
Аз жаргал олон хүчин зүйлээс хамаардаг бөгөөд бидний аз жаргал юунаас хамаарч болох мөн, мэдрэхүйгээ ашиглан амьдрах нь амьдралыг илүү баяр баясгалантай болгодог талаар CNBC мэдээлэв.
Гретхен Рубин бол аз жаргалын судлаач бөгөөд "Аз жаргалын төсөл" бестселлер номын зохиолч юм. Түүний хамгийн сүүлийн ном бол "Таван мэдрэхүй дэх амьдрал буюу Мэдрэхүйг судлах нь намайг дэлхийд хэрхэн оруулсан бэ" юм. Тэрээр мөн алдартай "Гретхен Рубинтэй хамт аз жаргалтай" подкастын хөтлөгч, шагналт "Аз жаргалтай" аппликейшны үүсгэн байгуулагч юм. Тэр аз жаргалын салбар дахь хамгийн сүүлийн үеийн нээлтүүдээ хуваалцсан байна.
Рубин, "Арван жилийн өмнө би, илүү аз жаргалтай амьдралын үндэс суурийг олохоор зорьж, олон зууныг дамнан ирсэн мэргэн ухааныг шинжлэх ухааны судалгаагаар туршиж үзэх үедээ би, харилцаагаа хэрхэн бэхжүүлэх, эрч хүчээ нэмэгдүүлэх гэх мэт олон зүйлийг сурсан. Гэхдээ хэдэн жилийн өмнөөөс би, толгойдоо гацсан мэт, мөн бусад хүмүүсээс болон өөрөөсөө тасарсан мэт санагдаж эхэлсэн. Гэнэт би, бие, тархитайгаа, хотоор аялахад ашигладаг тээврийн хэрэгсэл мэт харьцаж байгаагаа, мөн үнэндээ миний бие - миний таван мэдрэхүйгээр дамжуулан - дэлхий ертөнцтэй анх холбогддог болохыг ухаарсан” гэж ярьдаг. Тэрээр, "Таван мэдрэхүйд амьдрах нь" номоо бичиж байхдаа, бидний мэдрэхүй биднийг илүү гүнзгий төвлөрүүлэх, урт наслах, аз жаргалыг олоход тусалдаг гэсэн хэд хэдэн гайхалтай аргыг нээжээ.
1. Эрч хүчтэй, сэргэлэн цовоо байхыг хүсч байна уу? Үнэрлэх мэдрэмжээ ашиглаарай.
Эрч хүчээ хурдан нэмэгдүүлэх шаардлагатай үедээ, гэртээ цэвэрхэн зөөлөн алчуур эсвэл тавилгын дэлгүүрт үнэт модон эдлэлийн үнэрээр гүнзгий амьсгалж, үнэрийг мэдэрч болно. Үнэрийг, буцаах, хуримтлуулах эсвэл дараа нь ашиглахаар хадгалж авах боломжгүй, тиймээс таныг одоо цагтай холбож, үүний зэрэгцээ таныг өнгөрсөн рүү аваачиж чадна. "Жишээлбэл, эвкалиптын үнэр надад Сан Францискод өнгөрүүлсэн 10 гайхалтай сарыг үргэлж сануулдаг. Үнэр нь мөн мэдээллийг дээшлүүлдэг. Нэг гэгээлэг өглөө би гэрээсээ гараад амьдардаг хорооллынхоо дундуур явахдаа, хог ачдаг өдөр, булангийн хоол зардаг газар гахайн утсан мах шарж байгааг, мөн нэгэн зорчигч марихуан тамхи татаж байгаа зэргийг үнэрүүдээр дамжуулан хэд хэдэн мессежээр хүлээн авсан: " гэж Рубин ярив.
2. Стресстэй байна уу? Хүрэх мэдрэмжээ ашиглаарай.
Поп тоглоом, эргэлдэгч хүрд, эмчилгээний баримлын шавар зэрэг зүйлс биднийг илүү тайван байхад тусалдаг. Хүмүүс зөөлөн, дулаан зүйлд хүрэх дуртай байдаг. Рубин, хүрэх мэдрэмжээ ашиглах өөрийн гэсэн арга барилтай. Чухал тоглолтын өмнөх тайзны ардах түгшүүр төрүүлдэг нөхцөл байдалд байх үедээ тэр үзэг барьдаг.
3. Анхаарал сарниж, бүтээмжгүй байгаа мэт санагдаж байна уу? Сонсголоо ашиглаарай.
Рубин эргэн тойрноо илүү сайн хянах тусам, гадны чимээнд төдий чинээ бага анхаарал сарнидаг болохыг олж мэджээ. Жишээлбэл, тэр зөөврийн компьютерээ номын санд аваачиж чимээгүй орчинд ажиллах үедээ хэн нэгэн ханиалгахад хүртэл сатаардаг байв. Харин Рубин хөл хөдөлгөөн ихтэй кофе шопт ажиллаж байх үед, түүний эргэн тойрон дахь яриа түүнд анхаарлаа төвлөрүүлэхэд нь тусалсан бөгөөд блендерийн чимээ ч түүнд саад болоогүй аж. Тиймээс хүн, гэр орноо үе үе цэвэрлэж, эмх замбараагүй байдлыг арилгахтай адил оюун ухаанаа цэгцэлж чадна.
4. Бүтээлч оч хэрэгтэй байна уу? Хараагаа ашиглаарай.
Рубин урам зориг авах шаардлагатай үедээ жижиг нарийн ширийн зүйлийг олж харахыг хичээдэг. "Өдөр бүр гадуур алхаж явахдаа бодолд автахын оронд, эргэн тойрныхоо зүйлс дундаас нил ягаан өнгө хайх, моддыг ялгаж харах, эсвэл бүрх малгай олж харах гэх мэтийн даалгавар өөртөө өгдөг. Би хорооллынхоо орон сууцны барилгуудын хийц, материалуудыг анхааран харж эхлэхэд, нэг нь бараан улаан хүрэн тоосгоор, нөгөө нь цагаан тоосгоор, гуравдах нь шаргал өнгийн гөлгөр чулуун хавтангаар хийгдсэн байв. Гэтэл өмнө нь эдгээр блокуудын дэргэдүүр хэдэн зуун удаа алхаж байхдаа эдгээр ялгааг огт анзаарч байгаагүй юм. Ажиглах тусам энэ зуршил улам хүчтэй болж, илүү их гоо үзэсгэлэнг олж харсан нь, түүнд урам зориг өгдөг” гэж ярьдаг.
5. Бусадтай ойр байхыг хүсч байна уу? Амтлах мэдрэмжээ ашиглаарай.
Бусадтай хамт өвөрмөц хоол хүнс, амтыг мэдрэх нь хамгийн эртний бөгөөд түгээмэл хүн төрөлхтний заншлын нэг юм. Найзуудтайгаа ойртохын тулд Рубин, "Амтлах үдэшлэг" зохион байгуулсан бөгөөд энэ үедээ тэд хамтдаа алим, шоколад, төмсний чипсний төрлүүдэд үнэлгээ өгч, кетчупыг амталж, чихэрлэг, исгэлэн, давслаг, гашуун, умами гэсэн таван үндсэн амтыг тодорхойлж, бага байхдаа идэж байсан чихрүүдээ дурсацгаав. "Энэ үнэхээр хөгжилтэй байсан. Бид зүгээр л ярилцаж суугаагүй. Харин бид мэдрэхүйн туршлагаа хуваалцаж, бүгд инээлдэж хөхрөлдөж байсан. Бидний яриа гайхалтай дулаан, дотно байсан" гэж Рубин ярьдаг.
Түүний таван мэдрэхүйг судлах судалгаа нь түүний амьдралыг өөрчилсөн юм. Тэр, "Өдөр бүр би тэдний хүчийг ашиглан өөрийгөө мэдэрч, санахыг хүсч буй энгийн мөчүүдтэйгээ холбогддог. Хэзээ ч энгийн зүйл гэж байдаггүй" гэж Рубин бичжээ.
 Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй
АНУ-ын паспорт анх удаа, визгүй зорчдог улсуудынхаа тоогоор эхний аравт багтаж чадсангүй Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав