Цаг уурчид 2022 оны хар салхины улирлын урьдчилсан мэдээг шинэчиллээ
Sat Aug 06 2022
Далай, Агаар мандлын Үндэсний Газар (NOAA) болон Колорадо мужийн их сургууль(CSU)-ийн цаг уурчид 2022 оны хар салхины улирлын шинэчилсэн урьдчилсан мэдээг гаргажээ. Энэ талаар kbtx.com-д дэлгэрэнгүй мэдээлэв.
Шинэчилсэн урьдчилсан мэдээнд, NOAA-ийн эрдэмтэдийн 5-р сард гаргасан анхны хувилбартай харьцуулахад халуун орны циклоны тоог бага зэрэг бууруулсан байна. 5-р сарын 24-нд гаргаж байсан уг мэдээнд, NOAA 14-21 нэрлэсэн шуурга* болно гээд, үүний 6-10 нь хар салхи, 3-6 нь 3-р зэрэглэлийн ба түүнээс дээш зэрэглэлийн шуурга болно гэж таамаглаж байсан.
Гэхдээ хар салхины "хэвийн хэмжээнээс дээгүүр" улирал болох магадлал 60 хувьтай байсан нь хэвээр байна.
Харин шинэ урьдчилсан мэдээгээр, 14-20 удаагийн нэрлэсэн шуурга болно гэсний 6-10 нь хар салхи, 3-5 нь томоохон хар салхи болж болзошгүй гэжээ.
Колорадо мужийн их сургуулийн эрдэмтдийн мэдээлснээр боломжит шуурга бага зэрэг багассан байгаа аж. Өмнө нь CSU-ийн цаг уурчид нэрлэсэн 19 шуургыг урьдчилан таамаглаж, үүний 9 нь хар салхи, 4 нь хүчтэй хар салхи болж хүчээ авна гэж байв.
Харин Урьдчилсан мэдээг дахин шинэчилж бага зэрэг өөрчлөлт хийн нийт тоог бууруулж, 18 нэрлэсэн шуурганд бэлтгэлтэй байх ёстой бөгөөд үүний 8 нь хар салхи, 4 нь томоохон хар салхи (3-р ангилал ба түүнээс дээш) болно.
Хар салхины улирал 6-р сарын 1-нд албан ёсоор эхэлсэн бөгөөд 11-р сарын 30 хүртэл үргэлжилнэ. Одоогийн байдлаар улирлын эхэн үед үүссэн гурван шуургыг жагсаалтаас хасаад байна. "Алекс" халуун орны шуурга 6-р сарын эхээр АНУ-ын зүүн эргийн ойролцоо үүсч Атлантын далай руу шилжсэн. Халуун орны "Бонни" шуурга 7-р сарын эхээр Карибын тэнгисийн баруун хэсэгт үүсч төв Америкийн хуурай газар рүү шилжсэн. Үүний дараахан Өмнөд Каролинагийн эрэг орчимд халуун орны Колин шуурга үүсч, маш хурдан тархаж сарнисан юм.
Сахарын цөлөөс Атлантын далайн сав газрыг дайран өнгөрч буй тоосжилт нь сүүлийн хэдэн долоо хоногийн халууны идэвхжил намжихад нөлөөлж байна. 6, 7-р сарууд хар салхины улирлын хамгийн тайван хоёр сар байдаг. Жилийн дунджаар 8-р сард идэвхжил нэмэгдэж, 9-р сарын 10 гэхэд хар салхины улирал дээд цэгтээ хүрдэг байна.
Үндэсний Хар салхины Төвийн сүүлийн үеийн мэдээгээр ойрын 5 хоногт халуун орны циклон үүсэхгүй гэж цаг уурчид мэдээлсэн байна.
- *нэрлэсэн шуурга гэдэг нь Үндэсний Цаг Уурын Газрын гаргадаг цагт 39 миллээс багагүй салхины хурдтай шуургыг халуун орны шуурга эсвэл хар салхи гэж нэрлэдэг тодорхойлолт юм.
Эх сурвалж: forumdaily.com








