December
20
2025
Anu.mn
Мэдээ
Цагаачдыг гайхшруулдаг, Америкийн банкуудын 5 таагүй онцлог
Цагаачдыг гайхшруулдаг, Америкийн банкуудын 5 таагүй онцлог
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Цагаачдыг гайхшруулдаг, Америкийн банкуудын 5 таагүй онцлог
Photo: Shutterstock

АНУ-ын банкны систем дэлхийд өндөр хөгжсөнд тооцогддог ч, гадаадаас ирсэн хүмүүст ойлгомжгүй, бухимдуулмаар зарим онцлогууд ажиглагддаг гэж “Нью-Йоркийн 50 өнгө” блог нийтэлжээ.

1. Чекээр төлбөр хийдэг арга хэвээр байдаг

АНУ-д чекээр төлбөр хийх арга, карт, интернэт байгаагүй үеэс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд чекийг банкны салбарт эсвэл зарим банкоматаар дамжуулан бэлэн мөнгө болгож болдог ч, ихэвчлэн картын дансанд ордог. Мөн чекийг хуурамчаар үйлдэх, эсвэл төлбөрийг буцаан хүчингүй болгох боломжтой нь эрсдэл дагуулдаг.

2. Утасны дугаараар мөнгө шилжүүлэх боломжгүй

Олон оронд өргөн хэрэглэгддэг утасны дугаараар мөнгө шилжүүлэх систем АНУ-д байхгүй. Иймээс шилжүүлэг хийх бүрдээ хүлээн авагчийн банкны дэлгэрэнгүй мэдээллийг бүрэн оруулах шаардлагатай болдог нь цаг их авдаг, хүндрэлтэй байдаг.

Энэ асуудлыг зөвхөн гуравдагч талын аппликейшнүүд тодорхой хэмжээнд шийддэг.

3. Банкны ажиллах цаг тохиромжгүй

АНУ-д банкны салбарууд олон ч, ихэнх банк өглөө 9 цагаас оройн 5 цагийн хооронд ажилладаг тул бүтэн цагаар ажилладаг хүмүүс банк орж амжихгүйд хүрдэг.

Үүнээс болж иргэд ажлаасаа чөлөө авах эсвэл өдрийн хоолны завсарлагаараа банк орохоос өөр сонголтгүй болдог.

4. Карт байнга хаагддаг

Америкийн банкны картуудын ихэнх нь, PIN кодгүй байдаг нь цагаачдад хамгийн их гайхал төрүүлдэг. Гэсэн ч банкууд гүйлгээний аюулгүй байдлыг маш хатуу хянадаг.

Өөр хотод эсвэл аяллаар явах үед, картаар худалдан авалт хийхэд тухайн гүйлгээг сэжигтэй гэж үзэн картыг түр хаах нь элбэг. Үүнээс зайлсхийхийн тулд урьдчилан банкинд мэдэгдэх шаардлагатай байдаг.

5. Мөнгө шилжих хугацаа удаан

АНУ-д дансанд орж ирсэн мөнгийг тэр дор нь ашиглах боломжгүй. Ихэнх тохиолдолд банк гүйлгээг шалгаж, баталгаажуулахын тулд 2–3 хоног зарцуулдаг.

АНУ-ын банкны систем ийм онцлогтой тул, шинээр ирсэн цагаачид эхний үедээ төвөгшөөдөг ч, цаг хугацааны явцад дасан зохицохоос өөр аргагүй болдог байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.