February
12
2026
Anu.mn
Мэдээ
Биологийн насаа бууруулж, эрүүл, залуу байх 6 үр дүнтэй зөвлөгөө
Биологийн насаа бууруулж, эрүүл, залуу байх 6 үр дүнтэй зөвлөгөө
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Биологийн насаа бууруулж, эрүүл, залуу байх 6 үр дүнтэй зөвлөгөө
Photo: IStock

Судалгаагаар, хүний биологийн нас нь, тухайн наснаасаа залуу эсвэл ахимаг байж болдог нь харагдсан бөгөөд биологийн насыг буцаах, ерөнхий эрүүл мэнд, сайн сайхан байдлыг сайжруулахад туслах энгийн шийдлүүдийг Fortune сэтгүүл нийтэлжээ.

"Энгийнээр хэлбэл, биологийн нас гэдэг нь, хүний махбодийн хөгшрөлтийн хурд, харин он цагийн нас бол, төрсөн он, сар, өдрөөс хойш амьдарсан жилийн тоо юм. Хүн он, жилийн настайгаа юу ч хийж чадахгүй, энэ нь үргэлж нэмэгднэ. Харин биологийн насны хувьд, цагийг ухрааж, биологийн наснаасаа хэдэн жилийг хасах, мөн энэ үйл явцыг хурдасгаж, эцэст нь эрүүл мэндийн байдлаас болж он цагийн наснаасаа ахимаг байх боломж гэсэн сонголтууд байна. Өвчтэй хүмүүс он цагийн наснаасаа хурдан хөгширдөг. Өвчин хөгшрөлтийг хурдасгадаг. Мөн хөгшрөлт өөрөө биднийг эдгээр өвчинд өртөмтгий болгодог " гэж FxMed клиникийн эмч, захирал, "Залуу чи" номын зохиолч, доктор Кара Фицджералд бичжээ.

Биологийн насаа хэрхэн тодорхойлох вэ?

Биологийн насаа өөрчлөхийн тулд, та эхлээд энэ нь юу болохыг ойлгох хэрэгтэй. Онлайн тест болон тооны машинууд таны биологийн насыг тодорхойлоход тусалж болох ч, үнэн зөв тооцоолол хийх хамгийн сайн арга бол, таны шүлс, цус эсвэл бусад эд эсээс цуглуулсан ДНХ-ийг ашиглан эпигенетикийн өгөгдлүүдийг шинжлэх эсвэл таны зан байдал, орчин таны генд хэрхэн нөлөөлж байгааг судлах арга юм.

Анхны найдвартай эпигенетик цагийг, 2013 онд Лос Анжелес дахь Калифорнийн Их Сургуулийн судлаач Стив Хорват боловсруулсан бөгөөд түүний судалгаа нь, хүний ​​биологийн насыг тооцоолоход хэд хэдэн эд эсийн төрлийг ашиглаж болохыг харуулсан.

Түүнээс хойш 75-500 долларын үнэтэй хэд хэдэн тестүүд зах зээл дээр гарч ирсэн бөгөөд эдгээр тестүүдээс зөвхөн myDNAge нь, Хорватын эпигенетикийн насны цаг дээр суурилсан байдаг. Гэрийн нөхцөлд хийсэн шинжилгээний үр дүн нь, ихэвчлэн хоёроос зургаан долоо хоногийн дотор гардаг бөгөөд үүнд, таны бодисын солилцооны эрүүл мэнд, удамшил болон насжилттай холбоотой өвчний бусад эрсдэлт хүчин зүйлсийн талаарх мэдээлэл багтдаг.

Таны биологийн насанд юу нөлөөлдөг вэ?

Та биологийн насаа мэдсэнээр, амьдралын явцад таныг хөгшрүүлж буй эрсдэлт хүчин зүйлсийг ойлгож эхэлдэг. Мөн, энэ үйл явцыг удаашруулах аргуудыг шинжлэх ухаан нээсээр байгаа бөгөөд хөгшрөлтийг буцаах янз бүрийн түвшний амжилтыг харуулсан судалгаанууд хийгдсээр байна. 2019 онд хийсэн анхны ​​судалгаагаар, биологийн нас гурван жил хүртэл өөрчлөгдөж болохыг харуулсан. Мөн таргалалт, Д аминдэмийн дутагдалтай Африк гаралтай Америкчуудыг хамруулсан өөр нэг судалгаагаар, оролцогчид 16 долоо хоногийн дотор биологийн насаа 1.9 сараар буцаах боломжтой болохыг тогтоож бйав.

Кара Фицджералд, "Бидний генүүд ерөнхийдөө бидний хувь тавилан биш. Таны эцэг эх, өвөө эмээ нар тодорхой өвчтэй байсан ч, танд заавал өвчлөл дамжих албагүй. Хэд хэдэн үнэхээр хүчтэй генетикийн нөхцөл байдал байдаг ч, ихэнх тохиолдолд тэдгээр нь үл хамаарна. Бидний генүүдэд, бидний хэрхэн амьдардаг, хэрхэн амьсгалдаг, стресст хэр өртдөг, стрессийг хэрхэн даван туулдаг, юу иддэг, шөнө хэр их унтдаг гэх мэт амьдралын хэв маяг хамгийн их нөлөөлдөг " гэдгийг баталсан судалгаагаа нийтэлжээ.

Биологийн насаа хэрхэн буцаах вэ

Найман долоо хоногийн клиник туршилтаар Фицджералд болон түүний баг, хоолны дэглэм, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг биологийн насыг буцаахад хэрхэн ашиглаж болохыг судалсан. Хоолны дэглэм, хангалттай нойр, дасгал хөдөлгөөн, зөв амралт, нэмэлт пробиотик болон фитонутриентуудыг багтаасан дараах эмчилгээ нь, туршилтад оролцогчидын биологийн насыг 3.3 сараар бууруулсан байна.

  • Өнгөт ногоо бүхий маш тодорхой хоолны дэглэм; гликемийн индекс багатай жимс; өндөг, элэг зэрэг зарим амьтны уураг, "хүнсний матриц дахь олон төрлийн амин дэм бүхий эрдэс бодис"; гоньд, турмерик, ногоон цай, мөөг зэрэг тодорхой полифенолын нэгдлүүдтэй хоол хүнс;
  • Хангалттай хэмжээний шингэн уух;
  • Долоо хоногийн таван өдөр, өдөрт дор хаяж 30 минут, эрчимтэй дасгал хийх;
  • Тогтмол бясалгал хийх;
  • Шөнө бүр дор хаяж долоон цаг унтах;
  • Хоёр нэмэлт тэжээл - нэмэлт полифенол, энэ тохиолдолд ногооны нунтаг, энгийн пробиотик.

"Бид эмчилгээний хэсэг бүрийг ДНХ-ийн метилжилт болон эпигенетикт ашиг тустай зүйл дээр үндэслэн боловсруулсан. Сайн генийг идэвхижүүлж, муу генийг (хорт хавдар эсвэл бүр үрэвсэлтэй холбоотой генийг) дарахын тулд бүхэл бүтэн хөтөлбөрийг бүтээсэн. Хүн биологийн насандаа нөлөөлөхийн тулд хооллолт, амьдралын хэв маягийн өөрчлөлтийг хийж эхлэх хамгийн тохиромжтой цаг бол 30 нас, учир нь хөгшрөлтийн үйл явцын өөрчлөлтүүд 40 насанд жинхэнэ "хүчирхэгждэг. Тиймээс хөгшрөлттэй холбоотой сөрөг өөрчлөлтүүдийг аль болох эрт эсэргүүцэж эхлэх тусам, үр дүн нь сайжирна" гэж Фицджералд онцолжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.