Бууны татвар, сургуулиас хангадаг тампон: 7-р сарын 1-нээс Калифорнид хүчин төгөлдөр болсон хуулиуд
Sat Jul 06 2024
Калифорнийн амбан захирагч Гэвин Ньюсом, хууль тогтоох чуулганы үеэр хэд хэдэн шинэ хуулийн төсөлд гарын үсэг зурав. 2024 оны 7-р сарын 1-ээс хүчин төгөлдөр болсон хэд хэдэн зохицуулалт, эрх зүйн актуудыг FOX11 нийтлэв.
Бааранд зориулсан хар тамхины тестийн иж бүрдэл (AB 1013)
Баар, цэнгээний газрууд, хар тамхины тестийг бөөний үнээс илүүгүй үнээр зарах ёстой. Энэ нь мансууруулах бодисыг ундаанд холихоос сэргийлэх зорилготой бөгөөд тууз, наалт эсвэл хуруу шилний хэлбэртэй, Рогипнол (Рофи), кетамин зэрэг бодисыг илрүүлэхэд зориулагдсан байх аж. Эдгээр бодисыг гэмт хэрэгтнүүд хар тамхи, хүчингийн хохирогчдод ашигладаг. Энэ хууль, шар айраг, дарс, спиртийн ундаа зардаг, насанд хүрээгүй хүүхдүүд орохыг хориглодог баар цэнгээний газруудад үйлчилнэ. Тэнд тестийг үнэ төлбөргүй авах(байгууллагын үзэмжээр) эсвэл худалдаж авах боломжтой гэсэн зарлал байрлуулсан байх ёстой.
Тээврийн хэрэгслийн хугацаа нь дууссан бүртгэлийн наалт (AB 256)
Энэ хуулиар жолооч, тээврийн хэрэгслийн арын улсын дугаар дээр бүртгэлийн наалт наасан байх ёстой. Долдугаар сарын 1-ний өдөр хэрэгжиж, 2030 оны 1-р сарын 1 хүртэл хүчинтэй байх 256-р хуулиар, тээврийн хэрэгслийн улсын дугаарын наалт дээрх хөөн хэлэлцэх хугацааг үндэслэн цагдаа нар жолоочийг зогсоохыг хориглоно. Наалт нь хоёр сар хүрэхгүй хугацаагаар хэтэрсэн, мөн хугацаа нь дууссан наалт нь ганц зөрчил нь байгаа тохиолдолд жолоочийг зогсоохыг хориглоно.
Бууны татвар (AB 28)
2024 оны 7-р сарын 1-нээс хэрэгжсэн энэхүү хуулиар, одоо байгаа холбооны татвар дээр Калифорнид зарагдсан галт зэвсэг, суманд 11%-ийн улсын татварыг нэмж байна. (Зэвсгийн төрлөөс хамааран холбооны татвар нь 10% эсвэл 11% байдаг). Үүгээрээ Калифорниа, ийм татвар хэрэгжүүлздэг АНУ-ын цорын ганц муж болж байна. Төрийн албан тушаалтнуудын тооцоолсноор татварын орлого жилд 160 сая доллар байх бөгөөд хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдна.
Далд хураамж (SB 478)
Энэ хуулиар, бараа, үйлчилгээний үнэд бүх хураамж (төрийн татвар, хураамжаас бусад) багтсан байхыг шаардна. Энэ нь ялангуяа Airbnb зэрэг богино хугацааны түрээсийн үйлчилгээнүүдэд илүү хамаарна. Шинэ хууль нь, ресторан, баар, хоол хүнс, хүнсний бараа хүргэлтийн программ зэрэг төрөл бүрийн худалдааны цэгүүдэд "шаардлагагүй хураамж" авахыг хориглох зорилготой бөгөөд ресторанууд хураамж, төлбөрийг тооцооны төгсгөлд нэмж хийхгүй, харин цэсэнд оруулах шаардлагатай гэсэн байна.
Хичээлээс түдгэлзүүлдэг асуудлыг болиулах (SB 274)
Энэхүү хуулиар, Калифорнийн сурагчдыг зөрчил, дуулгаваргүй байдлын төлөө хичээлээс түдгэлзүүлэхийг хориглов. SB 274-ийн дагуу, багш нар муу зан авиртай сурагчийг тодорхой ангиас хасах боломжтой ч, хичээлээс түдгэлзүүлэхгүй.
Сургуулиас хангадаг сарын тэмдгийн тампон, хэрэглэл (AB 367)
Улсын сургуулиудад 6-12 дугаар ангийн сурагчдыг ариун цэврийн өрөөнд үнэ төлбөргүй тампоноор хангадаг хуультай байсан бол, 3-5 дугаар ангийн сурагчдыг мөн хамруулахаар өргөтгөсөн.
Засуулах, засах эрх (SB 244)
Хуулиар, 50 доллар ба түүнээс дээш үнэтэй цахилгаан барааг заавал, ашиглах заавар болон солих эд анги, засварын багаж хэрэгсэлтэй борлуулахыг шаардна. 100 доллараас дээш тоног төхөөрөмжийн хувьд, үйлдвэрлэсэн өдрөөс хойш долоон жилийн хугацаанд дээр заагдсан зүйлсийг авах эрхтэй. Уг хууль нь, 2021 оны 7-р сарын 1-ээс хойш Калифорнид үйлдвэрлэсэн, борлуулагдсан эсвэл ашиглагдаж байгаа гар утас, зөөврийн компьютер, таблет болон төрөл бүрийн гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг өргөн хүрээний электрон бараа, бүтээгдэхүүнийг хамруулна.
Барьцааны хязгаар (AB 12)
Калифорнид, түрээслэгчид нэг сарын түрээсээс илүү барьцааны мөнгө төлөхгүй болов. Өмнө нь орон сууцны эздэд, тавилгагүй орон сууцны хоёр сарын түрээс, тавилгатай байрны гурван сарын түрээстэй тэнцэх хэмжээний барьцаа авахыг зөвшөөрдөг байсан.
Ажлын байрны хүчирхийллээс урьдчилан сэргийлэх (SB 553)
Энэ хуулиар ажил олгогчид, Хөдөлмөрийн тухай хуулийн 6401.9-д заасан шинэ шаардлагад нийцүүлэн ажлын байран дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхийг шаардна. Энэхүү төлөвлөгөөнд ажилчдын эсрэг хариу арга хэмжээ авахыг хориглох, ажлын байрны хүчирхийллийн тухай мэдээлэлд хариу өгөх, хүчирхийллийн эсрэг яаралтай арга хэмжээ авах зэрэг багтсан байна.








