногоон карт ба түүнийг авах үндэслэл
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачдын анхаарах зүйл: бүх төрлийн ногоон карт ба түүнийг авах үндэслэл
Photo: Depositphotos

АНУ-д хууль ёсны байнгын оршин суух хүсэлт гаргахын тулд, иргэн бус хүмүүс найман ангиллын аль нэгийг хангасан байх ёстой. Ангилал бүр өөр өөр шалгууртай байдаг гэж Miami Herald бичжээ.

Ихэнх тохиолдолд өргөдөл гаргагчид, ивээн тэтгэгч, хамаатан садан эсвэл ажил олгогчтой байх хэрэгтэй. Гэхдээ мөн, санхүүгийн томоохон хандив оруулан ногоон карт авах хүсэлт гаргах эсвэл АНУ-ын Төрийн департаментаас зохион байгуулдаг визний сугалаанд азаа үзэх боломжтой. байдаг

АНУ-ын Иргэншил, Цагаачлалын алба (USCIS) вэбсайтдаа, АНУ-ын цагаачлалын хуулиар байнгын оршин суугчийн статус авах хүсэлт гаргахыг зөвшөөрдөг, тус бүр нь өөр өөр боломжуудтай найман ангиллын хүмүүсийн жагсаалтыг тавьжээ.

АНУ-ын иргэд болон байнгын оршин суугчидтай гэр бүлийн харилцаа холбоотой хүмүүсийн ногоон карт

Гэр бүлийн харилцаанд тулгуурлан ногоон карт авах хэд хэдэн суваг байдаг.

  • 21 ба түүнээс дээш насны АНУ-ын иргэний эхнэр, нөхөр, насанд хүрээгүй хүүхдүүд, эцэг эх гэх мэт ойрын хамаатан садан;
  • 21 ба түүнээс дээш насны АНУ-ын иргэний гэрлээгүй хүүхдүүд, хууль ёсны байнгын оршин суугчдын эхнэр, нөхөр, хүүхдүүдийг багтаасан цагаачдын гэр бүлийг илүүд үздэг ангилал;
  • Бусад сонголтууд: АНУ-ын иргэний сүйт залуу (д), сүйт залуугийн(д) хүүхдүүд, АНУ-ын иргэний бэлэвсэн эхнэр (эр) болон АНУ-ын иргэний эхнэр, нөхөр, эцэг эх, хүүхдийн хүчирхийлэлд өртсөн хүмүүс.

Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон карт

АНУ-д хууль ёсны дагуу байнга оршин суух боломжтой дөрвөн төрлийн ажил эрхлэлтэд суурилсан цагаачлалын статус байдаг:

  1. Өндөр ур чадвартай гадаадын иргэн, шилдэг судлаачдад зориулсан, эхний байранд ордог давуу эрх (EB-1);
  2. Дэвшилтэт зэрэгтэй мэргэжилтнүүдэд зориулсан хоёрт орох давуу эрх (EB-2);
  3. Мэргэшсэн ажилчид болон мэргэжилтнүүдэд зориулсан, гуравт ордог давуу эрх (EB-3).
  4. Мөн АНУ-ын эдийн засагт үр өгөөжөө өгөх, дор хаяж 10 мэргэжилтэй ажлын байр бий болгох шинэ бизнест 1.8 сая долларын хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой цагаач хөрөнгө оруулагчдын ангилал (EB-5) гэж бий. Ажилгүйдэл өндөртэй зорилтот ажил эрхлэлтийн бүсүүдэд шаардагдах хөрөнгө оруулалт нь, бага буюу 900,000 ам.доллар байна.

Цагаачдын тусгай статус

Цагаачийн тусгай статус олгохыг зөвшөөрсөн ангилалд, сүмийн ажил эрхэлдэг пасторууд, шашны ажилчдаас, АНУ-ын Глобал хэвлэл мэдээллийн агентлагийн сурвалжлагч болон НАТО зэрэг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд хүртэл өргөн хүрээнийхнийг хамрагддаг.

Дүрвэгсэд болон орогнол хүсэгчдэд зориулсан ногоон карт

Ногоон карт авах хүсэлт гаргахаас өмнө харъяат бус хүмүүс орогнол хүссэн өргөдөл нь батлагдсанаас хойш дор хаяж нэг жил АНУ-д оршин суусан байх ёстой бөгөөд дүрвэгч гэсэн тодорхойлолтыг үргэлжлүүлэн хангасан байх ёстой.

АНУ-д дүрвэгчээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс мөн энэ ангиллын дагуу хууль ёсны байнгын оршин суух хүсэлт гаргаж болно.

Хүн худалдаалах болон бусад гэмт хэргийн хохирогчид

Энэ ангилалд хүн худалдаалагчдыг мөрдөн байцаах, яллах ажиллагаанд оролцсон, эсвэл эх оронд нь албадан гаргавал хүнд хэцүү байдалд орох хүний ​​наймааны хохирогчдод олгодог цагаачлалын бус статустай хүмүүс багтдаг. Энэ нь, бие махбодийн болон сэтгэцийн хүчирхийлэлд өртсөн зарим гэмт хэргийн хохирогчдод олгосон U цагаачлалын бус визний шаардлага хангасан хүмүүст хууль ёсны байнгын оршин суугч болохыг зөвшөөрдөг.

Хүчирхийллийн хохирогчид

Энэ ангилалд, хэт харгис хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэй өргөдөл гаргагчид, түүнчлэн, Цагаачдын насанд хүрээгүй хүмүүсийн тусгай ангилалд хамаарах хүчирхийлэлд өртсөн, гэр оронгүй залуучууд орно. Кубын цагаачлалын зохицуулалтын тухай хууль болон Гаитигийн цагаачлалын шударга байдлын тухай хуулийн дагуу хууль ёсны байнгын оршин суугч болсон Куб, Гаитигийн уугуул иргэдийн хүчирхийлэлд өртсөн эхнэр, нөхөр, хүүхдүүд мөн ногоон карт авах эрхтэй.

Визний сугалаа, Кубын цагаачлалын зохицуулалтын тухай хууль болон бусад ангилал

Энэ ангилал, жил бүр 50,000 ногоон карт олгодог цахим, (ногоон картын сугалаа гэгддэг) санамсаргүй түүврээр сонгогдсон ялагчид, мөн Кубад төрсөн иргэд, тэдний эхнэр, нөхөр, хүүхдүүдэд тусалдаг Кубын Цагаачлалын зохицуулалтын тухай хууль зэрэг өргөн хүрээнийхнийг хамардаг.

Энэхүү ангилал нь, Гайтийн цагаачдын шударга байдлын тухай хуулиар ногоон карт авсан Гаитигийн дүрвэгсдийн асран хамгаалагч болон гадаадын дипломат ажилтнуудын АНУ-д төрсөн хүүхдүүдэд тусалдаг.

Бүртгэл

АНУ-ын цагаачлалын хуулийн Бүртгэлийн хэсэг нь, 1972 оноос хойш АНУ-д байнга оршин сууж ирсэн зарим гадаадын иргэдэд одоогоор бичиг баримтгүй байсан ч, ногоон карт олгохыг зөвшөөрдөг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.