Бяцхан хүүхдүүд ээжийнхээ машинаар Флоридагаас Калифорни руу зугтаж 320 км зам туулсныхаа дараа баригджээ
Fri Sep 29 2023
Флоридагийн 10 настай хүү, 11 настай эгчийнхээ хамт ээжийнхээ машинаар 200 миль (320 км) зам туулж хурдны зам дээр цагдаад саатуулагдан баригдсан талаар APNews мэдээлэв.
Алачуа дүүргийн Шерифийн албаны мэдээлснээр, офицерууд 9-р сарын 21-ний өглөөний 04:00 цагийн орчимд Флоридагийн хойд хэсэгт орших Гейнсвилл хотын ойролцоох 75-р хурдны зам дээр седан машиныг олж харсан байна. Хүүхдүүдийн ээж, дөрвөн цагийн өмнө Флоридагийн баруун өмнөд хэсэгт орших Хойд Порт хотод тэднийг алга болсон гэж мэдэгдсэн байсан бөгөөд офицерууд машиныг зогсоохдоо, машины хулгайч нартай харьцаж байна гэж үзээд гар буу гаргаж, машинд байсан хүмүүсийг буухыг тушаажээ.
Гэтэл гайхалтай нь, 10 настай жолооч 11 настай эгчийнхээ хамт машинаас бууж ирсэн бөгөөд ээж нь муу авир гаргасных нь төлөө, гар утсыг нь хурааж авсанд бухимдсан эгчийгээ, дүү нь Калифорни руу хүргэж өгөхөөр яваа гэж хүүхдүүд офицеруудад тайлбарлажээ. Хүүхдүүдтэй мөрдөгч нар ярилцахад, тэд ээж болон гэрийнхнийхээ хэн нэгний хүчирхийлэлд өртөөгүй гэсэн бөгөөд мөн тийм шинж тэмдэг илрээгүй ажээ.
Ээж нь тэдэнд арга хэмжээ авахуулахаас татгалсанаар, хүүхдүүдийг ээжид нь хүлээлгэн өгсөн бөгөөд Шерифийн алба бусад эцэг эхчүүдэд сэрэмжлүүлэг болгох үүднээс, хүүхдүүд болон ээжийнх нь нэрийг нууцалсан мэдээллийг хэвлэлд өгсөн байна.








