Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

4/10/2026
Anu.mn
Болгарт эр хүнийг орлодог бамбарууш бүтээж, америк бүсгүйчүүд түүнд баяртай байна

Болгарт эр хүнийг орлодог бамбарууш бүтээж, америк бүсгүйчүүд түүнд баяртай байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Mon Nov 21 2022
Болгарт эр хүнийг орлодог бамбарууш бүтээж, америк бүсгүйчүүд түүнд баяртай байна

Болгарт ганц бие эмэгтэйчүүдэд зориулсан зөөлөн, чихмэл бамбарууш зохион бүтээжээ. Тэрээр 174 сантиметр өндөр, эрэгтэй хүний ​​биеийн галбиртай, гурван кг гаруй жинтэй. Энэхүү бүтээлийг Болгарын бизнесмен хатагтай Тоня Берданкова болон түүний охин Инна Мархолева нар бүтээжээ. Тэд баавгайг сэтгэл хөдлөлийг дэмждэг тоглоом хэмээн нэрлэснийг Focus хэвлэл мэдээлэв.

Loving Bear Puffy буюу энгийнээр Puffy бол сүүн бор өнгөтэй баавгай юм. Энэхүү дуулгавартай "хүн"- ий үнэ160 доллар бөгөөд эрэгтэй хүний ​​дүрд хувирсан баавгай нь, нэлээд хачирхалтай биеийн харьцаатай, хүнд жингийн тамирчных шиг өргөн мөр, жижигхэн толгойтой. Puffy нь өндөр чанарын полиуретанаар дүүргэгдсэн, гар нь хуруунуудтай, хувцаслаж болохуйц, түүнийг тэвэрч, гарыг нь атгаж, мөрөн дээр нь уйлж, бүр тэврээд унтахад ч тохиромжтой гэнэ.

Тоглоомын зохиогчид "Энэ нь ялангуяа удаан ганцаардсан хүнд байхгүйг орлоно" гэж тэмдэглэжээ. Зохиогч эмэгтэйн ярьснаар, нөхөр нь чихмэл бамбаруушны дүр төрхийг ихэд өрөвдөж хүлээж авсан гэжээ.

Хэдэн сарын өмнөөс их хэмжээгээр үйлдвэрлэж эхэлсэн Puffy нь ялангуяа Скандинавын орнууд болон АНУ-д алдаршиж байгаа бөгөөд Их Британи ч хоцрохгүй байна. Дэлхий дээр ганцаардмал хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа нь ийм амжилтад хүргэсэн юм. 20-34 насны залуучуудын бараг гуравны нэг нь эцэг эхтэйгээ амьдардаг, гэр бүл зохиох гэж яарахгүй байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн бөгөөд 2019 оны судалгаагаар насанд хүрэгчдийн бараг 34 хувь нь зөөлөн тоглоомтой унтсан хэвээр байгааг тогтоожээ.

-“Би Болгарын үзэсгэлэнт Варна хотод өглөө эрт сэрээд, үнэхээр тухтай унтсан гэдгээ хүлээн зөвшөөрөх ёстой” гэж  Puffy бамбаруушны азтай эздийн нэг Ирам Рамзан бичжээ. "Хамтрагч маань нэг ч удаа гомдоллоогүй, тэр ч байтугай би түүний өргөн цээжин дээр тэрийж, гарыг нь шөнөжингөө дэрлэсэн. Хөнжил булаалдаагүй, хурхираагүй. Ер нь тэр баавгай учраас нэлээд тэвчээртэй гэж хошигносон байна.

"Би зүгээр л зочид буудалд ер бусын бамбарууштай хоносон. Хэрвээ танд түшээд уйлах мөр хэрэгтэй бол түүнийг түшиж эсвэл тайвшрахыг хүсвэл гараар нь тэврүүлж, хамт буйдан дээр ном уншиж эсвэл кино үзэж болно. Баавгайтай байх нь болзох программ дээр байнга суухаас хамаагүй дээр. Над шиг 30 настай олон бүсгүйчүүдийн хувьд онлайнаар болзох нь ядаргаатай болсон. Бид Tinder, Bumble- аас залхаж байна. Энэ баавгайн хамгийн сайхан зүйл бол намайг тэврэх шаардлагатай үед тэр үргэлж дэргэд байдаг. Ямар нэг болохгүй зүйл болтол, түүнийг таньж мэдэхийн тулд хэдэн өдөр, долоо хоног зарцуулах шаардлагагүй. Гэхдээ хэн нэгэн, энэ “хүн”-ийг өөртөө худалдаж авахаар шийдсэн бол үүний ард гашуун үнэн бас нуугдаж байна. Энэ баавгайн хамгийн гунигтай зүйл бол  амьдралд найдаж, чин сэтгэлийн дэмжлэгт нь найдаж болох жинхэнэ хамтрагч байхгүй байгааг сануулж байгаа нь юм" гэж Ирам дүгнэжээ.

Сүүлд нэмэгдсэн