Автомашины өнгө цаашид үнэ цэнээ хадгалахад эсвэл алдахад нөлөөлдөг
Sun Jun 12 2022
Шинэ машиныхаа өнгийг сонгох нь хувь хүний сонголт боловч энэ нь танд явцдаа, хэрэглэх хугацаанд тань зардал гаргаж магадгүй юм. Зарим машин өнгөнөөсөө шалтгаалан үнээ бага алддаг талаар онлайн худалдааны iseecars.com мэдээллэсэн байна.
Тэдний судалгаанаас харвал саяхан зарагдсан 3н жилийн насжилттай автомашинуудын үнэ алдалтыг авч үзсэн бөгөөд дунджаар 15% байна. Жагсаалтын хамгийн сүүлд бор өнгөтэй машинууд орж байгаа бөгөөд дунджаар 17.8%-иар буюу 7,642 ам.доллараар машин тус бүр үнээ алджээ.
Автомашины будаг үйлдвэрлэгч Axalta-гийн хэлснээр сүүлийн 11 жилийн хугацаанд дэлхийн хэмжээнд хамгийн түгээмэл автомашины өнгө болсон цагаан өнгө, мөн 15.5%-иар (6490 ам. доллар) үнэ буурсан бол, нийтлэг өнгө, мөнгөлөг автомашиных 14.8%-иар (5499 ам. доллар) арай бага буурч байсан байна.
Жагсаалтын эхний гурав нь илүү анхаарал татсан бөгөөд 3-т орж байгаа нил ягаан өнгө 13,9% буюу 5,461 доллараар, улбар шар өнгө 10,7% буюу 3,825 ам.доллараар үнэ буурч хоёрдугаарт бичигдэж байна. Харин 1-т шар өнгийн автомашинууд үнийн дүнгийн ердөө 4.5%-иар буюу 3,155 долларын алдагдал хүлээсэн нь салбарын дунджаас 70%-иар илүү байсан ба магадгүй зарим талаараа, нийт худалдаалагдсан тээврийн хэрэгслийн 1%-иас бага нь шар өнгөтэй байдагтай холбоотой юм.
“Хуучин машины зах зээл дээр шар өнгийн автомашин маш онцгой, шинэлэг байдаг тул худалдан авагч нар өндөр үнэ төлөхөд бэлэн байдаг” гэж iseecars.com-ын шинжээч Карл Брауэр хэлжээ.

Одоогийн байдлаар шар өнгөтэйгээр худалдаалагдаж байгаа хэд хэдэн автомашины брэнд ба загвар байгаагаас Jeep Wrangler, Chevrolet Corvette, Kia Seltos зэрэг багтдаг. Гэвч эдгээр автомашин үйлдвэрлэгчид ихэвчлэн өндөр зэрэглэлийн спорт болон limited edition автомашинуудыг шар өнгөтэйгөөр үйлдвэрлэдэг байна.

Эх сурвалж: foxnewsautos








