Anu.mn
Бяцхан саятнууд: Хүүхдүүд хоббигоо хэрхэн том бизнес болгон хувиргадаг вэ?

Бяцхан саятнууд: Хүүхдүүд хоббигоо хэрхэн том бизнес болгон хувиргадаг вэ?

Thu Aug 25 2022
Бяцхан саятнууд: Хүүхдүүд хоббигоо хэрхэн том бизнес болгон хувиргадаг вэ?

Хүүхдүүдийн бизнес нь, нимбэгний ундааны лангуунаас эхлээд томоохон аж ахуйн нэгж хүртэл олон хэлбэрээр явагдаж байдаг. Хүүхдүүд хүсэл сонирхолтой, бүтээлч сэтгэлгээтэй, аливаа асуудлыг шийдвэрлэх тэмүүлэлтэй байх нь, тэднийг бизнесийн эзэнт гүрний оргилд хүргэх үнэлж баршгүй чадвартай болгодог байна.

Карнеги Меллоны их сургуулийн Теппер бизнесийн сургуулийн бизнес эрхлэлтийн тэнхимийн туслах профессор Мередит Майер Грелли -“Аж ахуй эрхлэх нь тэсвэр тэвчээр, сониуч зан чанарыг шаарддаг”. Эдгээр нь бизнес эрхлэгч ч бай, хэн ч бай, бид бүгдэд туйлаас хэрэгтэй чанарууд юм. Тиймээс бид хүүхдүүддээ өөрсдийнхөө ертөнцийг сонирхох, ялангуяа өөрсдөд нь тохиолдох бухимдал, бэрхшээл, зөрчилдөөнд өөрийгөө оруулах, дайчлах хүсэл эрмэлзлийг төрүүлэхэд нь тусалж чадвал тэд гарах гарцыг өөрсдөө олж чаддаг болж дээрхи чанаруудыг эзэмшдэг. Сургуулийн бүжигт оролцох, зугаалга, тоглоомд бэлтгэх, жолооны үнэмлэх авах зэргийг хичээлээс гадуурх өсвөр насныхны бие даан хийх ердийн үйлдэл мэт байлгах нь маш чухал юм. Өсвөр насныхан хүсэл тэмүүллээ ашиг болгон хувиргах дээрхи чанаруудыг, ийм үйлдүүдийг бие даан гүйцэтгэх процесстоо олж авдаг гэсэн байна.

Дараах дөрвөн бяцхан магнатууд нь, бусад хүүхдүүдийг энтрепренер галт тэргэнд суухыг урьж, уриалах сайхан жишээ болж байна.

Райан Хикман, Ryan's Recycling Co.

Райан Хикман хүүхэд байхдаа хог хаягдлын асуудалд маш их санаа зовдог байжээ. Тиймээс тэр ямар нэг арга олохоор шийдсэн байна. "Аав маань намайг 3 настай байхад хог дахин боловсруулах төвд аваачсан нь надад үнэхээр таалагдсан. Тэгээд би бүх хөршүүдээ хогоо дахин боловсруулахыг ятгаж эхэлсэн бөгөөд маш амжилттай болсон. Энд Калифорниад бид шилийг 5 центээр тушааж бэлэн мөнгө болгох боломжтой тул би мөнгө олж, эх дэлхийгээ аврахад хувь нэмэр оруулахдаа баяртай байсан.” гэж Райан дурсдаг. 7 настайдаа тэрээр 1.6 сая гаруй лааз, номыг дахин боловсруултад оруулсан Ryan's Recycling Company-ийг байгуулжээ. Одоо та түүнийг дэлхийн өнцөг булан бүрт сурагчидад, үзэгчдэд хандан үг хэлж буйг, далайн эргийн цэвэрлэгээний үйл ажиллагааг зохион байгуулж тэргүүлж буйг, мөн хэвлэл мэдээлийнхний камерт ярилцлага өгч, дахин боловсруулалт, байгаль орчны боловсролын ашгийн бус байгууллага болох Project3R-ийг ажиллуулж байгааг харж болно. Хикман Өмнөд Америкт уригдаж үг хэлэхээс гадна Испанийн ойролцоо Газар дундын тэнгист шумбагч хөлөг онгоцон дээр эрдэмтдийн хамт судалгааны аялал хийхээр төлөвлөж байна. Тэрээр,"Эргэн тойронд чинь таныг дэмждэг хүмүүс байхад хувийн бизнесээ эхлүүлэх нь тийм ч хэцүү биш. Би бизнесээ өөрийн амьдардаг нутаг дэвсгэрээс хэд хэдэн хотруу өргөжүүлсэн. Энэ үйл ажиллагаагаа би алхам алхмаар хийж, асуудал гарахад урам хугарахгүй байсан учраас л тэр. Энэ нь цаг хугацааны явцад өсөх хүүхдийн алхмууд байсан байх." гэж ярьсан байна. Райаны аав Дэмион Хикман камерын өмнө хүүгээ айдасгүй, хүсэл тэмүүлэлтэй байдгийг нь биширдэг. -"Би түүний татвар, мөнгөний менежмент гэх мэт бизнесийн зарим хэсгийг нь хариуцдаг, гэхдээ тэр энэ бүхэнд оролцдог. Би түүнд бизнесийн цар хүрээний талаар аль болох ихийг мэдэх нь чухал гэж зөвлөдөг." гэж ярьсан байна.

Камариа Уоррен, Brown Girls дэлгүүр

2017 онд 7 настай байхдаа Камариа Уоррен хүүхдийн хичээлийн хэрэгслүүд дэх зурагнуудад өөр бусад үндэстэн хүүхдүүдийн дүрс тусгагддаггүй болохыг анзаарчээ. Ингээд Brown Girls бичгийн хэрэгсэл хийхээр шийдсэн аж. Камариагийн ээж Шаунис Сассер "Бид түүний оролцох үдэшлэгийн урилгад зориулсан нэг дүрээр санаагаа эхлүүлж, дараа нь мөнгө олох арга замыг бодож эхэлсэн. Үүнийг буюу бидний асуудлыг буржгар үстэй өнгөт арьстан хүүхдийн дүр шийдэх нь харагдсан." гэж ярьжээ

Shopify, Faire Marketplace зэрэг сайтууд болон орон нутгийн арга хэмжээнүүдэд онлайнаар зардаг түүний бараа нь өнгөт арьстан охидод зориулсан үүргэвч, подволк, дэвтэр, хөнжил, шүршүүрийн хөшиг, шүхэр, үдэшлэгийн хэрэгсэл зэргийг багтаадаг. Хэд хэдэн загварт хөгжлийн бэрхшээлтэй, витилиго зэрэг эмгэгтэй охидыг дүрсэлсэн байдаг. Камариа "Би өөрөөрөө бахархах, мөн бусад хүүхдүүдийн бахархаж болох зүйлсийг бүтээхийг хүсч байгаагаа мэдэж байсан. Би тэдний өмсөж болох, өөрсдийгөө илэрхийлэх зүйл хийхийг хүссэн." гэж ярьдаг байна. Камариа ээжтэйгээ хамт мэдээллийн самбарын хүрээ, ангийн тохижилт зэрэг сургалтын хэрэглэгдэхүүн шинээр гаргахаар ажиллаж байна. Мөн тэрээр өсвөр насныханд зориулсан, байгальд ээлтэй дээд зэрэглэлийн цүнхний загвар болох Stylish Brown Girls хэмээх хоёр дахь бизнесээ эхлүүлжээ.

Ариелла Майснер, Theme

Ариелла Мейснерийн хувцас загварын бизнес нь 6 настайгаасаа оёдол хийж эхэлснээс нь эхтэй бөгөөд 9 настайдаа байрныхаа дээвэр дээр хувцас буддаг байв. Тэрээр -"Би ердийн бус загварын бүтээгдэхүүнийхээ олон зуун захиалга хүсэлтийг хүлээн авах үедээ хүсэл сонирхлоо, тэмүүллээ бизнес болгон хувиргаснаа тэр даруй ойлгосон" гэж тэр хэлдэг. Ариелла удалгүй тэргүүлэгч загвар зохион бүтээгчидтэй зөвлөлдөх уулзалтанд оролцох болжээ. "Эхэндээ тэд надаас цуглуулгын талаар асуулт асууж, зөвлөгөө өгдөг байсан харин одоо би хуралд оролцохдоо санал бодлоо илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг. Өөрийн загварынхаа төсөөлөлдөө итгэлтэй байхаас гадна бусдын санаа бодлыг сонсож, санал хүсэлтэд нээлттэй байх нь маш чухал гэж би бодож байна." гэж ярьжээ. Удалгүй тэрээр Bloomingdale болон бусад томоохон дэлгүүрүүдэд сурталчлгаагаа зохион байгуулж эхэлсэн бөгөөд түүнээс Walmart өсвөр насныханд зориулсан цуглуулга зохион бүтээхийг хүссэн байна. Мөн тэрээр 2019 онд Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн залуу загвар зохион бүтээгч болсон юм. "Дэлхийн өнцөг булан бүрт охид миний хувцсыг өмсөж байгааг харах, ийм том компани надад болон миний загвар зохион бүтээх чадварт итгэдэг байх нь үнэхээр гайхалтай мэдрэмж" гэж тэр ярьжээ. Ариеллагийн ээж Деб Майснер ирээдүйн залуу удирдагчдын эцэг эхчүүдэд хандан дараах зөвлөгөөг өгчээ: “Нэгдүгээрт, та хүүхдээ үнэхээр дуртай зүйлээ хийхэд нь урамшуулж байгаарай. Бизнес эхлүүлэх нь маш хөгжилтэй, гэхдээ бас нөр их ажил. “Хоёрдугаарт, зөвлөгөө авч, суралцахад нээлттэй бай. Ариелла Theme-г эхлүүлснээс хойш бид бүгд маш их зүйлийг сурсан” гэсэн байна.

Yummy Brothers

Таван жилийн өмнө Биллингслигийн ах дүү дөрөв болох Жошуа, Исаиа, Калеб, Мика нар өөрсдийн гараар хийсэн, байгалийн гаралтай амтат жигнэмэгээр эргэн тойрныхноо дайлж хуваалцсан нь тэдний амьдралыг өөрчилнө гэж төсөөлөөгүй байв. Өнөөдөр нэг настай бизнесийн хамтрагч Эндрю дүү нь компанид элсэж, тэд хамтдаа The Drew Barrymore Show болон хэд хэдэн мэдээллийн хэрэгслийн ярилцлагад оролцжээ. Yummy Brothers-ын жигнэмэг, таваг, ундаа, нохойд зориулсан амттан нь улс орны томоохон хотуудаар борлуулагдаж байна. Тэд жигнэмэгээ нимбэгтэй цагаан шоколад, Snickerdoodle, сонгодог шоколадны үйрмэг зэргээр амталж, бүтээгдэхүүнүүдээ АНУ-ын бүх муж руу илгээдэг. Бидний жигнэмгийг амссан хотын бүх хүмүүс жигнэмэгийн маань тухай ярьж маш их жигнэмэгийн захиалга ирж эхэлсэн. Хүмүүсээр гуйлгаад байхгүйн тулд бид хаашаа ч явж чадахгүй болсон.Тиймээс ах дүүс бусдад бизнесээ эхлүүлэхэд нь туслах зорилготой KidPreneur Expo хэмээх онлайн нийгэмлэгийг нээхээр шийджээ. Энэхүү жигнэмэгийн эзэнт гүрнийг ах дүү хөвгүүд зохион бүтээсэн боловч бүхэл бүтэн гэр бүлээ татан оролцуулсан бөгөөд жорыг нь элэнц эмээ, эмээ, ээж нь зохион бүтээдэг. Мөн тэдний аав Грег бизнес эрхэлдэг бөгөөд бизнесийн нэрийг нь сонгож өгчээ. Мика аав, ээж, дүү нартайгаа хамт ажиллах дуртай гээд "Би бүх гэр бүлийн гишүүдтэйгээ хамт аялах үедээ жигнэмэгийг маань идэж буй үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг сонсох дуртай. Энэ бол үнэхээр гайхалтай." гэж ярьжээ.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн