Anu.mn
Ажлын байрны 40% нь алга болж магадгүй: Хүмүүсийг хиймэл оюун ухаанаар солих болно

Ажлын байрны 40% нь алга болж магадгүй: Хүмүүсийг хиймэл оюун ухаанаар солих болно

Wed Jan 31 2024
Ажлын байрны 40% нь алга болж магадгүй: Хүмүүсийг хиймэл оюун ухаанаар солих болно

Хиймэл оюун ухаан (AI) хөгжсөний улмаас дэлхий даяар ажлын байрны бараг 40% нь алга болж магадгүй. Энэ хандлага нь, тэгш бус байдлыг бүхэлд нь гүнзгийрүүлэх магадлалтай гэж CNN мэдээлэв.

Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева, өөрийн блогтоо бичсэн нийтлэлдээ, засгийн газруудад нийгмийн хамгааллын сүлжээ бий болгож, хиймэл оюун ухаантай тэмцэхийн тулд давтан сургах хөтөлбөрүүдийг санал болгохыг уриалсан бөгөөд “Ихэнх хувилбарт хиймэл оюун ухаан нийт тэгш бус байдлыг улам дордуулах магадлалтай байна. Энэ бол бодлого боловсруулагчид идэвхтэй анхаарах ёстой санаа зовоосон чиг хандлага юм. Технологи нь нийгмийн хурцадмал байдлыг улам хурцатгахаас урьдчилан сэргийлэх ёстой” гэж нэгдүгээр сарын 13-нд Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын өмнө бичжээ.

Георгиева, хиймэл оюун ухааны нөлөөлөл нь хөгжиж буй орнуудаас илүү өндөр хөгжилтэй орнуудад илүү гүнзгий мэдрэгдэх төлөвтэй байна. Учир нь, цагаан захтнууд биеийн хүчний ажилчдаас илүү эрсдэлд орно. Жишээлбэл, өндөр хөгжилтэй орнуудад хиймэл оюун ухаан нь ажлын байрны 60% -д нөлөөлдөг. Ойролцоогоор тал хувь нь хиймэл оюун ухааны бүтээмжийг дээшлүүлэх чадвараас ашиг хүртэж байдаг. Нөгөө хагасын хувьд, хиймэл оюун ухааны программууд нь одоогоор хүний ​​гүйцэтгэж байгаа гол ажлуудыг гүйцэтгэж чадна. Энэ нь ажиллах хүчний эрэлт, цалин хөлсийг бууруулж, ажлын байрыг багасгахад хүргэж болзошгүй. Онцгой тохиолдолд ажлын байрны зарим нь алга болох өндөр магадлалтай гэж Георгиева ОУВС-гийн шинжилгээний тайлангаас иш татан бичжээ. 

Хөгжиж буй болон бага орлоготой орнуудад хиймэл оюун ухаан нь ажлын байрны 40%, 26% -д тус тус нөлөөлнө гэж тооцоолж байна. Хөгжиж буй зах зээлд Энэтхэг, Бразил зэрэг эдийн засгийн өндөр өсөлттэй орнууд багтдаг бол, бага орлоготой орнуудад Бурунди, Сьерра Леон зэрэг нэг хүнд ногдох орлого нь тодорхой түвшинд байгаа хөгжиж буй эдийн засагтай орнууд багтдаг.

ChatGPT-ийн нөлөө

ChatGPT дэлхийг хамарснаар, AI өнгөрсөн жил Давосын уулзалтын халуун сэдэв болж байв. Хиймэл оюун ухаанаар ажилладаг шуугиан тарьсан чатботууд эссэ, илтгэл, яруу найраг бичих чадвараараа дэлхий даяарх хүмүүсийн ажлын арга барилыг хэрхэн өөрчлөх тухай яриа өрнөж, технологийн шинэчлэлт, чатботууд болон хиймэл оюун ухааны системийн хэрэглээг өргөжүүлж, илүү түгээмэл болгож, асар их хөрөнгө оруулалтыг идэвхжүүлсэн юм. Мөн зарим технологийн компаниуд боловсон хүчнээ цомхотгох шалтгаанаа хиймэл оюун ухаантай холбон тайлбарлаж байна.

Goldman Sachs-ын эдийн засагчид, ажлын байр буурч болох ч, хиймэл оюун ухааныг өргөнөөр нэвтрүүлснээр, эцсийн дүнд бүтээмж өсч, дэлхийн ДНБ-ийг 10 жилийн хугацаанд жил бүр 7%-иар нэмэгдүүлэх боломжтой гэж тооцоолсноо 2023 оны 3-р сард нийтлүүлсэн байдаг. Георгиева өөрийн блогтоо, хиймэл оюун ухааны тусламжтайгаар дэлхий даяар үйлдвэрлэл, орлогыг нэмэгдүүлэх боломжуудыг мөн дурдсан бөгөөд тэрээр, "Хиймэл оюун ухаан дэлхийн эдийн засгийг өөрчилнө. Гэхдээ энэ нь хүн төрөлхтөнд ашигтай байгаа эсэхэд анхаарч, санаа тавих ёстой." гэж бичжээ.

Сүүлд нэмэгдсэн