Бензин 44%, хүнсний бүтээгдэхүүн 13.1%-иар тус тус өссөн байна: Америкт инфляци үргэлжилсээр байна
Thu Aug 11 2022
Америкчууд, үргэлжилсээр байгаа хүнсний барааны үнийн өсөлтөд дэлгүүр орох бүрдээ цочирдох болжээ. Долдугаар сард инфляци бага зэрэг буурсан ч(8.5%), хоол хүнс, хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна гэж finance.yahoo.com нийтэлжээ.
Хөдөлмөрийн статистикийн товчооноос гаргасан 7-р сарын хэрэглээний үнийн индексээр (ХҮИ) нийт гэрийн хүнсний бүтээгдэхүүний өртөг 13,1%-иар, хоолны өртөг 10,9%-иар өссөн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс өндөр байна.
Хүнсний хувьд энэ нь 1979 оны 5-р сараас хойших хамгийн өндөр өсөлт мөн нийт хүнсний бүтээгдэхүүний ангиллаар 1979 оны 3-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт гэж Хөдөлмөрийн статистикийн товчооны (BLS) эдийн засагч Стив Рид хэлжээ.
Мөн, 2022 оны 6-р сартай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүн 1.4%-иар өссөн байна.
12 сарын хугацаанд үр тариа, гурилан бүтээгдэхүүний үнэ 15%-иар, гурил, хольцтой гурилан бэлдмэлийн үнэ 22.7%-иар өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ өсөлтийн араас сүүн бүтээгдэхүүн болон холбогдох бүтээгдэхүүнүүд 14.9%-иар, тэр дундаа сүү 15.6%-иар өсч, сар бүр 0.1%-иар өсч ирсэн байна.
Үүний зэрэгцээ 10.9%-иар өссөн мах, шувууны мах, загас, өндөгний үнэ өмнөх сарынхаас 0.1%-иар, хиамны үнэ 6.0%-иар буурсан нь бага зэрэг тайвширал өгч буй боловч энэ нь өмнөх оныхоос 38%-иар, 2022 оны 6-р сарынхаас 4.3%-иар өссөн өндөгний үнэтэй харьцуулахад өчүүхэн бага бууралт юм.
Өндөгний үнийн өсөлт нь хэрэглэгчдийн хувьд цочирдмоор байгаа хэдий ч, энэ үнийн өсөлт нь "ер бусын зүйл биш" бөгөөд "COVID-19 тахлаас өмнөх үед ч үргэлж тогтворгүй хэлбэлзэж ирсэн" ангилал юм гэжээ.
Сүүлийн 12 сарын хугацаанд үнэ нь өссөн хүнсний бүтээгдэхүүний төрлүүд:
Бензин - 44%
Онгоцны тийз– 27.7%
Цахилгаан - 20.5%
Тээврийн үнэ - 16.4%
Тавилгын үнэ - 14.8%
Хоол хүнс - 13.1%
Авто машин - 10.4%
Гэрийн тэжээвэр амьтдад зориулсан бүтээгдэхүүн - 9.1%
Ерөнхий инфляци - 8.5%
Ресторан / кафе дахь хоол - 7.6%
Орон сууц - 7.4%
Хуучин авто машин – 6.6%
Түрээс - 6.3%
Гоо сайхан, арчилгааны бүтээгдэхүүн - 6.0%
Техник, тоног төхөөрөмж - 5.3%
Хувцас - 5.1%
Эмнэлгийн тусламж үйлчилгээ - 4.8%
Амралт - 4.4%
Архи, спиртэн бүтээгдэхүүн - 4.2%
Хичээлийн хэрэгсэл - 3.1%
Эм, эмчилгээний бүтээгдэхүүн - 2.8%
Хүүхдийн тоглоом - 2.8%
Боловсрол - 2.6%
Коллежийн төлбөр - 2.4%
Зочид буудлын хөлс - 1%
Мэдээллийн технологийн үйлчилгээ - -2.2
Машин түрээс - -11.9%
(SOURCE: BUREAU OF LABOR STATISTICS. DATA AS OF JULY 2022)
Мөн согтууруулах бодисгүй ундааны үнэ өмнөх сарынхаас 2.0%-иар, кофе 2.7%, хийжүүлсэн ундааны үнэ 2.3%-иар тус тус нэмэгджээ.
Эдгээр өндөр үнийн ихэнх нь тээврийн зардлаас шалтгаалсан ба удахгүй бага зэрэг буурна гэж үзэж байна.7-р сард эрчим хүчний үнэ 6-р сараас 4.5%-иар, бензиний үнэ 7.7%-иар буурсан байна.
Эх сурвалж: finance.yahoo.com ба forumdaily.com








