Байден АНУ-ын бодлогын өөрчлөлтийн хүрээнд Тайванийг хамгаалахаа амлав
Wed May 25 2022
Ноён Байден АНУ-ын ерөнхийлөгчийн хувиар Ази дахь анхны айлчлалаа, бүс нутгийн холбоотон улсууддаа хийж байгаа бөгөөд тэрээр Хятадаас Тайваньд хийж болзошгүй халдлагыг Украины нөхцөл байдалтай зүйрлэж Хятад улс Тайванийн асуудлаар "аюултай тоглолт" хийж байгааг анхааруулаад, хэрэв арлыг халдлагад өртвөл арлыг хамгаалахын тулд цэрэг армиар хөндлөнгөөс оролцохоо амлав. Тэрээр мөн ХятадТайваний харилцаа болон ОХУ-ын Украин руу довтолсон дайралт хоёрын хооронд ижил төстэй зүйл байна гэсэн нь Бээжингийн уур зэвүүцлийг төрүүлээд байна. Японд хэлсэн үг нь АНУ-ын баримталж ирсэн олон жилийн бодлоготой зөрчилдөж буй мэт харагдаж байсан ч, Цагаан ордон, бодлогын хүрээнээс гараагүй гэж мэдэгдсэн. Ноён Байден үгийнхээ өмнө Тайваньд чиглэсэн АНУ-ын бодлого "өөрчлөгдөөгүй" гэсэн, гэхдээ Токиод хийсэн мэдэгдэлдээ Хятад улс дайрвал АНУ Тайванийг хамгаална гэж сүүлийн саруудад хоёр дахь удаагаа хэлж буй нь бодлогын өнгө аясыг өөрчилж байна уу гэсэн эргэлзээнд хүргэж байгаа юм.
Бээжингийн ГХЯ-ны төлөөлөгч Ван Вэнбин “Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг бөгөөд ямарваа нэг буулт хийх талаар ямар ч яриа байх боломжгүй. Тайвань ба Украины асуудал бол тэс өөр, энэ хоёрыг харьцуулах нь утгагүй хэрэг. Бид нэг Хятад зарчмыг баримтлахыг АНУ-д дахин уриалж байна." гэж мэдэгджээ.
АНУ Тайваньтай албан ёсны дипломат харилцаагүй боловч Тайваньтай харилцах тухай хуулийнхаа хүрээнд, арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах ёстой гэж үзэн, тус улсад зэвсэг худалддаг. Үүний зэрэгцээ Хятад улстай албан ёсны харилцаагаа хадгалж, Хятад нэг засгийн газартай гэсэн Хятадын байр суурийг дипломат байдлаар хүлээн зөвшөөрч байна.
Ноён Байден Токиод Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчидийн Тайванийн талаархи асуултад, Хятад, Тайваний нөхцөл байдлыг ОХУ-ын Украйнд түрэмгийлсэнтэй шууд холбон тайлбарлаж эхэлсэн бөгөөд хэрэв хориг арга хэмжээ аваагүй бол Украин, Орос хоёрын хооронд ойртолт явагдах уу? гээд энэ нь "Тайванийг хүчээр авах оролдлого хийвэл Хятадад ямар үнэ цэнэтэй тусахыг харуулж байна бус уу?" гэж асуултад асуултаар хариулж байв.
Тэрээр Хятадын цэргийн нисэх онгоцууд Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд тогтмол нисдэг, энэ бүсэд Хятадын байлдааны онгоц нэвтэрсэн тухай мэдээлэл нэмэгдэж байгааг дурдаад, "Би , Хятад түрэмгийлэл хийхгүй, оролдлого ч хийгдэхгүй байх гэсэн хүлээлттэй байна гэхдээ "ийм үйл ажиллагаа нь тухайн улсыг урт хугацааны турш үл зөвшөөрөгдөх байдалд хүргэнэ гэдгийг дэлхий нийтээрээ ойлгуулах, үр дүнг нь харуулахаас хамаарна" гэж нэмж хэлэв. Дараа нь, Украйн руу довтлох үед хамгаалаагүй шиг ээ, Хятад Тайванийг довтолсон тохиолдолд цэргийн хүчээр хамгаалах эсэхийг түүнээс шууд асуухад тэрээр "Тийм ээ... хамгаална энэ бол бидний үүрэг, Тайванийг хүчээр авч болно гэсэн санаа бол зүгээр л боломжгүй зүйл. Энэ нь бүс нутгийг бүхэлд нь” ганхуулсан” Украинд болсонтой адил үйлдэл болно" гэж хариулжээ. АНУ-ын Төрийн департамент Жо Байдены хэлсэн үгэнд тайлбар хийхэд хэдхэн минут зарцуулсан бөгөөд тэд, тэр анх удаа Тайванийг хамгаална гэж хэлж байгаа юм биш. Энэ нь Украйны түрэмгийллийн талаарх түүний хувийн сэтгэлийн түгшүүр юм. Магадгүй Тайваньд үүнтэй төстэй зүйл тохиолдох төлөвтэй байгаагийн илэрхийлэл байж ч болох юм гэсэн байна. Урд нь тэр үүнтэй төстэй үйлдэл хийж байсан бөгөөд, гуравдугаар сард тэрээр "Владимир Путин засгийн эрхэнд үлдэж чадахгүй" гэж хэлснийг, АНУ-ын албаны хүмүүс Москвад дэглэм солихыг уриалсан, асуудалд нь оролцсон байдалд орохгүйн тулд энэ үгийг няцааж үгүйсгэхээс өөр аргагүй байдалд орж байсан юм. Гэвч энэ талаар дараа нь асуухад ноён Байден хэлсэн үгнээсээ буцсангүй. Тэрээр Путины хийж буй үйлдэлд "ёс суртахууны уур хилэнгээ" илэрхийлж байна гэж хэлж байв.
Өнөөдөр тэр "Тайваньд ийм зүйл хийхийг зөвшөөрөхгүй" гэж хэлж байх шиг байна. Харин Тайванийн талаарх АНУ-ын засгийн газрын албан ёсны байр суурь бол АНУ Тайванийг хамгаалах үүрэг хүлээгээгүй ч, хамгаалахгүй гэж хэлэхгүй гэсэн стратегийн хоёрдмол утгатай байгаа юм . Энэ нь Хятадын хувьд таамаглах ёстой зүйл болон үлдэж байгаа юм.
Гэвч Хятад улс хүчирхэгжиж, Тайваньд заналхийлж буй заналхийлэл нь бодитой болохын хэрээр энэ хийрхлийг зогсоохыг уриалсан дуу хоолой сонсогдож эхэллээ.
Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ, Америк Тайванийг хамгаалах болно гэдгээ Бээжинд ойлгуулах цаг болсон гэж саяхан мэдэгдсэн бөгөөд харин бусад улсууд үүнийг үнэхээр болохгүй санаа, харин ч Бээжинг арлыг эргүүлэн авах төлөвлөгөөгөө түргэсгэхэд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа аж. Вашингтон, Токиогийн олон өндөр албан тушаалтнуудын хувьд, Бээжингийн өсөн нэмэгдэж буй цэргийн давуу байдлын талаар маш их санаа зовж, аюулыг сөрөх шинэ стратеги хайж байна. Энэ хооронд ноён Байден өөрийнхөө үнэнийг хэлж байгаа бололтой.
Хятад, Тайваний талаар үндсэн ойлголтууд:
Хятад, Тайваний таагүй харилцаа: 1940-өөд оны иргэний дайны үеэр Хятад, Тайвань хоёр хуваагдсан боловч Бээжин арлыг хэзээ нэгэн цагт шаардлагатай бол хүчээр эргүүлэн авах болно гэж мэдэгдсээр иржээ.
Тайваний засаглал: Тус арал нь өөрийн үндсэн хуультай, ардчилсан замаар сонгогдсон удирдагчидтай, зэвсэгт хүчиндээ 300,000 орчим цэрэгтэй.
Тайванийг хүлээн зөвшөөрдөг эсэх: Тайванийг хэдхэн улс л хүлээн зөвшөөрдөг. Ихэнх нь Бээжин дэх Хятадын засгийн газрыг хүлээн зөвшөөрдөг. АНУ Тайваньтай албан ёсны харилцаагүй ч, тус арлыг өөрийгөө хамгаалах хэрэгслээр хангах хуультай байдаг.








