February
5
2026
Anu.mn
Мэдээ
Бүрэн төлөвшил 32 нас хүртэл явагддаг
Бүрэн төлөвшил 32 нас хүртэл явагддаг
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Бүрэн төлөвшил 32 нас хүртэл явагддаг

Сэтгэл заслын эмч Жулиа Самуэл, хүний тархи, сэтгэлзүйн төлөвшил 18- 25 насанд бүрэн дуусдаггүй, харин 32 нас хүртэл үргэлжилдэг болохыг онцолсон судалгааны дүгнэлт нийтлэв. Тэрээр, насанд хүрсэн хүүхдүүдийг “аль хэдийн бие даасан байх ёстой” гэж үзэх нь олон зөрчил, буруутгалын эх үүсвэр болдог бөгөөд тэд яагаад эргэлзээтэй, тогтворгүй, бие даахдаа удаан мэт харагддагийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлажээ. Өсвөр наснаас насанд хүрэх завсрын энэ үеийг судлаачид, “шинээр насанд хүрэх үе” гэж нэрлээд, туршиж үзэх, алдаа гаргах, өөрийгөө нээх онцгой чухал үе гэж үзжээ.

Эцэг эхийн үүрэг дуусдаггүй, харин хэлбэрээ л өөрчилдөг. Тиймээс, хянагчаас дэмжигч, “засагчаас” хүндэтгэлтэй ажиглагч болох хэрэгтэй гэсэн байна.

Өнөө үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлтөөс шалтгаалан, олон залуус эцэг эхтэйгээ хамт амьдрах, санхүүгийн дэмжлэг авах шаардлагатай болдог. Үүнд залуусын залхуурал, ёс суртахууны доройтол бус, харин эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлийн бодит нөхцөл тодорхой хэмжээнд нөлөөлж байна. Гэхдээ эцэг эхчүүдийн хэт их оролцоо, бүхнийг нь бэлдэж өгөх хандлага нь хүүхдийг улам гацсан, өөртөө итгэлгүй болгож, хэдийгээр хайраас үүдэлтэй ч, ийм “аврал” амьдралд нь урт хугацааны сөрөг нөлөө үзүүлэхийн зэрэгцээ, эцэг эхчүүдийн хэт их санаа зовнил, хяналт нь харилцааг улам хүндрүүлдэг бөгөөд эцэг эхийн хайр буруу биш, харин илрэх хэлбэр нь асуудал болдог байна.

Насанд хүрсэн хүүхдүүдтэй эрүүл харилцаа тогтоохын тулд:

  • Эцэг эхийн үүргийг хянагчаас дэмжигч рүү шилжүүлэх
  • Мөнгө, үүрэг хариуцлага, хувийн орон зайн талаар шууд, ойлгомжтой ярилцах
  • Алдаа гаргах, үр дагаврыг нь өөрөө мэдрэх боломж олгох
  • Зөвлөгөөг зөвхөн асуусан үед нь өгөх

Энэ үеийн зөрчил, хямрал нь харилцааны төгсгөл биш, харин шинэ шатанд шилжих зайлшгүй үйл явц, харилцааг шинэ шатанд гаргах, илүү тэгш, шударга холбоо тогтоох боломж юм. Энэ нь хил хязгаарыг дахин тогтоож, илүү тэгш, шударга харилцааг бий болгож, хяналтаа алдахгүйгээр, холбоогоо таслахгүйгээр тэдэнд итгэж сурах тэнцвэрт хүргэдэг байна.

Насанд хүрсэн хүүхдүүдийг “биеийг нь даалгаад хаях” биш, “боомилох” ч биш, харин итгэл дээр суурилсан холбоо бий болгох нь хамгийн чухал. Эцэг эхчүүд хяналтаа багасгаж, хүүхдүүдийнхээ жинхэнэ дүр төрхийг хүлээн зөвшөөрч чадвал, энэ үе шат нь зөрчилдөөнөөс, хайр, баяр баясгалан, насанд хүрсэн хүмүүсийн дотно харилцаанд хүргэдэг.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.