Anu.mn
"Би багаасаа хөгжимчин болохыг мөрөөддөг байсан ч нэг зүйл дутуу байсан": АНУ-ын Төрийн на ...

"Би багаасаа хөгжимчин болохыг мөрөөддөг байсан ч нэг зүйл дутуу байсан": АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга алдартай телевизийн шоуны үзэгчдийг авьяасаараа бишрүүлэв.

Sat Jun 25 2022
"Би багаасаа хөгжимчин болохыг мөрөөддөг байсан ч нэг зүйл дутуу байсан": АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга алдартай телевизийн шоуны үзэгчдийг авьяасаараа бишрүүлэв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен 5-р сарын 18-нд Стивен Колбертын “The Late Show” нэвтрүүлэгт оролцож гитарын тоглох ур чадвараа харуулсан гэж News18 мэдээлжээ.
Шоуны төгсгөлд Колберт, шоуны хөгжимчидөөс АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргад нэмэлт, илүү гитар байгаа эсэхийг асуух үед үзэгчид нижигнэтэл алга ташиснаар Блинкен шоу дуусахаас өмнө “house band” хамтлагтай хэдэн минут тоглосон байна.
“Би багаасаа л хөгжимчин болохыг хүсдэг байсан. Өсвөр насандаа ч мөн хүсдэг байлаа. Гэхдээ ганцхан зүйл дутсан нь авъяас байсан” гэж Блинкен тайзан дээр хаус хамтлагтай тоглохоосоо өмнө хошигнож амжив.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен рок, блюз хөгжимд дуртай гэдгээрээ алдартай бөгөөд Alinken гэдэг хамтлагийг үүсгэн байгуулж байсан ба энэ талаараа ярих үед нь, Колберт түүнээс хамтлаг нь хэр нэрд гарч байсан талаар асуухад "Бидний хамгийн сайн үзэгчид бол шүүмжлэх чадвар нь хараахан төлөвшөөгүй бага насны хүүхдүүд байсан" гэж Блинкен дахин хошигножйээ.
Түүний энэ бичлэг цахим ертөнцөөр тарж, түүнийг гитар тоглож байгааг харуулсан бичлэгийн жиргээний хариуд Блинкен дахин хошигнож: “Patience”, “Lip Service” гэсэн хоёр дуугаа Spotify дээр байршуулж, өөрийнхөө хөгжмөө “хачин рок” гэж нэрлэжээ. Тэрээр хөгжмийн стриминг платформ дээр 60 орчим дагагчтай гэнэ.
Блинкен өсвөр насандаа Парист сурч байхдаа блюз, рокод дурлаж, тэр байтугай Парисын жазз хамтлагт тоглож, өөрийн төгсөлтийн үдэшлэг дээрээ Пинк Флойдын "Another Brick in the Wall" дууг тоглож байсан тухайгаа ярьж байсан удаатай. Тэрээр 2016 онд, Steely Dan хамтлагийн Жефф "Skunk" Бакстерын хамт Вилли Диксоны Hoochie Coochie Man дууг тоглож байхдаа Danelectro DC59 гитар барьсан нь харагддаг байна.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн