Байден COVID-19 халдвар авснаас хойш анх удаа Цагаан ордноос гарчээ.
Sun Aug 07 2022
COVID-19-ийн тусгаарлалтаа дуусгаж, Ерөнхийлөгч Жо Байден Ням гарагт өнгөрсөн сард коронавирусын халдвар авснаас хойш анх удаа Цагаан ордноос гарч, тэргүүн хатагтай Жилл Байдентай төрөлх Делавэр муждаа уулзахаар явжээ.
Бямба гарагт Ерөнхийлөгчийн тест сөрөг гарсан бөгөөд вирусын дахин идэвхижилтийн улмаас нэлээд удаан үргэлжилсэн тусгаарлалтаас гарах боломжтой болсон байна. Цагаан ордны эмч, доктор Кевин О'Коннор бямба гарагт өгсөн мэдэгдэлдээ, Байдены хоёр дахь сөрөг сорил гарах хүртэл "маш болгоомжтойгоор" тусгаарлах арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Гэвч ням гарагт Цагаан ордон, О’Коннор эмчээс ерөнхийлөгч хоёр дахь удаагаа шинжилгээ өгсөн эсэхийг мэдээлээгүй байна.
"Надад сайхан санагдаж байна" гэж Байден Цагаан ордны гадаа Marine One нисдэг тэргэнд суухаасаа өмнө хэлэв.
Байдены гэр бүлийнхэн нэг өдрийг алдартай амралтын газар болох Rehoboth Beach-д өнгөрөөх төлөвтэй байна.
Байден анх 7-р сарын 21-нд коронавирусын шинжилгээ өгөхөд хариу нь эерэг гарсан юм. Тэрээр вирусын эсрэг Паксловид эм хэрэглэж эхэлсэн ба энэ эм нь өвчний хүндрэх магадлалыг бууруулах зорилготой байдаг. Түүний эмчийн хэлснээр, Байдены амин чухал үзүүлэлтүүд нь халдварын туршид хэвийн байсан ч түүнд өвчний шинж тэмдгүүд хамраас нус гоожих, ханиалгах, хоолой өвдөх, бие өвдөх зэргээр илэрчээ.
Хэдэн өдөр тусгаарлагдсаны дараа Байден 7-р сарын 26, 27-нд Rose Garden-д үг хэлэхдээ Америкчуудад хандан, нэмэлт вакцин “booster”-ийг хийлгэвэл вирусын эсрэг "айхгүйгээр амьдарч чадна" гэж хэлж байжээ. Гэвч Байденд, 7-р сарын 30-ны өдөр ховор тохиолддог COVID-19 вирусны идэвхилт илэрч, түүнийг дахин тусгаарлахад хүргэжээ. Тэрээр тусгаарлалтад байхдаа Цагаан ордны тагтан дээрээс Аль-Каидагийн удирдагчийн амийг хөнөөсөн тухай болон хүчтэй ажлын байрны талаар илтгэл тавьж байв.
Түүний шинжилгээнүүдийн хариу бямба гараг хүртэл эерэг гарсаар байсан бөгөөд Ерөнхийлөгчийг Цагаан ордонд тусгаарлагдаж байх хооронд тэргүүн хатагтай Делавэрт байсан юм. Байденчууд даваа гарагт Кентакки мужид очиж үерийн хохирлыг үзэж, нутгийн ард иргэдтэй уулзахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: apnews.com








