Anu.mn
Байден, Конгрессоос бензин, шатахууны татварыг гурван сарын хугацаагаар зогсоохыг хүсэв

Байден, Конгрессоос бензин, шатахууны татварыг гурван сарын хугацаагаар зогсоохыг хүсэв

Wed Jun 22 2022
Байден, Конгрессоос бензин, шатахууны татварыг гурван сарын хугацаагаар зогсоохыг хүсэв

ВАШИНГТОН - Ерөнхийлөгч Байден лхагва гарагт Конгрессоос холбооны түлшний татварыг есдүгээр сар хүртэл түдгэлзүүлэхийг хүсэх бөгөөд энэ нь шатахуун түгээгүүр дээр дээд үнэтэй тулалдаж буй хэрэглэгчдэд туслах зорилгоор галлон тутамд 18 центийг бууруулах боломжтой гэж засаг захиргааны өндөр албан тушаалтнууд мэдэгдэв.

Байден болон Ардчилсан намынхан, дунд хугацааны сонгуулийн хүнд улиралтай нүүр тулж байгаа үедээ шатахууны татварыг түдгэлзүүлэх хүсэлтийг, Америкчууд шатахууны өндөр өртөг, инфляцийн өсөлттэй нүүр тулж буй үед зэрэгцүүлэн гаргаж байна.
Байден Сенат дахь Бүгд найрамдахчуудыг шатахууны татваргүй болголтыг татварын хямдралтай үетэй зэрэг хэрэгжүүлэн явуулахыг ятгаж чадах эсэх нь тодорхойгүй байна. Бүгд Найрамдах намын хууль тогтоогчид инфляци, шатахууны үнийн асуудлаар Байден болон Ардчилсан намынханд сонгуулийн сурталчилгааны явцад цохилт өгсөөр байна. Тэд ийм арга хэмжээ авах нь нефтийн үнэд урт хугацаанд нөлөөлөхгүй, энэ бол улс төрийн театрын тоглолт ба нефтийн үнийг бууруулах хамгийн сайн арга бол хуулийн зохицуулалтыг сулруулж, АНУ-ын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх явдал гэж тэд үзэж байна.

Байден хууль тогтоогчдоос энэ түдгэлзүүлэх хүсэлт нь холбооны шатахууны татвараар хэсэгчлэн санхүүждэг Авто замын итгэлцлийн санд (Highway Trust Fund) хохирол учруулахгүй байхыг мөн хүсэхээр төлөвлөж байна. Тус сан нь зам тээврийн төслүүдийг хөрөнгө оруулахад тусалдаг юм.

Эх сурвалж: Los Angeles Times

Сүүлд нэмэгдсэн