March
7
2026
Anu.mn
Мэдээ
Билл Гейтс орос бүсгүйчүүдтэй эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрөв
Билл Гейтс орос бүсгүйчүүдтэй эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Билл Гейтс орос бүсгүйчүүдтэй эхнэрээ хуурснаа хүлээн зөвшөөрөв

Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс, хуучин эхнэр Мелинда Френч Гейтстэй гэрлэж байхдаа орос бүсгүйчүүдтэй хоёр удаа харилцаатай байснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэрээр педофил Жеффри Эпштейнтэй холбоотой байсандаа ажилчдаасаа уучлалт гуйсан гэж Нью Йорк Пост сонин мэдээлжээ.

2-р сарын 24-нд, 70 настай Гейтс сангийнхаа ажилчдадаа, гутамшигт санхүүжүүлэгчтэй хувийн онгоцоор нисч, АНУ болон гадаадад түүнтэй хамт цагийг өнгөрөөж байсан ч ямар ч гэмт хэрэгт оролцоогүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж The Wall Street Journal мөн мэдээлэв.

"Би хууль бус зүйл хийгээгүй. Би хууль бус зүйл хараагүй", "Би нууц амрагийн харилцаатай байсан: нэг нь орос бүсгүй (бриджийн арга хэмжээнд танилцсан бриджийн тоглогч), нөгөө нь орос эрдэмтэнтэй (ажлаараа танилцсан цөмийн физикч)" гэж Гейтс ажилтнуудын уулзалтын үеэр хэлж байв. Мөн Гейтс, Нью-Йорк, Герман, Франц, Вашингтонд Эпштейнтэй хамт цагийг өнгөрөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн боловч түүний арал дээр хэзээ ч очиж үзээгүй гэж мэдэгджээ. Гейтс анх Эпштейнтэй 2011 онд, Флорида мужид насанд хүрээгүй хүний биеийг үнэлүүлсэн хэргээр яллагдсаных нь дараа танилцаж, түүнтэй үргэлжлүүлэн харилцаж, эхнэр Френч Гейтсийн болгоомжлолыг үл ойшоож байжээ.

Тэрбумтан Эпштейнтэй холбоотой ямар нэгэн буруу зүйл хийсэн гэдгээ үргэлж үгүйсгэж ирсэн тэрээр, 2021 онд 27 жилийн хамтын амьдралаа дуусгаж, салах үедээ, Френч Гейтстэй амьдарч байхдаа, нууц амрагийн харилцаатай байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.

Эпштейн өмнө нь, Оросын бриджийн тоглогч Мила Антоноватай нууц амрагийн харилцаатай холбоотой гэдгээр нь Гейтсийг сүрдүүлж байсан. Гейтс Антоноватай 2010 онд бриджийн тэмцээн дээр танилцсан.

2013 оны 7-р сарын 4-нд Гейтсийн шинжлэх ухаан, технологийн ахлах зөвлөх Борис Николичэд илгээсэн имэйлдээ Эпштейн, "Билл дэлхийн хамгийн баян хүнээс гадна хамгийн том хоёр нүүртэн" гэж Николичт бичиж байжээ.

Гейтс, "Миний алдаанаас болж хохирсон хүн бүрээс уучлалт гуйж байна. Энэ нь сангийн үнэт зүйлс болон олон зорилгод илт харшилна гэж уулзалтын төгсгөлд ярьсан бөгөөд тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч, Гейтс "илэн далангүй ярьж, үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээсэн" гэж мэдэгджээ.

Мөн тэрээр, өмнө нь Эпштейнтэй цагийг өнгөрөөх нь тэнэг хэрэг гэж мэдэгдэж байсан. "Энэ харилцаа нь миний дэлхийн эрүүл мэндийн буяны ажилд тустай гэж бодож байсан. Гэхдээ тийм биш байлаа. Би маш том алдаа гаргасан" гэж тэр 2025 онд The ​​Wall Street Journal сонинд хүлээн зөвшөөрч байжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.