Anu.mn
Атлантын далай дээр ажиглагдсан нууцлаг улаан туяаг юу болохыг хэн ч мэдэхгүй байна

Атлантын далай дээр ажиглагдсан нууцлаг улаан туяаг юу болохыг хэн ч мэдэхгүй байна

Wed Jul 27 2022
Атлантын далай дээр ажиглагдсан нууцлаг улаан туяаг юу болохыг хэн ч мэдэхгүй байна

Нислэгийн үед агаарын замд гайхаш төрөм, онцгой гайхалтай дүр зургуудийг олж харах тохиолдлууд байдаг. Энэ удаад, Атлантын далай дээгүүр нисч явсан нэгэн нисгэгч нууцлаг улаан туяа анзаарснаа хуваалцсаныг interestingengineering.com нийтэлжээ.

Уг нисгэгч үл мэдэгдэх улаан туяаны зургуудыг авснаа хуваалцсан бөгөөд хүмүүс тэр даруй, энэ нь юу байж болох талаар тайлбарлахыг оролдож, таамаглал өрнүүлж эхлэжээ. Хэсэг хүмүүс энэ нь дэлхийн төгсгөл байж магадгүй гэж үзсэн бол нэгэн Reddit хэрэглэгч -“Хэрэв би андуураагүй бол DOOM-ын анхны тоглоомын үйл явдал 2022 онд болдог. Чөтгөрүүд ирж байна.Энэ л байна", харин өөр нэгэн хүн -"Одоо маш халуун байгаа тул далай хүртэл ойн түймэр гаргаж байна" гэх мэтээр бичицгээжээ. Мөн олон хүмүүс энэ үзэгдлийг "Маш хачирхалтай зүйлс" (Stranger Things) цувралтай харьцуулж, өөр нэг Reddit хэрэглэгч "Stranger Things-ын Дастин портал нээхийг оролдож байна - энэ бол хаалга" гэсэн байна.

Урьд нь үүнтэй төстэй үзэгдэл болж байсныг JPC-ийн нисгэгч Ван Хейст тодорхой бичжээ. Тэрээр, -“2014 оны 8-р сарын 24-25-нд шилжих шөнө би Хонконгоос Анкораж руу Боинг 747-8 онгоцоор нислэг хийн, ОХУ-ын Камчаткийн хойгоос зүүн өмнө зүгт орших Номхон далайн өргөн уудам нутгаар нисч явах үед би нэгэн хачирхалтай үйл явдлын гэрч болсон юм. Бид 34,000 фут(10 км)-ын өндөрт нисч байсан ба Аляска хүрэхэд 4 цаг хагас орчимын хугацаа үлдээд байсан. Сан Францискод болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нислэгийн удирдлага АНУ-ын баруун эргийг чиглэн явж байсан бусад онгоцтой ярилцаж байгааг радиогоор бид сонсож байв. Энэ үед би гэнэт, өмнө маань агаарт бараан улаан туяа байгааг анзаарч фото зураг авсан ба камерын арын дэлгэцээр зургийг үзэхэд мөн энэ нь харагдаж байсан. Бидний эргэн тойронд хэдэн зуун бээрийн зайд төгсгөлгүй далайгаас өөр юу ч байх ёсгүй байв. Эхлээд бид ямар нэг холын хот суурин эсвэл Азийн загас агнуурын усан онгоц гэж бодсон. Гэхдээ Номхон далайн энэ хэсэгт ингэж бодох нь утгагүй байв. Бидний харсан гэрлүүд нь дундаж хэмжээний хот эсвэл усан онгоцнуудынхаас хамаагүй том байсан бөгөөд хот суурины гэрэл, хөлөг онгоцны ердийн шар, цагаан гэрлийн оронд улаан, улбар шар өнгөөр ​​гэрэлтэж байсан. Бид үүнрүү ойртох тусам туяа улам тодорч, бидний доорх үүлс ба тэнгэрийг асар их түймэр гарч байгаа юм шиг аймшигт улбар шар туяагаар гэрэлтүүлж байв. Энэ үзэгдэл дэлхийн уснаас өөр юу ч байх ёсгүй хэсэгт болсон." гэж дүрслэн бичжээ.

2014 онд анзаарагдсан энэхүү ижил төстэй үзэгдэл нь өнөөдрийн тохиолдлын шалтгаан байх боломжтой юу? Энэ юу байж болох вэ? гэсэн асуултын хариултыг одоогоор хэн ч мэдэхгүй байгаа юм.

Эх сурвалж: forumdaily.com

Image

Сүүлд нэмэгдсэн